Facebook-ийн үндэслэгч Mark Zuckerberg: жилийн хугацааны нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажилладаг ба 2009 онд ажлын бүх өдрүүдэд зангиа зүүх, 2011 онд идэхийн тулд ямар ч амьтныг алахгүй, хоёр долоо хоногт нэг шинэ ном уншиж байх гэх мэт зорилтуудыг өөртөө тавьж байжээ.
Steve Jobs: агуу амжилтын эзэн төдийгүй 7 хоногийн турш зөвхөн нэг төрлийн хоол иддэг гэдгээрээ бас алдартай юм. Тэрээр лууван их хэмжээгээр идсэнээс болоод түүний арьсны өнгө өөрчлөгдөж эхэлсэн учраас лууван бага идэхээр өөрийгөө ятгаж байсан удаатай.
Yahoo Inc-гийн CEO Marissa Mayer: 12.500-аас их ажилтныг цалинжуулах тухай өөрийн хувийн төлөвлөгөөндөө тусгасан байдаг.
Тархи тэнцвэржүүлэгч Mark Parker: NIKE-ийн CEO Mark Parker-ийн хувьд тэмдэглэлийн дэвтэрийг 2 талаас нь зэрэг ашигладаг. Дэвтэрийнхаа нэг талд нь бизнесийн төлөвлөгөөнүүдээ тусгаж харин нөгөө талд нь зураг зурах маягаар тархиныхаа 2 талыг зэрэг хөгжүүлдэг ажээ.
Donald Trump: хүмүүстэй гар барьж мэндлэхээс зайлсхийдэг ба цахилгаан шатны товчлуурыг дардаггүй.
Microsoft компаний CEO Bill Gates том хурал, уулзалтын үеэр сандлаа савлуурддаг.
Amazon-ы CEO Jeff Bezos: бусад захиралуудтай хуралдах үед шаардлагатай гэсэн 6 хуудас бүхий мэдээллийг тархиндаа хадгалаад үүнийг хурлын эхний 30 минутын хугацаанд бусдад танилцуулдаг.
Ford Motor компаний үндэслэгч Henry Ford: Өөрийнхөө хашаандаа тарьсан ургамал ногоогоор сэндвичээ амталж иддэг
Зарчимч Martha Stewart: оффис дээр зөвхөн улаан эсвэл хар өнгийн чернилээр бичдэг. Мөн бүтэн өдрийн ажлын дараа ширээгээ эмх цэгцтэй, цэвэрхэн байлгадаг зарчимтай.
MLC Training хамт олон