Дижитал шилжилт: Амжилтанд хүрэх магадлалаа сайжруулах нь

2019/11/13 Админ 3178 0 сэтгэгдэл

 

          Дижитал шилжилт хийх санаачлагуудын ихэнх нь бизнес удирдагчдын хүлээж байсан үр ашгийг өгөхгүй байх нь их байдаг. Сүүлд хийсэн судалгаагаар дижитал компаниуд таван дадлыг хэрэгжүүлснээр онцгой үр дүнд хүрэх боломжоо нэмэгдүүлдэг нь харагдсан.Нэгэнт тогтсон компаниудын хувьд бизнесийн загвар, бүтээгдэхүүнээ дижиталчлах дарамт шахалт дахиад эрчимтэй тулгарсан. McKinsey компанийн хийсэн судалгаагаар дижиталчлалыг үр дүнтэй хэрэгжүүлсэн, өндөр гүйцэтгэлтэй хорин хувьд багтах компаниуд салбарынхаа орлогын 80%-ийг хамдаг байна. Гэвч энэхүү шилдэг 20 хувьд багтах нь хялбар ажил биш юм. Тус компаниас 1700 гаруй удирдах ажилтныг хамруулан хийсэн судалгаагаар шилжилт буюу дэвшилтэт технологиудыг бизнестээ ашиглаж тогтсон бизнесийн загвараа сайжруулах санаачлагууд хүлээж байсанаас 45%-иар бага ашиг өгдөг нь харагдсан. Арван компани бүрийн дөнгөж нэг нь л хүлээж байсан ашигаа олдог ажээ.

Гэхдээ гүйцэтгэх удирдлагууд дижитал шилжилтийг хүсэн хүлээж байсан гүйцэтгэлдээ хүргэх боломжийг нэмэгдүүлэх тал дээр авч болох шийдвэртэй арга хэмжээнүүд байдаг гэсэн сайн мэдээ байна. McKinsey компанийн хийсэн сүүлийн судалгаагаар дижитал шилжилтийг амжилттай хийх нь гүйцэтгэх удирдлагууд тодорхой хэдэн дадлыг хийсэн эсэхээс хамаардаг байна. Ийм дадлуудыг тууштай хэрэгжүүлэх нь ашигийн хүлээлтийг давах магадлалыг 50-иас илүү хувиар нэмэгдүүлдэг бөгөөд тэдгээр дадлыг хэрэгжүүлээгүй байгууллагаас тав дахин үр нөлөөтэй болгодог ажээ (Дүрс 1-ийг үз). Судалгаанд хамрагдсан дижитал шилжилт хэрэгжүүлсэн тохиолдол бүрт дадлуудыг нэг янзаар хослуулсан нь харагдсан.

Дүрс 1

Дижитал шилжилтэнд таван бүлэг дадлыг хэрэгжүүлэх нь гүйцэтгэлийн хүлээлтийг давахад тусалдаг

Тус компани энэхүү дүгнэлтийг хийхдээ судалгааны үр дүнгээ хоёр аргаар задлан шинжилсэн. Гүйцэтгэлийн хүлээлттэй холбоотой дижитал шилжилтийн дадлуудын кластеруудыг илрүүлэхэд машин сургалтын аргуудыг ашигласан. Мөн гүйцэтгэлийн хүлээлттэй холбоотой дижитал шилжилтийн үр дүнг сайжруулахад онцгой их нөлөөтэй дадлуудыг илрүүлэхэд регрессийн шинжилгээг ашигласан. Иймэрхүү нэмэлт аргуудыг ашиглаж гүйцэтгэлийн хүлээлтийг давах амжилтад хүрэх магадлалыг урьдчилан харах, тайлбарлах тал дээр статистикийн хувьд үнэн зөв шинж чанаруудыг ялган авч шинжилсэн. Тэрхүү шинжилгээнээс гүйцэтгэлийн хүлээлтийг давахад тусалдаг дадлын таван бүлэг байдаг нь тодорхой болсон. Тэдгээрээс наад зах нь хоёрыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэлийн хүлээлтэд хүрдэг байна. Таван бүлэг дадлыг бүгдийг хэрэгжүүлвэл компанийн дижитал шилжилт гүйцэтгэлийн хүлээлтээс хамаагүй давдаг болох нь харагдсан 

Дүрс 2

Дадал бүр дижитал шилжилт хүлээж байсан гүйцэтгэлээс давах магадлалд өөр өөрөөр нөлөөлдөг

Таван дадал гэдэг нь дараах зүйлс юм.

Зорилгуудаа маш тодорхой эрэмбэлэх

Дижитал шилжилтэнд бизнесийн хэмжиж болохуйц үр дүнтэй шууд холбоотой цөөн хэдэн тодорхой сэдэвт төвлөрөх нь илүү сайн үр дүнд хүрэхэд чухал нөлөөтэй байдаг. Компани нь дижитал шилжилтийг иймэрхүү маягаар тодорхойлсон гэж хэлсэн судалгаанд хамрагдагсад дижитал шилжилтийн санаачлага хүлээж байснаас илүү үр дүнг өгсөн гэж хэлэх нь 1,7 дахин өндөр байсан. Гүйцэтгэх удирдлагууд нь шилжилтийн аль элемент нь компанийн чиглэлд маш чухал, “буцаахад хэцүү” сонголттой холбоотой вэ гэдгийг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр ойлголцлыг бий болгосон компаниудад дижитал шилжилт хүлээж байснаас өндөр үр дүнтэй байсан.  

Ур чадвартай ажилтнууд(ялангуяа дээд түвшний удирдах ажилтнууд) олж авахад хөрөнгө оруулах

Компани өндөр ур чадвартай ажилтнуудыг татаж, хөгжүүлэхийг чухалчилж, дижитал болон аналитикийн чадавхтай ажилтнуудыг ажилд авсан бол дижитал шилжилт илүү сайн үр дүнтэй байх хандлагатай байсан. Дижитал компани болж өөрчлөгдөхөд мэргэшсэн удирдагчид ч хэрэгтэй болох нь харагдсан. Удирдлагын багт Дижитал хөгжил эрхэлсэн захирал (CDO - Chief Digital Officer)-тай байх нь чухал байсан. Аналитик эрхэлсэн захирал (CAO-Chief Analytics Officer) ч мөн дижитал шилжилт амжилттай хийсэн компанийн удирдлагын багт түүнээс илүү чухал үүрэгтэй байдаг. McKinsey компанийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар Аналитик эрхэлсэн захиралтай байх, дижитал шилжилт хүлээснээс илүү үр дүнтэй байх хоёр холбоотой нь харагдсан.

Цаг хугацаа, мөнгө зориулах

Зорилгуудаа зөв эрэмбэлж, чадварлаг хүмүүсийг ажиллууллаа ч дижитал шилжилтэд байнга төвлөрч, анхаарлаа хандуулж чаддаггүй. Тэд ингэж анхаарал сарних ёсгүй юм. Судалгаанд хамрагдсан компаниудаас дээд түвшний удирдлага нь дижитал шилжилтийг тэргүүний зорилт болгож, цагаа зориулсан гэж хариулсан компаниуд хүлээж байснаасаа илүү өндөр үр дүнд хүрсэн гэх нь 1,5 дахин их байсан. Компаниуд дижитал шилжилтэд хангалттай хэмжээний мөнгө төсөвлөж, зориулах ёстой нь харагдсан. Дижитал шилжилтэд зориулж мөнгө зарцуулсан гэж хариулсан компаниуд хүлээлтээс давсан үр дүнд хүрсэн гэж хэлэх нь 1,3 дахин их байсан.

Шаламгай байх

Дижитал эдийн засагт өрсөлдөгчид, хэрэглэгчид аймшигтай хурдтай болсон учир бизнесүүд ч зорилгын эрэмбээ эргэн харж, өөрчилж байх ёстой болгож байна. Эдийн засагийн хамгийн өндөр гүйцэтгэлтэй компаниуд дижитал стратегиа бусдаас илүү хурдан шинэчилдэг нь харагддаг.3 Үүний адилаар судалгаанаас шаламгай буюу agile маягаар ажилладаг гэж хариулсан компаниуд хүлээж байснаасаа өндөр үр дүнд хүрсэн гэж хэлэх нь хоёр дахин их байсан. Шаламгай байдал тэдний бизнесийн бүх талбараас харагддаг. McKinsey компанийн хийсэн өөр нэг судалгаанаас дижитал шилжилтийг амжилттай хийсэн компаниуд ажилтнуудыгаа шинэ санаа гаргахад урамшуулж, зохих эрсдлийг хүлээн зөвшөөрч, турших-суралцах аргаар боломжуудыг  ашигладаг болох нь харагдсан.

Хүмүүстээ эрх мэдэл олгох

Тус судалгаанаас зөвхөн дээд түвшний удирдлагууд биш, бүх түвшинд ажилтнууддаа дижитал шилжилтийн ач холбогдлыг ойлгуулсан компаниуд гүйцэтгэлийн өндөр амжилтанд хүрдэг нь харагдсан. Компани ажилтнууддаа маш тодорхой үүрэг, хийх ажил оноож, дижитал шилжилтийн ажил бүрийг эзэнтэй байлгасан бол хүлээлтээс давсан үр дүнд хүрэх нь төдий чинээ сайн байсан. Ажилтнууддаа оноосон зорилгын биелэлтийг эргэн нэхдэг байгууллага гайхалтай үр дүнд хүрдэг. Ажилтан бүрээс хүсэх гүйцэтгэл төдийгүй бүлэг, байгууллагын гүйцэтгэлийн хүлээлтийг тэнцвэртэй анхаардаг компаниудын дижитал шилжилт хүлээснээс илүү амжилттай байдаг нь харагдсан. Компани нь дижитал шилжилтийн зорилгуудад хүрэх хариуцлагыг хамтаараа үүрнэ гэсэн ойлголт бий болгосон гэж хариулсан хүмүүсийн компани хүлээлтээс хамаагүй өндөр үр дүнд хүрсэн болох нь илэрхий болсон.

Эдгээрээс гадна McKinsey компанийн шинжилгээгээр хүлээлтээс давсан үр дүнд хүрэх магадлал компанийн хүрнэ гэж тавьсан үр дүнгээс хамаардаггүй болох нь харагдсан. Мөн дижиталчлах хичээл чармайлт хэрэгжүүлсэн бол маркетинг, борлуулалт, үйл ажиллагаа гэх мэтээр байгууллагын үйл ажиллагааны талбараас үл хамааран ашгийн хүлээлтээс давах нь нийтлэг байдгийг харуулсан.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Интернэт Маркетингийн Конференци арга хэмжээ энэ удаад "Маркетингийн дижитал шилжилт" сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна.


Та энэхүү арга хэмжээнд ирсэнээр 2020 оны байгууллагынхаа маркетингийн төлөвлөгөөнд тусгах шинэлэг санаа, шийдэл, стратеги, арга зам, технологиудыг мэдэж авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://www.imconf.mn/  цахим хуудаснаас авна уу.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.