Өдөр бүрийн хэв маягаа өөрчилж, өөрийгөө ХӨГЖҮҮЛЭХ 7 чиглэл

2020/03/17 Админ 5193 3 сэтгэгдэл

 

Таны өдөр тутмын хэв маягийг өөрчлөн сайжруулах, стрессээс ангижруулж, амьдралын чухал зүйлсийг сануулах долоон алхамыг хүргэж байна. Өнөөдөрөөс эхэлж, ердөө 7 хоногийн дараа та амьдралдаа жижиг боловч үр дүнтэй ахиц дэвшлийг анзаарч эхлэх болно.

1. ШИНЭ ЧАДВАРТ СУРАЛЦАЖ ЭХЭЛ.

Таны шинээр сурахыг хүсдэг ч түүндээ цаг заваа гаргаж чаддаггүй зүйл  тань юу вэ? Гадаад хэлээр ярьж сурах, хөгжмийн зэмсэг тоглох, Photoshop, Excel хүснэгт дээр практик ур чадвар эзэмшихийг хүсдэг боловч сурах цаг тэр бүр бидэнд олдох нь ховор эсвэл бид орхигдуулдаг.

Өөртөө шинэ чадварыг эзэмшүүлэхэд туслах эх үүсвэрээ хайж олоорой. Гадаад хэл сурахын тулд хэд хэдэн програм татаж авах боломжтой. LinkedIn Learning нь бизнес, менежмент, програм хангамжийн хэрэгсэлд туслах олон хичээлийг санал болгодог. YouTube бол гайхамшигтай нөөц бөгөөд бүх төрлийн үнэгүй хичээлүүдийг санал болгодог. Өдөр бүр доод тал нь 15-30 минутыг  шинэ ур чадвараа хөгжүүлэхэд зарцуул, зорилгоо биелүүлж эхлэх үед танд гарцаагүй таатай сэтгэгдэл төрөх болно.

2. ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ ШАГНА.

Өөртөө анхаарал халамж тавих хамгийн сайн аргуудын нэг  бол "Өдөр бүр өөрийгөө урамшуулж, бэлэг барих”.

Хэтэрхий их бүү төлөвлө, тохиромжтой цагийг хүлээлгүй одооноос хийж эхэл.

Ихэнх хүмүүс өөрийгөө онцгой тохиолдолд буюу амжилт гаргаж, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд л шагнагдана гэж ойлгодог. Үнэндээ заавал тийм байх албагүй!.

Өдөр бүр өөрийгөө урамшуулах нь аз жаргал, эерэг сэдлийг нэмэгдүүлдэг. Ингэснээр өдөр тутмын ачаалалтай завгүй ажлын стрессийг даван туулахад тусалдаг.

3. ДАСГАЛЫН ХӨТӨЛБӨР ЭХЛҮҮЛЭХ.

Дасгал хийх нь зөвхөн эрүүл амьдралын хэв маягийн чухал хэсэг биш юм. Энэ нь таны сэтгэл санааг сайжруулах, жингээ хянах, хоолны дуршлыг дарах, стрессийн нөлөөг багасгах маш сайн арга.

Эрүүл мэндийн байгууллагаас долоо хоногт дор хаяж 150 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Дасгал хөдөлгөөн нь биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаанд эерэгээр нөлөөлдөг.

4. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНОО ЦЭГЦТЭЙ БАЙЛГАХ.

Цэгцтэй, цэвэр орчинд амьдрах нь таны өдөр тутмын амьдралын хэв маягийг сайжруулах хамгийн сайн арга гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь стрессийг бууруулж, илүү үр дүнтэй ажиллахад тань туслах болно.

Амьдрах орчин  буюу гэр орон, оффисын өрөө эмх цэгцтэй байх нь амьдралдаа сэтгэл ханамжийг мэдрүүлдэг. Цэвэрхэн, тохь тухтай орон зай нь өдөр тутмын ажлуудыг илүү үр дүнтэй гүйцэтгэх боломжийг олгодог. Учир нь танд хэрэгтэй зүйлсээ хаанаас олохоо мэддэг.

5. ЖАГСААЛТ ГАРГАХ.

Bucket лист нь таны амьдралд юу чухал болохыг тодорхойлох тохиромжтой арга юм. Үүнд урт хугацааны болон богино хугацаанд биелүүлэхийг  хүсч буй зорилт, мөн өдөр тутмын хийдэг ажлуудаа  багтаана. Жагсаалт нь таны амьдралын өдөр тутмын хэв маягийг сайжруулахад чухал алхам болох болно.

Bucket листийн эцсийн зорилго бол танд өдөр бүрийг илүү үр дүнтэй зүйл хийхэд туслах явдал. Жагсаалт нь үр дүнгүй, хий дэмий өнгөрүүлж буй зүйлсийг тодорхой болгон гаргаж ирдэг. Ингэснээр танд шинэ зүйл суралцах цаг гарч ирнэ. Уг жагсаалтыг ашиглан амьдралынхаа зорилго, төвлөрөл, чиглэлийг өгч зорилгодоо хүрэхэд ямар туршлага хуримтлуулахыг тодорхойлж, түүнд хүрэхэд тань тусална.

6. АЙДСАА ДАВАН ТУУЛАХ.

Бид бүгд айдастай. Айдас нь бидний амьд, аюулгүй байдлыг хангахад тусалдаг. Гэхдээ айдас бидэнд заримдаа саад болж, ялангуяа биднийг хянах боломжийг тэдэнд олгодог. Айдсаа тодорхойлох цаг гарга. Зарим айдас нь бодит байдаг бол бусад нь таны дотоод сэтгэлийн түгшүүр байдаг. Жинхэнэ айдас уу? сэтгэлийн түгшүүр, санаа зовнил уу?  гэдгийг ялгаж салгах нь зүйтэй. Айдсаа даван туулснаар  бид урам зоригийг бий болгож,  харанхуй,  сөрөг, бодлоо даван туулж сурдаг.

Айдсаа даван туулах нь танд уян хатан, бат бөх байдлыг бий болгоход тусална. Хэрэв та айдсаа даван туулсан бол бэрхшээлийг даван туулж сурсан гэсэн үг. Та хүнд хэцүү нөхцөлд ч амжилтад хүрч чадна гэдгээ ухаарах болно.

7. ХУУЧНЫ НАЙЗТАЙГАА ДАХИН ХОЛБОГД.

Хуучны найзтайгаа дахин холбогдох шиг баяр баясгалантай  зүйл гэж үгүй.

Тэдгээр найзууд таныг өмнө нь хэн байсныг сануулж өгдөг бөгөөд одоо хэн болохыг хүсч байгаагаа харахад тань тусална. Магадгүй та тэр урьдын  хүсэл тэмүүлэлдээ хүрч чадсан эсрэгээрээ мартагдсан байх болно. Тэд таны хуучин мөрөөдөл, хүслийг сэргээж чадна.

                                                  


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [106.73.66.192] 2020/07/28
Зочин Нямка [202.70.34.89] 2020/03/26
Баярлалаа
Erka [64.119.20.125] 2020/03/17
Bayarlalaa goe medeelel bno
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.