
Ихэнх борлуулагчид маш их цаг хугацаа, хүчин чармайлтаа шинэ хэрэглэгч олоход зарцуулдаг хэрнээ эцэс сүүлд нь борлуулалтаа хааж чадахгүйд хүрэх тохиолдол элбэг.
Танд шилдэг борлуулагчын мэдэх ёстой 3 чухал чадварыг онцлон тайлбарлах болно.
Ихэнх хүмүүсийн алдаа бол тэд хэрхэн харилцахаа сайн мэддэггүй. Ердөө бүтээгдэхүүнээ зарж борлуулах буюу борлуулалтын хаалтаа хийхийг л чухалчилдаг.
Хэрэв та борлуулалтын ажилтан, бизнес эрхлэгч мөн л бол борлуулалтаа амжилттай хаах нь таны үүрэг.
Та бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулгыг магадгүй утсаар, хурлын өрөөнд, дэлгүүрт,showroom-д, хэрэглэгчийн байгаа газарт нь танилцуулдаг байж болно.
Хаана ч, хэзээд ч байсан та эцсийн үр дүн нь заавал борлуулалтаа хаах ёстой.
Ихэнх борлуулагчид үүнийг хийж чаддаггүй. Тэд шинэ хэрэглэгч олох, бүтээгдэхүүнээ танилцуулахдаа чадамгай атлаа хаалтыг хийж чаддаггүй.
Борлуулагчын хамгийн эхний чухал чадвар бол эмпати буюу бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавих чадвар. Эмпати өндөртэй хүмүүс өөрсдийн болон бусдын сэтгэл хөдлөлийг анзаарах бас танихдаа гарамгай, харилцаанд өндөр мэдрэмтгий хүмүүс байдаг.
Хэрэглэгчээ ойлго, тань, сэтгэл хөдлөлийг нь анзаар, мөн халамжил . Хэрэглэгчид таны хэрхэн халамжилж байгааг гарцаагүй сайн мэдэрч чаддаг. Мөн та тэдэнтэй чухал харилцаа холбоо үүсгэж чаддаг байх хэрэгтэй. Хэрэглэгчтэйгээ сайхан харилцаатай бай та тэгж чадахгүй бол таны өрсөлдөгч үүнийг хэдийн хийсэн байгаа гэж ойлго. Бүтээгдэхүүнээ танилцуулах төдий болоод орхивол тэд таны өөдөөс ЭРГЭЭД ХОЛБОГДИЙ гэж хэлээд л алга болно. Таны асуулт хариулт яг л робот шиг, механик байх ёсгүй. Энэ нь ямарч холбоог үүсгэж чадахгүй.
Гайхалтай хаалтыг хийж чаддаг борлуулагчид хэрэглэгчтэй гүнзгий, нарийн харилцаа холбоог үүсгэж чаддагт тэдний гол чадвар оршино.
Хоёр дахь ур чадвар бол хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэхийг зорь.
Чалленж байхгүй бол борлуулалт байхгүй.
Хэрхэн борлуулахаа мэдэхгүй байх нь гол асуудал БИШ, Харин хэрэглэгчээ танин мэдэхгүй, оношлож чадахгүй байх нь жинхэнэ АСУУДАЛ.
Ихэнх борлуулагчид хэтэрхий их ярьдаг, тайлбарладаг. Харин эргүүлэд оновчтой асуулт асууж мэддэггүй.
Та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар маш сайн мэдлэгтэй байгаад хэрэглэгч юу хүсч байгааг мэдэрч, оношлож, асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй л бол та борлуулалтаа алдлаа гэсэн үг. Уг чадвар дээрээ та нэмээд урам зоригтой, идэвхитэй, хүчирхэг өөртөө итгэлтэй байж чадвал амжилтайгаар борлуулалтаа хааж чадна.
Шинэ хэрэглэгч болон тэдний хүсч байгаа зүйл хооронд үүссэн зайг нөхөх хүн нь борлуулагч та юм. Тэдэнд туслах нь таны ажил.
Гурав дахь чадвар бол татгалзал, эсэргүүцлийг шийдвэрлэх чадвар.
Борлуулалтын татгалзал, эсэргүүцлийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Татгалзлыг шийдвэрлэх шилдэг арга бол уян хатан байх. Эсэргүүцэл, татгалзалын суурь шалтгааныг тодорхой болгох. Магадгүй тэр зүгээр л таны бүтээгдэхүүнийг сайн ойлгохгүйгээс болж цааргалж байж болох юм. Эсвэл түүний найз нь өрсөлдөгчид тань ажилладаг учраас энэ үнэхээр хүчтэй эсэргүүцэл байж ч мэднэ.
Мөн үргэлж баталгаажуулсан асуулт асууж баталгаатай хариулт авч байх. Энэ зүйлүүдийг мэдсэнээр та харилцаж буй хүнийхээ эсэргүүцэж, татгалзаж, явган хууралт алинийг нь хийх гэж байгааг урьдчилан мэдэж болох бөгөөд түүнийг өөрт ашигтай тийш нь эргүүлэх боломжтой.