УХААЛАГ шийдвэр гаргах процесс

2020/05/25 Админ 2625 0 сэтгэгдэл

 

Бизнес эрхлэгчид мэдээллийн хэт ачаалал, ажилтнууд, үйлчлүүлэгчид, өрсөлдөгчид  зэрэг бүхий л үед шийдвэр гаргагч байх ёстой. Аливаа зүйлийг ямар ч бодолгүйгээр эсвэл хэтрүүлэн бодож шийдвэр гаргах нь бизнесийн хувьд үхлийн аюултай. Иймд тэнцвэртэйгээр цаг үеэ олсон зөв шийдвэр гаргах нь чухал.

Мэдээж энэ бол хэцүү сорилт. Уоррен Баффет, Элон Маск нар илүү амжилттай шийдвэр гаргагчдын сэтгэлгээний үйл явцын талаар олон зүйлс бичсэн байдаг. Зарим нь завгүй, ачаалал ихтэй хуваарьтай байсан ч өдөр бүр эргэцүүлэн бодоход зориулан цаг гаргадаг бол зарим нь оффисоос гарч  амралтын өдрүүдэд тархиа сэргээдэг. Тэдний өдөр тутмын шийдвэр гаргах процесс нь езөнхийдөө ижил төстэй байдаг байна.

1. Шийдвэр рүү орохоосоо өмнө хэт их  бодохоо боль.

Ялангуяа хямрал эсвэл стресстэй нөхцөлд мэдрэмж эсвэл үүнтэй төстэй туршлага дээр үндэслэн гэнэтийн шийдвэр гаргах нь элбэг байдаг. Удирдагч хүний хувьд шийдвэр гаргах хандлага нь бусад хүмүүсийн дагаж мөрдөх зарчмыг бий болгодог. Зөв шийдвэр гаргахын тулд сайн бодож нягталж шийдвэр гаргах процессын загвар гарга.

2. Асуудлын үр дагаварт анхаарлаа төвлөрүүл

Анхаарлаа олон асуудалд нэгэн зэрэг хандуулахыг оролдох нь үр дүнгээ өгдөггүй. Эхлээд зөвхөн өөрт чухал ач холбогдолтой асуудлыг сонгоод, үлдсэнийг нь бусдад хуваарил. Дараа нь сонгосон асуудлаа цаг тухайд нь эргэцүүлэн бодож, шийдвэр гаргахад анхаарлаа төвлөрүүл. Асуудалд шийдвэр гаргахдаа хэтрүүлэн бүү бод.

3.Үр дагаврыг тооц.

Шийдвэрийг эцэслэхээс өмнө дараагийн алхмуудыг төлөвлөх нь таны бодлыг баталгаажуулна. Гүйцэтгэлийн үр дагаврыг  тооцоогүйгээс гаргасан шийдвэр нь илүү ноцтой, байнгын асуудалд хүргэдэг.

4. Бодит үр дүнгийн хэрэгжилтийг удирдах, хянах.

Хамгийн зөв санаа, зөв шийдвэр хүртэл санаанд оромгүй үйл явдлууд эсвэл хүмүүсийн үл ойлголцлыг бий болгож болно. Жижиг асуудал дээр хурдан хугацаанд залруулга хийж сайжруулах нь томоохон асуудад тулгарахаас сэргийлж зогсоож чадна.

Зөв шийдвэрийг цаг тухай бүрт нь гаргах чадвар нь бизнес эрхлэгчийг тодорхойлох тодорхойлолт юм. Энэ нь төрөлхийн ур чадвар биш бөгөөд та үүнийг дадал зуршил болгон сайжруулах боломжтой. Шинэ бизнес эрхлэгчдийн хувьд та өөрийн итгэдэг ментор, көүчээс тусламж хүсэхийг зөвлөж байна.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.