Дизайн сэтгэлгээ + Бизнес модель инноваци

2021/03/01 Админ 2158 3 сэтгэгдэл

 

Шинийг, шинэлэг бизнес моделийг загварчлах гэсэн санааг хүн бүр ярьж байна. Гэхдээ шинэ бизнес моделийг загварчлах гэдэг нь юу вэ? Бизнес моделийн инновацийг дизайн сэтгэлгээтэй хэрхэн уялдуулах вэ?

Инновацилаг, бизнесийг үндсээр нь өөрчлөх санаануудыг гаргаж ирэх нь Design Thinking/дизайн сэтгэлгээ/ -ийн нэг хэсэг юм. Ийм учир дизайн сэтгэлгээний үйл явцыг бизнес модельд хэрхэн хэрэглэх тухай авч үзье.

Энэхүү аргачлалыг бий болгосон David Kelly-гийн компани болох IDEO-ийн баг уг сургалтаар энэ томьёоллыг олж  Design Thinking for Educators Handbook гарын авлагыг гаргасан.

Дизайн сэтгэлгээний 5 үе шат: Нээж илрүүлэх, Тайлбарлах, Санааг бий болгох, Туршилт хийх, Хувиргах

Source: designthinkingforeducators.com/design-thinking/

1. Нээж илрүүлэх

Нээж илрүүлэх гэдэг нь ерөнхийдөө бүх мэдээллийг цуглуулах үйл явц юм. Дизайн сэтгэлгээний нэг зарчим нь харилцагч гэж тодорхойлогддог хүмүүсийн хэрэгцээ шаардлага, хэрэгцээг ойлгохоос эхлэх юм. Харилцагчдынхаа асуудлыг шийдвэрлэх нь амжилттай бизнесийн гол түлхүүр болдог. Тийм учир гараад харилцагчидтайгаа ярилц. Танай бүтээгдэхүүн үйлчилгээг огт аваагүй хүмүүс, зорилтот харилцагч гэж үздэггүй хүмүүстэй мөн холбоо тогтоох хэрэгтэй. Түүнчлэн өрсөлдөгч байгууллагынхаа харилцагчидтай холбоо тогтоох хэрэгтэй. Тэднээс яагаад тухайн байгууллагаас худалдан авдаг, авдаггүй шалтгаан, санал болгох шинэ санаа, аз жаргалтай болгодог зүйлсийн талаар, тэдний хүлээлтийг биелүүлэх, сэтгэл хангалуун байлгах зүйлс болон бухимдуулдаг зүйлсийг ойлгож юу хэрэгтэй гэдгийг судлах шаардлагатай.

Байгууллагынхаа үйл ажиллагааны логикийг ойлгох, бизнес модельд юу давамгайлах тухай таньж мэдэх давуу талтай.

2. Боловсруулах

Үүний дараагаар цуглуулсан мэдээллээ ойлгох шаардлагатай болно. Боловсруулах алхмын гол зорилго нь зах зээл дээрх боломжийг харж, бодитоор тодорхойлох юм. Бизнесийн моделийг загварчлах тохиолдолд цуглуулсан мэдээллээсээ бүтцийг гаргаж ирэх нь хамгийн тустай гэдэг нь батлагдсан байдаг. Харилцагчдын мэдээлэл тэдний асуудлыг шийдвэрлэж, хэрэгцээ шаардлагыг хангахад тустайгаас гадна байгууллагын бизнес моделийг загварчлах алхмуудаа тодорхойлоход хэрэг болно. Харилцагчид юунд хүрэх гээд буйг, тэдний сэтгэл ханамжид саад болж буй бэрхшээлийг ойлгож тодорхойлох хэрэгтэй.

Боловсруулах үе шатны төгсгөлд шинэлэг бизнес моделийг загварчлах тодорхой боломжийг өгүүлэх чадвартай байх ёстой.

3. Санаа бий болгох

Тодорхойлолтуудыг боломж болгох шинэ санааг гаргах нь дараагийн үе шат юм. Байгууллагын бизнес модель шинэ санааг бий болгоно. Хэр хурдан шинэ санаа гаргахаас илүү санаа амжилттай болох магадлалыг тодорхойлох нь чухал юм. Брэйнсторминг хийх маягаар санаа гаргах мөн өөрийн санааг нэгтгэн зохион байгуулж, бизнес модель хэлбэрээр загварчилж болно.

Санаагаа гаргасны дараагаар харилцагч, компани, экосистем гэсэн 3 салбарт тус бүрд нь үнэлэх шаардлагатай. Салбар тус бүрд тохирвол санаа амжилттай хэрэгжинэ гэж ойлгож болно.

4. Туршилт

Туршилт нь санааг өөр бизнес модельд амжилттай тохирч буйг шалгахаас илүүтэй тухайн санаа хэрхэн хэрэгжих тухай судлах юм. Бодит байх хэрэгтэй: Магадгүй танд олон бизнес санааг турших эх үүсвэр байхгүй. Мөн тийм ч шаардлагатай биш байж болно. Хэрэв найдвартай шинэ санаа тодорхойлсон бол түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай асуулт гарч ирнэ. Түүнийг хэрэгжүүлж чадлаа ч амжилттай эсэх нь эргэлзээтэй болно.

Туршилт хийхэд их өртөг, тийм ч их хүчин чармайлт шаардлагагүй. Зөвлөх үйлчилгээ явуулдаг EdenMcCallum компани анх зөвхөн шинэ моделийнхаа сурталчилгааг байршуулсан байна. Маш олон эерэг хариу хүлээн авсан нь зах зээлд сонирхолтой байгаагийн баталгаа болсон байдаг.

Шинэ моделио хэрэгжүүлэх төлөвлөгөөнийхөө талаар харилцагчиддаа хэлж, санал бодлыг нь сонсох хэрэгтэй. Туршилт маш хялбар байх ёстой.

Санаагаа баталгаажуулсныхаа дараа бизнесээ эхлүүлээрэй. Юу амжилттай хэрэгждэг, юу амжилтгүй болдог талаар туршлагатай болно. Мөн бизнес моделийг загварчлахад цаашид юу хэрэгтэй талаар боломжийг тодорхойлох чадварыг эзэмшинэ.

5. Хувиргах

Туршилтынхаа үр дүнг, туршлага дээрээ тусгах үйлийг хувиргах гэнэ. Ерөнхийдөө юуг хийх хийхгүйгээ олж мэдэн, туршиж шинэ ойлголтыг олж авсан байх шаардлагатай. Бодит байдал дээр байгууллагууд бизнес моделио өргөжүүлэх хангалттай итгэлтэй болсон үедээ энэ циклийг давтдаг. Зарим байгууллага хувиргах үе шатандаа орохоос өмнө хэд хэдэн жил бизнес моделио туршсаар л байдаг. Хамгийн чухал зүйл бол бизнес модель хэр амжилттай хэрэгжих тухай болон бүх оролцогч талуудад бодит үнэ цэнийг бүтээх тухай тусгах юм. Өөрийн үнэлгээндээ сэтгэл хангалуун бус байвал дараагийн нээлт хийх шинэ үе шат руу орох магадлалтай.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [66.181.186.250] 2021/04/20
Монголд бизнес моделоор шинэ бүтээл туурвиж патент авсан инновацийн бүтээл нэг байна. Миний нэр дээр байгаа энэ патентийг хөрөнгө оруулагч хувь хүнтэй хамтран эзэмшинэ. Нэг жилд ажлын 230 хоногоор тооцоолоход сая долларын ашигтай ажиллана. Бүтээгдхүүнийг дотоодод цөөн тоогоор ихэнхийг гадаадад экспортлоно.
Юу болоод байна [66.181.186.250] 2021/04/18
Нэг юмыг шийдэж чадахгүй ингэж удаагаад байгаа чинь мулгуугийн шинж шүү
Зочин [66.181.186.250] 2021/04/18
Инновац гэж олон жил улиг домог болтол ярьлаа. Инновацид хөрөнгө оруулах шийдэл гарцаа олохгүй мунгинасаар байтал бусад улсаас арав арван жилээр хоцорчихлоо. Бид ер нь юу хийж чаддаг болсийн. Ёстой новш гэж хэлэхэд багадмаар новшнууд юм даа. Гадныхан лав биднийг ажиглаж л байдаг биз
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.