OKRs болон KPIs-ын ялгаа

2022/03/23 Админ 2421 0 сэтгэгдэл

 

OKRs буюу Objective and Key Results-ийг тухайлсан улирал эсхүл жил гэх мэт хугацааны интервалд юуг сайжруулахыг тодорхойлох, яг дэвшил гарч байгаа эсэхийг хэмжихэд ашигладаг.

KPIs буюу Key Performance Indicators-аар ямар бизнес чухал болохыг тодорхойлох болон тухайлсан бизнесийн гүйцэтгэл хэр байгааг хэмжих зорилгоор ашигладаг.

OKR нь objective буюу зорилго, key results буюу түлхүүр үр дүн/үзүүлэлт, initiative буюу санаачлагаас бүрддэг. Нэг OKR 3-5 түлхүүр objective, objective тус бүр 3-4 key result-тай байна. Key result-уудыг байгууллагаас тодорхойлсон онооны системийн дагуу үнэлж зорилтот үр дүнд хүрсэн эсэхийг тодорхойлно.

OKR-ыг байгууллагын түвшинд гаргаад, байгууллага доторх газар, хэлтсүүд байгууллагын зорилгод нийцүүлэн өөрсдийн OKR-ыг гаргаад, газар хэлтсүүд доторх багууд газар, хэлтсийнхээ зорилгыг дэмжих байдлаар OKR гаргаад, багийн гишүүд бүр багийн OKR зорилготой нийцүүлэн өөрсдийн хувь хүний OKR гаргаж ажиллана. Дээрх өгүүлбэрийг зургаар илэрхийлбэл дараах байдалтай байна.

KPI болон OKR нь үр дүн эсвэл үнэ цэнэд тулгуурласан зорилтууд юм. Өөрөөр хэлвэл аль аль нь процесс, санаачлага нь бий болгох ёстой үр дүнг тодорхойлж, хэмждэг. Байгууллагуудыг activity drive буюу үйл ажиллагаанд чиглэсэн, result driven буюу үр дүнд суурилсан гэж ангилдаг. Үр дүнд суурилсан байгууллагууд OKR, KPI-ыг ашигладаг.  Жишээгээр тайлбарлавал:

Танай байгууллагыг машин, та машиныг жолоодоод хүрэх газар луугаа (зорилго, алсын хараа) явж байна гэж төсөөлье. KPI бол бензин нь хэр байна, машин халж байна уу гэдгийг заадаг хянах самбар юм. Үүний тусламжтайгаар машин хэт халахаас сэргийлж, бензин дуусч зогсохгүй та явсаар байна. Та эдгээрийг байнга харж явах хэрэгтэй болдог буюу KPI нь байнгын зүйл юм.

Харин OKR бол зорисон газарт тань хүргэх газрын зураг юм. OKR-нь түр зуурын зүйл юм. Жишээлбэл газрын зураг дээр тэмдэглэсэн газрын хажуугаар зөрж явсны дараа та дараагийнхад нь анхаарч эхэлдэг.

Үр дүнд чиглэсэн байгууллагууд KPIs болон OKRs аль алийг нь ашиглах хэрэгтэй болдог. Зөвхөн KPIs-д анхаарал хандуулвал хүрэх газраа хэрхэн яаж очихоо мэдэхгүй, зөвхөн OKRs ашиглавал бензин дуусч байгааг харж чадахгүй. Гол ялгаануудыг дараах хүснэгтээс үзнэ үү.

OKR болон KPI-ыг хэрхэн хослуулан ашиглах вэ?

KPI нь гүйцэтгэлийг илэрхийлэх бизнес метрик бол OKR нь гүйцэтгэлийг сайжруулж, өөрчлөлтийг удирдахад туслах зорилго тодорхойлох арга гэдгийг өмнө дурьдсан. KPI-ын үзүүлэлтээс юунд анализ хийхээ тодорхой болгоод анализын үр дүн дээр үндэслэн OKR-ыг боловсруулдаг. Дараах 2 тохиолдолд OKR-ыг хэрэглэнэ.

Хэрэв та KPI зорилтоосоо хоцорч байгаа гэдгээ мэдвэл асуудлыг яаж илрүүлэх вэ? Асуудлын шалтгаан нь юу вэ гэдгийг та хэрхэн мэдэх вэ? Үүнийг жишээгээр тайлбарлавал:

Танай борлуулалтын баг сар бүр төлбөр төлдөг 50 шинэ хэрэглэгчтэй борлуулалтын хаалт хийх KPI зорилттой гэж төсөөлье. Гэвч тэд 30 хаалт хийсэн. Үүний шалтгааныг олохын тулд дараах жишээний адилаар шалтгаан буюу асуудлыг нь илрүүлээрэй.

Дээрх тохиолдолд бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан гэж үзвэл  бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх OKR боловсруулна. Үүний тулд багийнхнаасаа саналыг нь авбал бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, илүү олон проспектүүдийн анхаарал татах маркетингийн үйл ажиллагаа явуулах гэх мэт баг бүр тус тусын үйл ажиллагааны онцлогт нийцсэн санал өгөх болно. Үүнээс борлуулалтын багийн OKR-ыг тухайлан жишээ болгон үзье.

Борлуулалтын багийн Objective:

Зорилго: Борлуулалтын арга барилыг хувь хүнд чиглүүлж, шинэ, боломжит худалдан авагчдад тавих халамжийг сайжруулна.

Түлхүүр үр дүн 1: Холбоо барих цэгийн тоог 3-аас 6 болгож нэмэгдүүлнэ.

Түлхүүр үр дүн 2: Follow up имэйлийг нээж үзэх хувийг  14%-иас  45%-д хүргэх

Түлхүүр үр дүн 3: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг 10 онооноос 8 авах хэмжээнд хүргэнэ. Хамгийн багадаа 100 хэрэглэгчээс судалгаа авна.

Үйл ажиллагааны төлөвлөгөө:

  • Халамжлах үйл явцыг сайжруулахын тулд хэрэглэгчийн аяллын газрын зургийг шинэчилнэ.

  • И-мэйл чиг хандлагын талаар сургалтад сууж, маркетингийн багтай зөвлөлдөнө.

OKR болон KPI-г хослуулах нь ямар ач холбогдолтой вэ?

OKR болон KPI нь хамтдаа төгс ажилладаг. KPI нь гүйцэтгэлийг хянах, асуудал болон сайжруулах шаардлагатай талбарыг тодорхойлоход тусладаг. OKR нь асуудлыг шийдвэрлэх, процессийг сайжруулах, инновацлаг байхад тусладаг.

Эх сурвалж: weekdone.com, peoplegoal.com, evolution4all.com

Үргэлж MLC-тэй хамт байдаг уншигч танд баярлалаа.

Илүү ихийг HR class-аас.....

Бүртгүүлэх: http://shorturl.at/oxBD0


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.