Цаг хожих 10 арга

2019/03/21 Админ 8521 2 сэтгэгдэл


Хоногийн 24 цаг хүртэл багадаад өөрийн дуртай зүйлдээ цаг хугацаа зарцуулж чадахгүй байна уу?

Бид өнөөдөр та бүхэнд цаг хугацааг хэмнэх 10 аргыг танилцуулж байна.

1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул.

Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.

2. Үг нисэн одож, цаас үлддэг. 

Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.

3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил.

Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

4. Төлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол.

Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.

5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл.

Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.

6. Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. 

Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.

7. Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хүрэх вэ? 

Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асуу.

8. Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй.

Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.

9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. 

Өөрийнөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.

10. Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио.

Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийж чадна.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [59.153.114.186] 2020/07/18
Тэмдэглэлийн дэвтэр
Зочин [59.153.114.186] 2020/07/18
Пин гээд зорилгодоо хүрэхгүй. Тийм бурхан байвал луйварчин
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.