Илтгэл танилцуулахад гаргадаг 10 алдаа

2019/01/22 Админ 4468 0 сэтгэгдэл

 

Илтгэлээ танилцуулахад тулгардаг гэнэтийн асуудлаас зайлсхийх нь

Та өмнө нь хэзээ нэгэн цагт уйтгартай, будлиантай илтгэл танилцуулж байсан уу?

Илтгэлээ танилцуулахад гаргадаг түгээмэл 10 алдааг танилцуулж байна. Сайн илтгэлийг танилцуулахад дадлага хүчин чармайлт чухал байдаг. Гэхдээ дараах алдаанаас сэргийлж чадвал та гайхалтай илтгэл танилцуулж чадна.

Алдаа 1: Хангалттай бэлдээгүй

Стив Жобс гайхалтай илтгэгч гэдгийг хүн бүр мэднэ. Илтгэл нь түүнээс огт хүчин чармайлт гаргаагүй юм шиг, бэлтгэл хийгээгүй мэт харагддаг. Яг үнэндээ 1-7 хоног илтгэлээ бэлтгэдэг байсан байна.

Бэлтгэл гэдэг амин чухал зүйл. Цагийнхаа ихэнх хувийг нөхцөл байдлаасаа хамаарч төлөвлөхөд зарцуулна. Гэхдээ эрт эхэлж бэлтгэх цаг хангалттай гаргах хэрэгтэй.

Зохистой бэлтгэл хийх нь илтгэл танилцуулах сандралаа зохицуулахад тусална.

Алдаа 2: Анги танхим, тоног төхөөрөмжийг сайн мэдэхгүй байх

Илтгэлээ нэг цагийн өмнө эхэлнэ гэж төлөвлө. Илтгэл танилцуулах газраа ирж, тоног төхөөрөмжөө шалгах хэрэгтэй.

Дээрх нөхцөл байдлаас сэргийлж танхимтайгаа, тоног төхөөрөмтэйгээ танилцах хэрэгтэй.

Алдаа 3: Сонсогчдоо орхигдуулах

Зарим илтгэгчид сонсогчдын юу хүсч буйг мартчихаад илтгэлээ танилцуулаад дуусгачихдаг.

Сонсогчид юу хүсч буйг хэлээд илтгэлээ эхлүүл. Илтгэлийнхээ дундуур асуулт асуух боломж олгож түр завсарла. Эсвэл сонсогчдоосоо асуулт асуу.

Гол санаагаа хүргэхийн өмнө чиглүүлгэ өгөх нь илтгэлээ хүргэхэд хялбар байх болно.

Алдаа 4: Тохиромжгүй контент ашиглах

Ямар ч илтгэлийн гол зорилго бол мэдээллийг бусдад хуваалцах билээ. Тиймээс алиа хошин зандаа хэмжээ хязгаар тогтоогоорой.

Сонсогдынхоо талаар судалгаа хийсэн үү? Яагаад энэд байгаа талаар, таны илтгэлийн сэдвийг хэр зэрэг мэддэг эсэх, таниас яг юу сурахыг хүсч буй эсэх?

Сонсогчдынхоо өмнөөс өөрийгөө тавих гэж оролдоод тэдэнд шаардлагатай, тэднийг урамшуулах гол санааг тодорхойлоорой. Ингэснээр сонсогчид илүү анхааралтай сонсох болно.

Алдаа 5: Хэтэрхий нуршуу байх

Богинохон, товч илтгэл нуршуу илтгэлээс илүү үр дүнтэй, хүчирхэг байдаг. Цөөн хэдэн гол санаа гарга. Олон олон санаа дэвшүүлэх нь сонсогчдын анхаарлыг сарниулах эрсдэлтэй.

Насанд хүрэгчид дунджаар 15-20 минут анхаарал нь үргэлжилдэг. Тиймээс сонсогчдын анхаарлыг татсан хэвээр байхын тулд гол санаагаа салаалуул.

Алдаа 6: Үр дүнгүй үзүүлэх материал ашиглах

Муу слайд сайн илтгэлийг муутгадаг. Тиймээс слайд бэлтгэхдээ цаг зарцуул.

Содон хурц өнгө, шаардлагагүй анимэйшн, уншихад хэцүү том жижиг фонт зэргийг олон хардаг. Хамгийн үр дүнтэй илтгэл гялалзсан биш, товч тодорхой байдаг.

Өнгийг сонгохдоо, хэзээ хаана танилцуулахаа сайтар бод. Дэвсгэр өнгө гэрэлтэй бараан эсэх, дэвсгэр өнгөн дээрх текстний өнгө зохицож буй эсэх.

Зураг сонгохдоо сайтар хичээх хэрэгтэй. Өндөр чанартай графих таны мэдээллийг ойлгомжтой болгох бөгөөд нөгөө талаас илтгэлийг цэгцэлж өгнө. Чанар муутай зураг илтгэлийг албан бус харагдуулдаг. 

Алдаа 7: Шавааралдсан текст

Текстийн гол дүрэм бол энгийн байх. Нэг слайдад хэтэрхий их мэдээлэл оруулах гэж оролдох хэрэггүй. Нэг слайдад хамгийн ихдээ 3-4 өгүүлбэр байхаар тооцоорой. Цөөн үгтэй олон слайд байна гэж эндүүрэх хэрэггүй. 30 минутын илтгэлд 10 слайд байхаар тооцоорой.

Алдаа 8: Утга авцалдаагүй ярих

Бид нэг нэгэнтэй ярилцахад өдрийн хагасыг зарцуулдаг хэдий ч олны өмнө ярина гэдэг тун хэцүү ур чадвар байдаг. Бидэнд дадлага хэрэгтэй.

Хэрэв та сандраад илтгэлээ хурдан дуусгачих юм бол сонсогчид таны гол санааг санахгүй өнгөрчихөж магадгүй. Төвлөрөөд, гүнзгий амьсгаа ав.

Сонсогчидтойгоо холбогдож үр дүнтэй илтгэл танилцуулах нэг үр дүнтэй арга бол түүх амилуулах буюу Storytelling юм. Түүхийг бусадтай илүү ойр байдлаар холбож танилцуулах хэрэгтэй.

Алдаа 9: Эрч хүчээ дутуу харуулах

Өөр нэгэн нийтлэг алдаа бол илтгэлийнхээ үеэр нэг газраа л хөдлөлгүй зогссоор байгаад дуусгах.

Зарим илтгэгчид индэрийн ард тухтай санагддаг. Индэргүй бол ярьж чаддаггүй. Харин Стив Жобс зэрэг мундаг илтгэгчдийн биеийн хэлийг дуурай.

Алдаа 10: Харцаар тоглохоос зайлсхийх

Илтгэлийнхээ үеэр тэмдэглэлрүүгээ, дэлгэц рүү, шал руу, тааз руу ширтсээр байгаа илтгэгчид ямар санагддаг вэ?

Хүмүүсийн харцтай холбоо тогтоох нь маш чухал байдаг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.