Насан туршдаа суралцах дадалд суралцах нь

2018/10/25 Админ 5036 0 сэтгэгдэл

 

Эдмунд Моррис/Edmund Morris/-ын бичсэн Тедди Рузвельт /Teddy Roosevelt/-ийн намтарыг судалсан юм. Түүнд ямар ч алдаа дутагдал байгаагүй ч ухаантай, гайхамшигтай, биширмээр хүн байсан юм. Тэрбээр 1812 оны Тэнгисийн дайн гэх анхны номоо 23 настайдаа хэвлүүлсэн бөгөөд цаашлаад түүний улс төрийн болон хувийн амьдралынх нь талаар бүх зүйлийг бичжээ. Моррисын бичсэнээр Рузвельт өдөрт нэг ном уншдаг гэх цуу яриа байдаг бөгөөд энэхүү уншлага болоод бичвэр нь ерөнхийлөгчийнх нь хувьд холбогдох сэдвүүдтэй уялддаг онцгой авъяас, цор ганц оюуны хөгжил аль алийг нь бий болгосон: үндэсний хамгааллын хүчин чармайлт, тэнгисийн цэргийн өргөтгөл, итгэлцлийн зохицуулалт, бусад олон зүйлс.

Рузвельт бол “насан туршийн суралцагч” байсан юм. Суралцах гэдэг түүний хувьд хувь хүний аз жаргал ба амжилтад хүрэх зам болсон. Эдийн засагчид өнөөгийн эдийн засгийн саад тотгорын талаар хэлэлцжээ. Ялангуяа технологи болон одоогийн ур чадварыг эзэмшсэн байх нь чухал юм. Албан ёсны боловсролын түвшин өндөр орлого, ажилгүйдлийн түвшинтэй шууд холбогддог. СУРАЛЦАНА гэдэг ХӨГЖИЛТЭЙ зүйл. Шинэ сэдэв гарах хөгжилтэй байдаг. Найз нөхөд хамтран ажиллагсадтайгаа олон янзын сэдвээр яриа өрнүүлж чадна. Эцэстээ илүү хэцүү сэдвийг ухаж ойлгохыг хүсэх болно.

Гэхдээ та тасралтгүй суралцагч байхын тулд шийдвэр гаргах нь хангалттай биш. Энэ нь дадал зуршил болох ёстой. Жишээ нь анхаарлаа төвлөрүүлж сурах шаардлагатай болдог.

1. Хүрэхийг хүссэн үр дүнгээ тодорхойл

Сургалтын дадал зуршил бий болгох нь хүрэхийг хүссэн дүнгээ илэрхийлэхийг шаарддаг. Та шинэ сэдвүүдийг уншиж ярилцаж оюуны үйл ажиллагааг сэргээмээр байна уу? Та тодорхой сэдвийг эзэмшихээр хайж байна уу? Миний хувьд оюуны эрэл хайгуулын зорилгоо олон талаас нь илэрхийлэхийн тулд тасралтгүй уншигч баймаар байна. Үүний тулд манлайлал, гадаад бодлого, боловсрол гэх мэт хэд хэдэн салбарын гүнзгий мэдлэгийг олж авсан.  Нэг буюу хоёр үр дүнг сонгох нь дадал зуршилд хүрэх боломжит зорилгоо тодорхойлоход тусална.

2. Бодит зорилгоо тодорхойл

Эдгээр сонголт дээрээ тулгуурлаж бодит зорилго тодорхойлох. Жилийн эхэн бүрт бүх хүн өөртөө маш олон зорилго тодорхойлдог. Эдгээр нь жилийн турш хүрэхийн хүссэн зорилго /2017 онд 24 ном унших/ ба өдөр тутам, эсвэл долоо хоног тутамд эдгээр зорилгодоо хүрэхэд шааргдлагатай зуршлыг /7 хоногийн 5 өдөр нь 20-иос илүү минут унших/ бий болгоход хангалалттай. Миний хувьд урт хугацааны зорилгоо төлөвлөгчөөр хянадаг. Өдөр тутам, эсвэл долоо хоног тутам хийдэг зуршлуудаа алдалгүй даган мөрдөх боломжтой гар утасны “momentum” аппликэйшнийг ашигладаг.

3. Ижил зорилготой хүмүүстэй нэгд

Зорилгодоо хүрэхийн тулд суралцах бүлгийг бий болгох. Би сард 2 ном унших зорилготой бөгөөд үүнийгээ биелүүлэхэд туслах номын клубтэй. Үүнтэй нэгэн адил миний зохиолч найзууд бие биенийхээ ажлыг уншиж, үнэлэлт дүгнэлт өгөх зохиолчдын бүлгэмтэй. Илүү тодорхой зорилгын хувьд суралцах зүйлс дээрээ илүү анхаарах хэрэгтэй.  Ийм бүлгүүдэд элссэнээр амлалтаа илүү сонирхолтой хөгжилтэй биелүүлэхэд дөхөм болдог.

4. Саад тотгорыг арилга

Зорилгодоо бат төвлөрөхийн тулд саад тотгорыг арилгах хэрэгтэй. Суралцах хэцүү ч гэлээ хөгжилтэй. Шинэ зүйлийг сурахад маш их анхаарал шаарддаг. Гэвч нэг зэрэг олон ажил хийх, тэр дундаа технологиос улбаалсан саад тотгорууд /гар утас, мэйл гэх мэт/ анхаарал ихээхэн сарниулдаг. Суралцах цагтаа эдгээр саад тотгорыг арилга. Чимээгүй газар олж, утсаа хааж унших. Харин ямар нэгэн зүйл яаралтай тэмдэглэж авах шаардлагатай болсон тохиолдолд хадгалах ойлгох чадварыг сайжруулах гараар бичиж тэмдэглээрэй. Технологиос аль болох зайлсхийх хэрэгтэй. Бие махбодийн хувьд хол байгаа ч оюун санаагаа төвлөрүүлж чадахгүй байж болно. Иймээс бясалгал туршаад үзээрэй.  Бясалгал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг ба энэ нь хэцүү ном уншиж ойлгох, сонссон зүйлсээ эргээд хялбар санахад тусална.

5. Технологи ашигла

Эцэст нь суралцахад хэрэгтэй технологийг ашигла. Технологи анхаарлыг сарниулдаг ч гэлээ, сургалтын дадлыг бий болгох, хянахдаа ашиглаж болно. Үнэгүй онлайн курсууд алсын зайнаас бие даан суралцах боломжийг олгодог. Подкаст, сонсдог ном, цахим ном болон бусад хэрэгслүүдийг ашиглах боломжтой.

 

Хүн бүр сурч чадах бүхнээ сурахыг хүсдэг. Гэвч хувийн болон ажлын шаардлага бидний цаг хугацаа, хүсэл эрмэлзлийг багасгадаг. Суралцах дадлыг бий болгох нь ажлын амжилт, амьдралын аз жаргалтад хүргэх зам байх боломжтой.

 

Эх сурвал: hbr.org


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.