Үнэн зөв, бодитой санал шүүмж хэлэх нь

2021/01/25 Админ 1810 0 сэтгэгдэл

 

Бизнесийн салбарт санал шүүмж гэдэгт ажлын байран дээр гаргаж буй зан байдал эсвэл ажлын гүйцэтгэлийн тухай ажиглалт дүгнэлт хийж, санал бодол хуваалцахыг хамаатуулж ойлгоно. Шүүмжийг хүмүүс сөрөг утгаар нь ойлгох тохиолдол элбэг байдаг учраас ямар ч хүн шүүмж өгөхдөө болон хүлээж авахдаа тэр бүр нааштай ханддаггүй. Гэхдээ мэдээж шүүмж нь бусдыг хатуугаар шүүмжилсэн хүчтэй өнгө аястай байж болохгүй. Харин түүний оронд хэн нэгний давтан үйлдэж байгаа зан чанар, хандлагын талаарх бодит сануулга хийгээд ажлын гүйцэтгэлээ хэрхэн сайжруулах талаарх зөвлөгөө байх учиртай юм.

Шүүмж, санал хүсэлт хэлэх гол зорилго

Хүн үнэн ярихын тулд зөвхөн ярих бус мөн сонсох хэрэгтэй. /Хэнри Дэвид Тору/

Та хэнд ч хандаж санал шүүмж хэлж болно: дээд албан тушаалтандаа, өөрийн удирддаг хүмүүстээ мөн хамтран ажиллагсдадаа гэх мэт. Мөн үүний адил та ч бас эдгээр хүмүүсийн хэнээс ч санал шүүмж хүлээн авах боломжтой юм.  Ийнхүү олон талд чиглэх байдлаас нь харвал санал шүүмж нь байгууллагын сургалт хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг нь тодорхой байна.

Эерэг хэлбэрийн санал шүүмж өгөхийн гол зорилго нь асуудалд шийдэл олох талаас хандах хандлагыг илүү бэхжүүлэхэд чиглэнэ. Харин аливааг засаж залруулах зорилготой санал шүүмж нь зан байдлаас үүдэлтэй сэтгэл ханамжгүй байдлыг өөрчилж сайжруулах, эсвэл үр бүтээлтэй ажлын хэв маягийг нэвтрүүлэхэд чиглэх ёстой.

Таны өгч буй санал шүүмж эерэг өнгө аястай байх ёстойг санаарай. Учир нь сөрөг өнгө аястай шүүмжлэл үр дүнд хүрэх нь ховор байдаг.

Та хэн нэгнээс танд ашигтай хийгээд тааламжтай санал шүүмжийг хүлээн авахдаа доорх боломжийг ашиглаарай:

  • Өөрийн тань зан байдал бусдад хэрхэн нөлөөлдөг талаарх ойлголтоо сайжруулах
  • Ажлын шинэ арга барил, төлөвийг олж авах
  • Тэдний үзэл бодлыг хүндэтгэж, шүүмжлэлд нь итгэж байгаагаа харуулах
  • Өөртөө хэмжиж болохуйц зорилго тавих

Бусдад нөлөөтэй, хэрэгтэй санал шүүмжээр хангах нь өдөр тутмын ажлын явцаас гадна хурал цуглаан болон ажлын үнэлгээний явцад бий болдог нэг төрлийн ур чадвар юм.

Зөв цагаа олж хэлэх нь хамгийн чухал

Зарим талаараа хэзээ ямар үед шүүмжлэл өгөх вэ гэдгээ шийдэх нь таны бодож байгаагаас ч амархан байх тохиолдол бий: Зүгээр л хамгийн тохиромжтой үеийг олж хэлдэг болоход өөрийгөө сургах хэрэгтэй.

Доорхтой ижил нөхцөл байдалд шүүмжлэл өгөхийг илүүд үзээрэй:

  • Сайн ажил, амжилттай төслүүд, овсгоотой зан чанар хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай үед санал, магтаал хэлэх
  • Тухайн хүний ​​ур чадвар амжилттайгаар дээшлэх магадлал өндөр байх үед шүүмж хэлэх
  • Тоолгүй өнгөрч болохооргүй асуудал гарах үед шүүмжлэх

Цагаа олсон санал шүүмж өгөх нь

Хүмүүс шүүмжлэлийг шууд, ямар ч бэлтгэлгүй байхдаа өгөх хандлагатай байдаг. Бусдыг огт юм бодоогүй байхад нь шууд хэлж, арга хэмжээ авах нь цаг хэмнэж болох ч иймэрхүү хурдан түргэн байдал нь өөрөө их аюултай. Учир нь та хангалттай мэдээлэл, ойлголтгүй байхдаа, эсвэл хүмүүсийг онцгүй мэдрэмжтэй байх үед нь санал шүүмж өгөх эрсдэлтэй.  Иймэрхүү нөхцөл байдалд санал шүүмж нь үр ашгаа өгөх биш, эсрэгээрээ хохирол учруулах аюултай. Санал шүүмж хэлэх тухай заасан цаг, дүрэм журам гэж байхгүй учраас аль болох уян хатан байх нь зүйтэй.

Жишээ нь:

  • Танд тухайн асуудлын талаар хангалттай мэдээлэл байгаа, дээрээс нь нөгөө хүн тань нээлттэй байгаа тохиолдолдаль болох хурдан санал шүүмжээ хэлэхээр шийдэж болно.
  • Тухайн асуудлыг хэлэлцэхээсээ өмнө шаардлагатай бүх мэдээллүүдээ олж автлаа та санал шүүмжээ хэсэг хугацаанд түр хэлэхгүй хүлээж болох юм.
  • Таны тухайн хүнээс анзаарсан зан байдал үнэхээр онцгүй, урам хугалмаар байсан бол бүгдэд (өөрийгөө оролцуулаад)тайвшрах хугацаа өг.
  • Шүүмжлэл хэлэх хамгийн тохиромжтой цаг нь тухайн шүүмжийг хүлээж авч байгаа хүний нөхцөл байдлаас хамаарна. Нөгөө хүн тань таны санал шүүмжийг хүлээн авахад бэлэн байгаа эсэхийг ажигла.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.