Том жижиг бүхий л байгууллагын удирдлагууд дэлхий даяар түгэн дэлгэрч буй технологид суурилсан суурь өөрчлөлтөд бэлдэхгүй бол өөрчлөлт биднийг зах зээлээс шахан гаргахад бэлэн байна. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал, хиймэл оюун ухаан, жолоочгүй машин, цахим мөнгө, бизнес 2.0 загвар зэрэг дижитал давлагаа нь манлайлагчдыг ажилчид, харилцагчид болон хэрэглэгчдийнхээ талаар дахин нэг бодохоос өөр аргагүйд хүргэж байна.
Дижитал давлагааны үр дүнд өөрийн ганцхан дэлгүүртэй ч дэлхийн хамгийн олон дэлгүүрийн лангуу эзэмшиж буй Amazon компани, огт зочид буудалгүй байж хамгийн хамгийн олон өрөө эзэмшиж буй Airbnb, огт машингүй байж хамгийн олон такси эзэмшиж буй Uber зэрэг стандарт бус гэмээр менежменттэй олон компани төрөн гарч шинэ шинэ боломжийг нээсээр байна. Эдгээр шинэ боломжийг бид ашиглаж чадвал амжилт, анзаарахгүй өнгөрвөл дампуурч мэдэхээр аюул ойрхон байна.
Технологийн хурдацтай дэвшил, их өгөгдөл, автоматчилал, онлайн худалдаа, өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй стартап компаниуд, дэлхийн хүн амзүйн өөрчлөлт нь ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтэд эерэг болон сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа талаар бизнесийн зөвлөх үйлчилгээний Boston Consulting Group “Байгууллагыг эрс өөрчлөх 12 хүчин зүйл” тайландаа онцолсон байна.
Ажиллах хүчний талбарын эрэлт болон нийлүүлэлтийн өөрчлөлт нь байгууллагын гүйцэтгэх удирдлага нь манлайллын загвар болон ажилтнуудын хөгжлийн хөтөлбөрөө эргэн харахад хүргэж байна.
Манлайллын хөгжлийн шинэ загвар
Ажилчид цаашид улам тогтвор суурьшилгүй, чөлөөт уран бүтээлч байхыг илүүд үзнэ. Саяхны судалгаагаар 1980-аад оны дунд үед төрсөн Шинэ Мянганыхан буюу Millennials, 1990-ээд оны дунд үеээс хойш төрсөн Gen-Z үеийнхэн нэг ажлаа өдөр бүр хийхээс уйдах хандлагатай, бие даасан байдлыг илүүд үзэж байна. Уг судалгаанд оролцогчдын 42 хувь энтрепренер болох хүсэлтэй байгаагаас үзэхэд тэд хувиараа ажиллахыг илүүд үзэхээс гадна ирээдүйд бизнесийн өрсөлдөөн улам ширүүсэхийн дохио юм. Энэ нь бизнесийн салбарын манлайлагчид удирдах арга барилаа цаг үетэйгээ нийцүүлэх, ажлын цагийн уян хатан тогтолцоо нэвтрүүлэх, байгууллагын уламжлалт бүтцээ өөрчлөхөд хүрнэ гэсэн үг юм.
Дэлхий даяар бизнесийн салбарынхан байгууллагынхаа бүтэц, процессын зураглалыг эргэн харж, дахин загварчилж байна. Өндөр гүйцэтгэлтэй байгууллага бүтээхийн тулд дүрэм журам, уламжлалт бүтэц, үйл ажиллагааны функцэд суурилах биш, төсөл хөтөлбөр, төслийн багуудад суурилсан уян хатан загварыг илүүд үзэж байна. Үр дүн, үр ашгийн төлөө туйлшралгүй тасралтгүй инноваци хийх, их өгөгдөл /big data/-д дүн шинжилгээ хийх замаар зах зээл, хэрэглэгчдийнхээ зан авирыг судлан харилцагчидтай хамтран ажиллах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.
Бизнесийн манлайлагчид нь ажлын гүйцэтгэл, туршлага, эрх мэдэл, үүрэг даалгавар, 360 градус хөгжлийн хөтөлбөрт суурилж үнэлэгддэг байсан бол бүтээлч ур чадвар, багуудыг холбох, инноваци хийх, шинэ шийдэл олох чадвараар үнэлэгддэг болж байна.
Иймд Эм Эл Си Трэйнинг ХХК-ын зүгээс дижитал эрин дэх гүйцэтгэх удирдлагын хөгжлийн шинэ загварыг агуулсан “СЕО Коллеж” захирлуудын хөгжлийн хөтөлбөрийг санал болгож байна.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНЭД дарна уу.