Шүүмжлэх, шүүмжлүүлэх УРЛАГ

2020/08/17 Админ 4129 0 сэтгэгдэл

 

Шүүмжлэлийн сэтгэл зүйн ухааныг ойлгох нь танд илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх, сөрөг сэтгэгдлийг илүү чадварлагаар шийдвэрлэхэд тусална.

Бид аливаа зүйлийг хэр сайн, муу хийх нь хамааралгүйгээр шүүмжлэл бидэнтэй алхам бүрт  тулгардаг.

Энэ нь ихэнхдээ бидний ажил, амьдралд тохиолддог хамгийн бэрхшээлтэй зүйлд тооцогддог. Таны тухай  бусдаас сөрөг зүйлийг сонсох нь  мэдээж таатай биш байна. Бидний ихэнх нь түүнийгээ хэрхэн сайжруулах талаар бусдад хэлэхээс зайлсхийх хандлагатай байдаг. Зайлсхийснээр бид юуг алдах вэ?  Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Амьдралд хэрэгтэй үндсэн ур чадваруудын нэг нь зөвлөгөө, санал хүсэлт, фийдбайк өгөх, тэр байтугай шүүмжлэх чадвартай байх явдал юм.

Шүүмжлэлийг зөвөөр хүлээн авч, санал бодлоо хуваалцах нь бидний амьдралд илүү сайн туршлага болж, чухал боломж, холбоос болж өгдөг.

ШҮҮМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ҮЕД БИДНИЙ ТАРХИНД ЮУ ТОХИОЛДДОГ ВЭ?.

Бидэнд өөрт буруу мэт санагдах мэдрэмж хэцүү, мөн бусдаас үүнийг сонсох нь бүр ч хэцүү байдаг. Эдгээр хоёрыг сэтгэлзүйн үндэслэлтэйгээр тайлбарлахыг зорилоо.

Бидний тархи аливаа шүүмжлэлийг өөрсдийн амар амгалан байдалд аюул заналхийлж байгаа мэтээр хүлээж авдаг.

Учир нь бидний тархи байгалиасаа төрөлхийн өөрсдийгөө хамгаалдаг. Сэтгэл мэдрэлийн судлаачид хүмүүс өөрсдийгөө үргэлж зөв байх ёстой гэсэн байр сууриа хадгалахыг хүсдэг хэмээжээ.

Масловын хэрэгцээний шатлалын онолоор хүнд биологийн хэрэгцээнээс эхлээд цаашлаад илүү нарийн хэрэгцээ шаардлагатай болж эхэлдэг. Шатлалыг доороос нь нэрлэвэл: физиологийн хэрэгцээаюулгүй байдлын хэрэгцээнийгмийн (хамт олон, хайр сэтгэлийн) хэрэгцээөөртөө итгэх итгэл тэгээд өөрийгөө олох, танин мэдэх хэрэгцээ.

Сайн анзаарвал шүүмжлэл нь хамгийн дээд шатлал буюу өөртөө итгэх итгэл, өөрийгөө танин мэдэх, олох хэрэгцээнд шууд холбоо хамааралтай. Учир нь эдгээр хэрэгцээнд  байгаа хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хувьд дээгүүрт тавьдаг учир ӨӨРСДИЙН АМАР АМГАЛАН БАЙДАЛД АЮУЛ ЗАНАЛХИЙЛЖ БАЙГАА МЭТЭЭР ХҮЛЭЭЖ АВДАГ БАЙНА.

ШҮҮМЖЛЭЛ МАШ ХҮЧТЭЙ БОЛОВЧ ТОДОРХОЙ БУС

Management Rewired сэтгүүлийн зохиолч Чарльз Жейкобс: Фийдбайк үр дүнтэй байж чаддаггүй учир нь бидний  сонссон мэдээлэл өөрийн дотоод бодолтой зөрчилдөх үед инстинктээрээ шууд мэдээллийг өөрчилж хүлээн авдаг.

Стэнфордын их сургуулийн харилцааны профессор Клиффорд Насс хэлэхдээ "Ихэнх хүмүүс сөрөг зүйлсийг илүү хүчтэй хүлээн авч, нарийвчлан санаж байдаг."

Энэ нь Бидний тархи сөрөг мэдээлэл, үйл явдлыг зохицуулахын тулд тусдаа, илүү мэдрэмтгий тархины хэлхээг боловсруулж, эерэг зүйлээс илүү муу зүйлийг боловсруулдаг. Энэ нь шүүмжлэлийг хүлээж авах нь магтаал авахаас илүү их нөлөө үзүүлдэг гэсэн үг юм.

ШҮҮМЖЛЭЛИЙГ ХЭРХЭН ОНОВЧТОЙ ӨГӨХ ВЭ?

Шүүмжлэл гэж юу болохыг бид нарийн мэдэж авсан бол одоо харин хэрхэн үр дүнтэйгээр  оновчтой, хүргэх вэ? Зөвлөгөө, стратегиудыг оруулав.

ШҮҮМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ВЭ?

  • Бодит өөрчлөлт дагуулдаг:Шүүмжлэл өгөлцөж авалцах нь өөрчлөлт авчрахад хамгийн чухал түлхэц болдог аргуудын нэг
  • Бие биенээ анхааралтай сонсох нөхцөлийг бүрдүүлдэг: Илэн далангүй харилцааг бүрдүүлэхэд зайлшгүй хэрэгтэй, шүүмжлэл өгч байгаа, авч байгаа хүмүүсийнхээ аль алинд бие биенээ анхааралтай, тэвчээртэй сонсож нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулдаг
  • Сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, ойлгомжгүй байдлыг арилгадаг: Шүүмжлэл гэхээр заавал мууг гэлтгүй сайн болсон зүйлүүдийг ч хуваалцах боломж байдаг ба тэр нь эерэг орчин бүрдүүлж, хүлээлтүүд талаарх ойлголтуудыг тодотгож үл ойлголцлуудыг үгүй болгодог
  • Ур чадвар, бүтээмжийг дээшлүүлдэг:Буруу хандлагыг засч, зөв хандлагыг өөгшүүлж, ур чадвар болон дагалдах үр бүтээмжийг бодитоор сайжруулж (эсвэл дээд түвшинд хадгалж) чаддаг
  • Суралцах түлхэц болдог:Цагаа олсон шүүмжлэл тэр дороо засарч, суралцаж, сайжрах боломжийг олгодог

ШҮҮМЖЛЭЛ ХЭЛЭХ

  • Ажиглалт “Надад ажиглагдсанаар..” Бодит ажиглалтаа тайлбарла. Нүдрүү нь итгэлтэйгээр харж ярих. Хэлж буй зүйлс тодорхой байх (Тойруулахгүй байх)
  • Үр нөлөө “Миний хувьд...”Тухайн үйлдэл өөрт хэрхэн нөлөөлснийг тайлбарла
  • Сонс “Та юу гэж бодож байна? Завсарлаад асуулт болон тодорхойлох зүйлс байвал сонс
  • Санал дэвшүүл “Би санал болгоход…”Бодитоор хэрэгжүүлж болох санал дэвшүүл, аль эсвэл урмын үг хэлэх

ШҮҮМЖЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

  • Яриаг нь таслахгүй сонсох
  • Өөрийгөө өмөөрч маргалдалгүй сонсох
  • Ажиглалтын талаар бүрэн ойлголт авахыг хичээ
  • Нөгөө хүнийхээ үзэл бодлыг ойлгосноо илэрхийл. Бодлоо хуваалцсанд нь баярлалаа гэж хэл. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч, ямар өөрчлөлт хэрэгжүүлэхээ бод.

Дээрх 4 алхмын дагуу шүүмжлэхдээ өөрийгөө  зөв аргаар илэрхийлэх ойлгуулахад анхаарах зүйлс:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.