Өөрийгөө төсөөлөлдөө нисгэх эрх чөлөөг олго.
Харин дараа нь түүнийгээ газарт бүтээ.
Алекс Осборн
Баг хамт олон асуудлаа шийдвэрлэхийн тулд санаагаа шүүн хэлэлцэхэд брэйнсторминг шилдэг арга билээ. Гэхдээ бид брэйнсторминг үр дүнтэй ашиглаж чаддаг уу?
1950 онд Алекс Осборны санал болгосноор Брэйнсторм хэмээн нэрлэгдсэн уг аргыг бүлгүүд санаагаа хэлэлцэхийн тулд өдгөө хүртэл өргөн ашиглаж байгаа билээ.
Тэрбээр санаа гаргахын тулд хүмүүс хамтрахад дагаж мөрдөх ёстой хэд хэдэн энгийн дүрмийг тогтоосон байдаг:
Эдгээр дүрэм маш энгийн бөгөөд тодорхой байгааг та харж байна. Тиймээс дагаж мөрдөхөд хүндрэлтэй гэж бодогдохгүй байгаа байх.
Гэхдээ, олон арван жилийн судалгаанаас харахад брэйнсторминг хийх Осборны дүрмийг ашигласан бүлгүүд, бие даан санаа гаргасан хүмүүсээс маш цөөн шинэ санааг гаргаж ирсэн байна.
Эрдэмтэд бүтээмжийг алдагдуулж байгаа хэд хэдэн шалтгаан байна гэж үзжээ. Тэдгээрийн нэг нь хүмүүс хамтран ажиллахдаа санаа нийлэх хандлагатай байдаг аж. Хэн нэгэн санаагаа гаргаж нийтэд танилцуулахад энэ нь хүн бүрийн санах ойд нөлөөлдөг байна. Харин хүмүүс ганцаараа ажиллахдаа асуудлын талаар өвөрмөцөөр, өөрөөр сэтгэх хандлагатай байдаг ажээ.
Ялгаатай болоод нийлмэл санааны аль нь үр дүнтэй ажиллаж байгаа талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. Тэдгээр судалгаанаас суралцах зарим нэгэн сургамжийг хүргэж байна.
Ялгаатай өөр байхын тулд бүтээлч байх чухал. Өөрөөр хэлбэл аливаа нэг зүйлийг хийх олон аргын тухай сэтгэ. Дараа нь илүү нарийвчлалтайгаар цөөн тооны замд нэгтгэ.
Олон арга барил уг бүтцийг ашиглаж байна. Жишээ нь: 6-3-5 аргад, зургаан хүн ширээг тойрч суугаад гурван санаа гаргадаг. Дараа нь өөрийн санаагаа боловсруулуулахыг хүссэн хүндээ санаагаа дамжуулдаг. Хүн бүр санаа тус бүрээ боловсруулах боломжтой болох хүртлээ таван удаа давтдаг. Энэ бүгдийн дараа бүлэг санааг хамтдаа үнэлж чадна.
Үүнтэй нэгэн адил олон хувилбарууд байдаг. Эдгээрийн нийтлэг тал нь хүн бүр бүтээлчээр сэтгэж өөрийн санаагаа гаргах боломжийг олгож, бүлэг санааг нэгтгэдэг.
Брэйнсторминг хийхэд тулгардаг бас нэгэн бэрхшээлтэй тал нь таалагдахгүй байгаа зарим нэг хүмүүс тодорхойгүй төлөвтэй байдаг. Тэд үйл явцыг хурдан дуусгахыг хүсдэг бөгөөд шинэ шийдлийг хэрэгжүүлэхээр хөдөлдөг. Ерөнхийдөө хурлыг хурдан дуусгахыг хүсдэг.
Бүлэг боловсруулсан цөөн хэдэн санаанаас илүү хангалттай санаа гаргахын тулд цаг зарцуулах нь чухал юм. 6-3-5 арга амжилттай хэрэгждэгийн нэг шалтгаан нь бүтээлч үйл явцыг удаан хийдэг. Тэд хүн бүр санаа гаргах боломжийг олгож бүгд санаагаа боловсруултад үнэлгээ хийдэггүй бөгөөд олон нийтэд танилцуулдаггүй. Ингэснээр хурлыг хурдан дуусгахыг хүсдэг хүмүүс санаагаа боловсруултал хүчээр хүлээдэг.
Ихэнх брэйнсторминг шийдлийн тухай ярилцахын тулд хүмүүсийг хамруулах шаардлагатай тулгардаг. Шийдлийн тухай ярих хялбар байдаг учир буруу шийдвэр гаргах тохиолдол олон. Яагаад гэвэл тухайн шийдэл хүмүүсийн хэзээ туршиж үзээгүй, хийх боломжгүй, хийсвэр байх магадлал өндөртэй байдаг.
Үүнээс улбаалж, C-Sketching гэх мэт олон арга бичихээс илүү зурахыг шаарддаг. Бидний судалгаанаас харахад зураг болон бичгээр хослуулах нь бүтээлч шийдлийг боловруулахад хамгийн тохиромжтой байдаг. Зурах нь яагаад тустай байдаг талаар хэд хэдэн шалтгааныг харцгаая:
Нэгдүгээрт, харилцаан дах орон зайн хамаарлыг тодорхойлох хэцүү. Тиймээс уг орон зайн хамаарал үгнээс илүү зургаар сайн тодорхойлогддог.
Хоёрдугаарт, тархи харсан зүйлээ хурдан боловсруулдаг учраас зурчихаад, түүнийгээ тайлбарлах нь санааг боловсруулах тархины оролцоог нэмэгдүүлдэг.
Гуравдугаарт, үгээр үйл явцыг бүхэлд нь тайлбарлах хэцүү учир диаграм ашиглах нь үр дүнтэй байдаг.
Зурах тухай нэгэн анхааруулга хүргэхэд:
Хүмүүс үгээр тайлбарлахад хэцүү зүйлээ зурахдаа хурдан сараачих хандлагатай байдаг учир диаграм дээрээ үгэн тайлбар нэмж хослуулах хэрэгтэй. Гэхдээ яарах нь тийм ч муу биш байж болно. Хэн нэгний хурдхан сараачсан зурагнаас шинэ санаа гарах магадлал өндөр байдаг тухай зарим судалгаа дурдсан байдаг.
Брэйнсторминг хийхдээ бүлгийн удирдагчийн хувьд бэлтгэх болоод, хөнгөвчлөх гэж яарах хэрэггүй. Зүгээр л хүмүүсээ цуглуул. Хүчирхэг санааг боловсруулахын тулд та харилцан яриа бүрийг удирдах хэрэгтэй. Хүн бүрийн санааг сонсохоос өмнө шийдлийг нэгтгэж болохгүй.
Доктор Арт Маркман /Art Markman/ Остин дах Техасын их сургуулийн Сэтгэл судлалын болон Маркетингийн Профессор, Байгууллагын Хүн Димэншион хөтөлбөрийг санаачлагч, захирал. Шийдвэр гаргах, сэдэлжүүлэх сэдвээр 150 гаруй шинжлэх ухааны баримт бичиг бичсэн. Ухаалаг сэтгэлгээ /Smart thinking/, Ухаалаг өөрчлөлт /Smart Change/, Манлайллыг төлөвшүүлэх /Habits of Leadership/ зэрэг номын зохиолч юм.