Ажилд орох үндсэн шалгуур бол ажлын ярилцлага билээ. Амжилттай оролцохын тулд бэлтгэл чухал. Дараах асуултын хариултыг мэдэж байхад ямар ч ярилцлага амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.
Ажил олгогч таныг өөрийн компанид хэрхэн ажиллах, компанид хэрхэн тус болох, таны туршлага, чадвар тань юу болохыг л мэдэхийг хүсэж байгаа нь тодорхой. Магадгүй танаас таны боловсролын талаар, ер нь компанид хэрэгтэй байж болох асуултуудыг асуух нь мэдээж тиймээс хариултаа тодорхой оновчтой цөөн үгэнд багтаахыг бодоорой.
Ажлын ярилцлаганд орохоор өрөөний гадна олон хүн хүлээж байсан ч та өөртөө итгэлтэй, тайван байх хэрэгтэй. Дадлага туршлага, чадварынхаа талаар мөн энэ компанид ажиллахад хэрхэн бэлтгэгдсэн талаараа ярь. Ажилд авах гэж буй хүн танаас хүсэж болох ур чадвар, гол шаардлагуудыг нь цохон хэлэх хэрэгтэй.
Ихэнх хүмүүс “Би аливаа зүйлийг хэтэрхий төгс байлгах гэж хичээдэг”, “Би хэт их ажилладаг” хэмээн хэлдэг. Гэвч үүнийг улиг болсон зүйл хэмээн үздэг болжээ. Тэгэхээр та арай нарийвчилсан байдлаар ярьсан нь дээр болов уу. Жишээ нь “Би хэт их ярьдаг. Гэхдээ би энэ зангаа засахаар хичээж байгаа” гэх мэт. Учир нь энэ нь засрах магадлалтай дутагдал болохоор нэг их хүндээр тусгаж авахгүй гэсэн үг.
Хамгийн гол нь ажил олгогчид тухайн ажлын байран дээр тогтвортой ажиллахыг хүсэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Зөвхөн түр хугацаанд ажиллахаар төлөвлөөгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Тиймээс эндээ ихийг хийж найдвартай, туршлагатай ажилтан болж чадсан байхаа хэлбэл дээр байх.
Хэзээ ч өмнөх ажлын газар болоод өмнөх даргаа бүү муу хэл. Ажилд таараагүй, тохироогүйгээ тэдний буруугаас болсон гэж бүү хэл. Аль болох эерэг шалтгааныг хэл. Жишээ нь өөрийн чадвараа илүү хөгжүүлэх ажлын байранд очихыг хүссэн гэх мэт эвийг нь олоод аятайхан хариул.
Хариултаа богино байлгаарай. Үлгэр тууж ярих хэрэггүй. Эсвэл тэднээр өрөвдүүлэх гэсний ч хэрэггүй. Хамгийн гол нь гарцаа хэл дараа нь цөөн үгээр учрыг нь ойлгуул.
Энэ тал дээр аль болох эерэг хариултыг өгөх хэрэгтэй. Учир нь ажил дээр хамтран ажиллах, багаар ажиллах маш чухал байдаг. Тэгэхээр тодорхой явдлыг дурдаад хэрэггүй. Харин “Яг тийм гэхээр тодорхой бэрхшээлтэй учирч байгаагүй. Би бүх хүнтэй найрсаг харилцаатай байхыг хичээдэг” гэх мэт хариултыг өгвөл зүгээр.
Тэр таныг ажил дээр стресс бий болох үед хаалгаа гаднаас нь хаагаад явчих эсэхийг мэдэхийг хүсэж байгаа хэрэг. Та өөрийнхөө стресстэй хэрхэн тэмцдэг талаар бодоод, шударгаар хариулах хэрэгтэй. Үүнийг гол гэж үздэг хүмүүс байдаг болохоор ухаалаг хариулт өгөөрэй.
Яг тодорхой хэмжээг хэлж байхаар ерөнхийдөө стандарт хэмжээнд нийцсэн цалин авахыг хүсэж байгаагаа хэлсэн нь дээр. Хэт бага бол өөрийгөө голсон, доогуур үнэлсэн болно тиймээс тодорхой тоо хэлээд хэрэггүй.
Заавал асуух хэдэн асуултыг өмнө нь бэлдээрэй. Ингэснээр та үнэхээр тухайн байгууллагыг сонирхож байгаагаа батлах болно. Мөн сэтгэлтэй, юм мэддэг гээд тун боломжийн үнэлгээ авна гэдэгт итгэ. Үүнд ач холбогдол өгөөд заавал хэдэн асуулт бэлдээрэй.