Таны амьдралыг ТОДОРХОЙЛОГЧ буюу СЭТГЭЛГЭЭ

2020/09/07 Админ 7084 0 сэтгэгдэл

 

Итгэл үнэмшил, хандлага, төсөөлөл нь бидний өдөр тутмын амьдрал, ертөнцийг бүхэлдээ бүтээдэг. Оюун санаа нь бидний амьдрал, хийж буй үйлдлүүд, ирээдүйн боломжуудыг тодорхойлдог.Үүн дээр бид сэтгэлгээ гэж юу болох, яагаад тэдгээр нь чухал болохыг тоймлон хүргэж, тэдгээрийг хэрхэн, яаж үр ашигтайгаар амьдралдаа хэрэгжүүлж болохыг харуулахыг зорилоо.

Сэтгэлгээ гэж юу вэ?

"Таны итгэл үнэмшил БОДОЛ болж, бодол тань ҮГ болж, үг нь ҮЙЛДЭЛ болж, таны үйлдэл ЗУРШИЛ болж, зуршил нь ҮНЭТ ЗҮЙЛ болж, үнэт зүйл тань  ХУВЬ ТАВИЛАН болно." - Махатма Ганди

Сэтгэлгээний далд мөн чанарыг тодорхойлоход дараах зарчмуудыг ашиглаж болно

Сэтгэлгээ бол дадал зуршилууд

Сэтгэлгээ гэдэг үгийг анх 1930-аад онд "өмнөх туршлагаас бий болсон оюун санааны дадал зуршил" гэсэн утгаар хэрэглэж байжээ. Энгийн үгээр сэтгэлгээ бол бидний хэн болох, дэлхий хэрхэн эргэдэг талаар бий болгодог итгэл үнэмшил, хандлага, төсөөлөл юм.

 Сэтгэлгээг туршлагаар бий болгодог

Сэтгэлгээний ойлголт нь бидний туршлагаас гарч ирсэн ба ялгаатай байдлыг бий болгодог. Бид бүгдэд өөрсдийн туулсан туршлага бий. Туршлагаасаа бид аливаа шинэ ялгааг гаргаж ирдэг. Эдгээр ялгаанаас бид шинэ сэтгэлгээг бий болгодог.

Сэтгэлгээний шүүлтүүр

Сэтгэлгээ нь ертөнцийг үзэх үзлийн салангид байдлаар бидэнд ойлгогддог. Бид сэтгэлгээнийхээ шүүлтүүрээр дамжуулан ертөнцийг өөр өөрөөр хардаг бөгөөд бидний сэтгэлгээ үргэлж дуусашгүй байдаг.

Сэтгэлгээ бол тодорхойлогч

Бид сэтгэлгээг өөрсдөө бий болгодог харин түүнээс хойш сэтгэлгээ БИДНИЙГ БИЙ БОЛГОДОГ. Бидний бодол санаа, үг яриа, үйл хөдлөл бидний сэтгэлгээнээс нуурын гадаргуу дээрх долгион мэт цацарна. Хэрэв бид амьдралдаа илүү бүтээлч байх, сайн сайхнаар амьдралаа сайжруулах гэх мэт өөрчлөлт оруулахыг хүсч байгаа бол сэтгэлгээгээ өөрчлөхөд нээлттэй байх ёстой.

Сэтгэлгээ ба дэлхий ертөнц

Сэтгэлгээ нь соёлын болон дэлхийг бүхэлд нь хамаарах өөрчлөлтийн хөшүүрэг болдог. Хэрэв бид НҮБ-ын дэлхийн зорилгод хувь нэмэр оруулах, тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх ёстой талаар зөвшилцөл, уулзалт хийх гэх мэт өөрсдийн амьдарч буй ертөнцийг илүү ухамсартайгаар сайн сайхан байдлыг бий болгохыг хүсч байвал бид сэтгэлгээгээ өөрчлөхдөө  нээлттэй байх хэрэгтэй.

Сэтгэлгээг бүрэн хөгжүүлэх 

Бидний сэтгэлгээ хэдий чинээ хөгжинө, төдий чинээ үр өгөөжтэй, сэтгэл хангалуун амьдралыг бий болгоно. Бидний сэтгэлгээ энгийнээс төвөгтэй болж, статик байдлаас динамик болж, эго төвөөс нийгэм төв рүү, цаашлаад дэлхийн төв рүү шилждэг. Бидний хэтийн төлөвийг харах чадвар, ойлгомжгүй байдлыг сайжрах, логик зөрчилдөөн арилдаг.

Сэтгэлгээгээр даван туулах

Оюун санааны хүчийг ашиглан бид харанхуйгаас өөрийгөө чөлөөлж, дотоод итгэл үнэмшлээ алдах үеийг  даван туулж, оюун санааны дадал зуршил маань амьдрал ертөнцийг бий болгоход хэрхэн илэрч, нөлөөлөх тухай судалж, хувийн болон нийгмийн  чухал өөрчлөлт хийхэд  бид сэтгэлгээний чадвараа ашиглаж чадна.

Дүгнэж хэлэхэд бид сэтгэлгээний нөлөөллөөс зайлсхийх арга байхгүй гэж хэлж болно. Далд байдлаар бүх зүйлд нэвт шингэсэн байдаг. Бидний дотоод итгэл үнэмшил, хандлага, төсөөлөл нь гадна байдлаар илэрч, бидний ирээдүйн боломжийг хувь хүн болон хамтын төвшинд тодорхойлдог.

СЭТГЭЛГЭЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

"Бидний бие махбод биднийг хязгаарладаггүй, харин бие махбодын хязгаарлалтыг СЭТГЭЛГЭЭ хязгаарладаг." - Эллен Лангер

Сэтгэлгээгээ судалж удирдаж чадсанаар бидний амьдралыг гайхалтай, сэтгэл хангалуун, утга учиртай болгон өөрчилж чадна. Энэхүү чадавхыг хөгжүүлэх нь онцгой ач холбогдолтой юм.

БИДНИЙ СУУРЬ СЭТГЭЛГЭЭ

Та оройн хоолондоо  хүнс цуглуулахаар дэлгүүр хэслээ гэж бодъё.

Хэрэв та худалдан авалтаа байнгын авдаг дэлгүүрээсээ өдөр тутмын зан үйлийн хэв маяг дээрээ тулгуурлан худалдан авалт хийсэн бол энэ нь Хэвшмэл сэтгэлгээний жишээ юм.

Үүний оронд та  өөр өөр дэлгүүрүүдээр хэсч, өөр, шинэ, зүйл турших талаар бодож, орц найрлагыг нь анхааралтай авч үзсэн бол энэ нь өдөр бүр суралцагч буюу Өсөлтөд сэтгэлгээний жишээ.

Харин дэлхийн сайн сайхан байдал руу чиглэсэн буюу байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй шинэлэг сонголтуудыг сонгох гэж хичээж байгаа бол энэ нь Тусч сэтгэлгээний  жишээ юм.

 

 

 

 

 

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.