Маркетинг, зар сурталчилгааны ертөнцийн домог David Ogilvy-ын зар сурталчилгааны 35 зарчим

2022/02/14 Админ 3905 2 сэтгэгдэл

 

1. Хамгийн чухал шийдвэр: Зар сурталчилгаа борлуулалтад хэрхэн нөлөөлөх нь бүтээгдэхүүнийг зах зээлд хэрхэн байршуулснаас маш хүчтэй хамаардаг. Жишээлбэл, Schweppes-ийг зөөлөн ундаа эсвэл коктейль гэх мэт бүтээгдэхүүний орц болгон байршуулах уу, Dove саванг хуурай арьсанд зориулсан бүтээгдэхүүн эсвэл гарыг маш цэвэрхэн болгодог бүтээгдэхүүн гэж байрлуулах уу?

Кампанит ажлын үр дүн зар сурталчилгаа хэрхэн хийгдсэнээс илүүтэйгээр бүтээгдэхүүнийг хэрхэн байршуулснаас хамаардаг. Тиймээс зар сурталчилгааны ажлаас өмнө бүтээгдэхүүний байршуулалтыг хэрхэн хийхээ судалгаанд үндэслэн нухацтайгаар шийдэх хэрэгтэй.

2. Том амлалт: Дараагийн чухал шийдвэр бол хэрэглэгчид өгөх амлалт буюу бүтээгдэхүүнийг авснаар хэрэглэгчид үүсэх давуу талууд юм.

Өвөрмөц, өрсөлдөх чадвартай ашиг тусыг амлах хэрэгтэй бөгөөд бүтээгдэхүүн нь таны амласан үр өгөөжийг өгдөг байх ёстой. Ихэнх сурталчилгаа юу ч амладаггүй учраас бүтэлгүйтдэг. "Амлалт, том амлалт бол сурталчилгааны амин сүнс юм" гэж Сэмюэл Жонсон хэлжээ.

3. Том санаа: Зар сурталчилгааг ТОМ САНАА гаргаж хийхгүй бол хэнд ч анзаарагдахгүй. Тиймээс том санаа ашиглан хэрэглэгчдийн анхаарлыг татаж, тархинд хоногшуулж, хариу үйлдэл хийлгэхийн тулд үүнийг заавал ашиглах шаардлагатай. Энэ төрлийн санаанууд энгийн ч гаргахад тун хүндрэлтэй байдаг. Жишээлбэл, Женерал моторсын “this problem, when solved, will be simple.” гэх мэт.

4. Чанартай, дээд зэрэглэлийн гэсэн мэдрэмж төрүүлэх: Хэрэв таны сурталчилгаа муухай харагдаж байвал хэрэглэгчид таны бүтээгдэхүүнийг чанаргүй гэж дүгнэж, худалдан авах магадлал багасна. Ogilvy & Mather Pepperidge, Hathaway, Mercedes Benz, Schweppes, Dove болон бусад компаниудын зар сурталчилгааг хийхдээ үүнийг гаргууд ашиглажээ.

5. Уйтгартай байж болохгүй: Хэн ч худалдан авалт хийх үедээ уйдаж байгаагүй ч ихэнх сурталчилгаанууд амьгүй, хөндий хүйтэн байдаг. Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй байдаг.

6. Инновацлаг байх: Хэн нэгнийг даган дуурайн амжилтад хүрэх тохиолдол ховор учир тренд дагахын оронд эхлүүлдэг байгаарай. Гэвч эрсдлийг бууруулахын тулд инновацлаг байдлыг хэрэглэгчийн зах зээл дээр туршиж үзэж байгаарай.

7. Бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн анхаарлыг татдаг байх: Амжилттай зар сурталчилгаа нь хэрэглэгчийн анхаарлыг өөр дээрээ биш, сурталчлагдаж буй бүтээгдэхүүн дээр татаж амжилттай борлуулалт хийдгээрээ ялгаатай байдаг.

8. Сэтгэлзүйн сегментчилэл: Сайн агентлаг бүр зах зээлийг эрчүүдийн, эмэгтэйчүүдийн, өсвөр насныхны, бага насныхны, өмнөд дэх фермерүүдийн гэх мэтээр ангилдаг. Мерседес бензийн сурталчилгаа нь уламжлалт хэв маягт баригддаггүй сегментэд зориулан зах зээлд байршсан байдаг.

9. Сүр дуулиантайгаар шинэ бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх: Бүтээгдэхүүн шинээр гарч байхад хэрэглэгчийн анхаарлыг татахад хамгийн хялбар байдаг. Мэдээллийн хэт их урсгалын дунд даруухан цацсан мэдээлэл булшлагдах нь олонтой байдаг учраас шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхдээ шуугиан үүсгэх хэрэгтэй.

10. Энгийн, товч байх: Олон удирдах ажилтны санаа бодлыг тусгах, маркетингийн зорилгуудыг бүгдийг нь агуулах гэх мэт олон шалтгаанаас үүдэн ихэнх зар сурталчилгаанууд хэт нүсэр байдаг. Хэт олон зүйлийг нэг дор хийхээр оролдох нь ямар ч үр дүнд хүрдэггүй. Тиймээс стратегээ нэг энгийн амлалт болон хувиргаж, түүндээ хүрэхээр зүтгэх нь илүү үр дүнтэй байдаг.

11. Хэрэглэгчдийн сэтгэгдэл: Юун түрүүнд танай бүтээгдэхүүн эсхүл сегменттэй хамааралгүй олны танилуудыг сурталчилгаандаа тоглуулахаас татгалзаарай. Яагаад гэвэл, энэ тохиолдолд бүтээгдэхүүнээс илүү олны танил эрхэм нь хэрэглэгчдийн анхааралд өртдөг. Харин хэрэглэгчдийн сэтгэгдлийг бүтээгдэхүүүнтэй хамаарал бүхий олны танил эсхүл энгийн хүнээр хийх нь илүү үр дүнтэй байдаг.

12. Асуудал-шийдэл: Хэрэглэгчийн асуудлыг таних, түүнд шийдэл санал болгох, шийдэл нь асуудлыг үнэхээр шийдэж чадна гэдгийг харуулах нь борлуулалтын шилдэг аргуудын нэг байсан, байсаар ч байх болно. Хамгийн чухал нь асуудлыг шийддэг байх ёстой буюу хэрэглэгчийг хэзээ ч хуурч болохгүй.

13. Үзүүлэн таниулах материал: Харах мэдрэмжээр дамжин хэрэглэгчдэд хүрдэг үзүүлэн таниулах материалууд ихэвчлэн амжилт дагуулдаг. Яагаад гэвэл хэрэглэгч таны өгч буй амлалтыг харах боломжтой болдог, цаг хугацааг хэмнэдэг, үлдэц сайтай байдаг.

14. Хэрэглээг бодитоор харуулах: Зар сурталчилгааны агуулга зохиогчид үүнийг хялбархан илрүүлдэг ч борлуулалт дэмжих шилдэг аргуудын нэг юм.

15. Хэт их үгнээс зайлсхийх: Зар сурталчилгаанд хэт их үг ашиглах нь тохиромжгүй байдаг бөгөөд үүнийг logorrhea гэж нэрлэдэг. Юу харуулах нь юу хэлэхээсээ илүү чухал. Мөн ямар ч үг ашиглалгүй гайхамшигтай зар сурталчилгаанууд бүтээж болдог гэдгийг битгий мартаарай.

16. Дүрстэй байх: Камераар дуу, дүрсийг зэрэг бичин сурталчилгаа хийх болон зөвхөн дуу ашиглах нь тэнгэр газар шиг ялгаатай. Мэдээж дуу, дүрстэй сурталчилгаа илүү үр дүнтэй байдаг.

17. Background хөгжим: Ихэнх сурталчилгаанд background хөгжим ашигладаг ч гэсэн энэ нь сурталчилгааны үлдэцийг бууруулдаг. Шинэ бизнесийн танилцуулга хийхэд background хөгжим ашигласан тохиолдол хараагүй гэдэгт тань итгэлтэй байна.

18. Зогсоо байдал: Танилцуулгыг зогсоо байрлалаас хийх нь илүү үр дүнтэй байдаг.

19. Онцгой байх: Хэрэглэгчид жилд дунджаар 20,000 зар сурталчилгаа үздэг бөгөөд тэдгээрийн ихэнх нь мартагддаг. Тиймээс ямар нэг дүрст тэмдэглэгээ, үг бүрээс нэг үсэг авч содон үг бүтээх гэх мэтээр онцгойрох хэрэгтэй байдаг.

20. Анимэйшн, хүүхэлдэйн киноны баатрууд ашиглах: Зурагтын зар сурталчилгааны 5-аас бага хувь нь анимэйшн, зар сурталчилгаа ашигладаг. Яагаад гэвэл энэ нь томчуудад итгэл үнэмшил төрүүлдэггүй. Харин үүнийг хүүхдүүдэд зориулсан сурталчилгаанд ашиглах нь зүйтэй байдаг.

21. Зар сурталчилгааг засах: Зар сурталчилгааны алдааг нь засаад дахин зах зээлд цацах нь үр өгөөжийг 2 дахин нэмэгдүүлдэг.

22. Баримтад тулгуурласан VS Сэтгэл хөдлөлд тулгуурласан: Тоо баримтад тулгуурласан зар сурталчилгаа нь сэтгэл хөдлөлд суурилсан зар сурталчилгаанаас илүү үр дүнтэй байдаг ч Ogilvy & Mather сэтгэл хөдлөлд суурилсан хэд хэдэн зар сурталчилгааг амжилттай хийсний дотор Maxwell кофе, Hershey’s сүүтэй шоколадны сурталчилгаа багтдаг.

23. Анхаарал татах: Сонирхолтой байдлаар эхлэдэг сурталчилгаа нь чимээгүйхэн эхлэдэг сурталчилгаанаас илүүтэйгээр үзэгчдийн анхаарлыг удаан хугацаанд өөр дээрээ тогтоож чаддаг.

24. Гарчиг, гарчигт бүтээгдэхүүний ач холбогдлыг дурьдах: Хэрэв хэрэглэгч сурталчилгааны гарчигийг уншаад л худалдан авах шийдвэр гаргаагүй бол та мөнгөнийхөө 80 хувийг дэмий үрсэн гэсэн үг юм. Тиймээс Ogilvy&Mather-ын сурталчилгааны гарчигт брэндийн нэр болон амлалтыг тусгасан байдаг.

25. Мэдээлэх төрлийн болон энгийн гарчиг: Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хуучин бүтээгдэхүүнд хийсэн шинэхэн сайжруулалт, хуучин бүтээгдэхүүнийг ашиглах шинэ арга замыг үргэлж эрэлхийлж байдаг. Эдгээрийг агуулсан мэдээлэх төрлийн гарчиг ашиглаж болно.

Мөн яг юу хэлэх гээд байгаагаа энгийн үгээр илэрхийлэх хэрэгтэй, яагаад гэвэл уншигчид ойлгомжгүй гарчгийн утгыг тайлах гэж оролддоггүй.

26. Гарчигт хэдэн үг байх нь зохистой вэ?: Томоохон их дэлгүүр дээр хийсэн туршилтаар 10-аас олон үг агуулсан гарчигтай бүтээгдэхүүн илүү борлуулагдсан байна. Сурталчилгааг хэрэглэгчийн ой тоонд хоногшуулахад 8-10, имэйл маркетинг хийхэд 6-12 үг хамгийн тохиромжтой байдаг.

27. Байршилд нийцүүлэх: Орон нутгийн чанартай сурталчилгаанд хотын нэрийг ашиглах нь тохиромжтой байдаг.

28. Проспектүүдээ сонгох: Тухайлсан сегментийн хэрэглэдэг бүтээгдэхүүн сурталчлахдаа тэр сегментийн нэрийг дурьдах нь ашигтай байдаг. Жишээ нь, ээжүүд, багш нар, аялагчид гэх мэт.

29. Хүмүүс урт мэдээлэл уншдаг: Мэдээлэл 50-аас бага үгтэй байвал хэрэглэгчид дундаас нь орхих хувь өндөр байхад 50-500 үгтэй байхад дундаас уншилгүй орхих хувь харьцангуй бага байсан байна.

30. Түүхийг зураг болгон ашиглах: Түүхийг зураг болгосноор уншигч юун тухай болохыг мэдэхийг хүсч, мэдээллийг уншдаг. Тиймээс зургаа хэр сайн бэлдэхээс мэдээллийг унших, уншихгүй нь ихээхэн хамаардаг.

31. Зураг, зургийн дэргэдэх тайлбар ашиглах:  Зураг нь илүү олон уншигч татаж, илүү их итгэл төрүүлж, илүү сайн хоногшиж, илүү олон борлуулалт хийхэд тусладаг.

Зургаар мэдээлэл бэлтгэсэн холбогдох тайлбарыг хайрцаглан оруулсныг унших магадлал 2 дахин их байдаг. Тиймээс зургийн тайлбарыг заавал оруулах хэрэгтэй. Тайлбарт брендийн нэр, өгч буй амлалтыг жижиг хэмжээний сурталчилгаа маягаар оруулна.

32. Өмнө&Дараа: Аливааг өмнөх болон дараах байдлаар харьцуулан харуулах нь анхаарлыг ихээхэн татдаг.

33. Эх бэлтгэл: Зар сурталчилгааны эх бэлтгэлийг мэргэжлийн редактор, дизайнераар бэлтгүүлэх нь уншицыг нэмэгдүүлдэг.

34. Давталт: Олон тооны гайхалтай сурталчилгаанууд хангалттай давталт хийгээгүйгээс болж үр дүнгээ өгч эхлэхээс өмнө зах зээлээс татагдсан. Давталт хийх тусам уншигчдын тоо нэмэгддэг бөгөөд 5 хүртэл удаа давтах нь тохиромжтой байдаг.

35. Брэндийн дүр төрх: Зар сурталчилгаа бүр брэндийн дүр төрхийг нэмэгдүүлэхүйц байх ёстой байдаг ч бүх зар сурталчилгааны 95% нь энэ дүрмийг баримтлаагүй байдаг. Брэндийнхээ онцлогийг бий болгоход сурталчилгаагаа зориулж буй бизнес эрхлэгчид л зах зээлийн хамгийн том хувийг эзлэдэг.

Эх сурвалж: marketingstrategyx.com


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.26.194.251] 2022/02/16
Хэрэгтэй мэдээлэл бна. Баярллаа:)
Зочин [64.119.27.25] 2022/02/15
Heregtei ym bn
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.