Илтгэх ур чадвараа сэтгэл зүйтэй нийцүүлэх нь

2019/10/16 Админ 2663 0 сэтгэгдэл

 

     Илтгэл толилуулахад төрдөг айдас нь хэд хэдэн өөр эх сурвалжтай байдаг. Гэхдээ эдгээр бэрхшээлүүдийг нэг нэгээр нь даван туулснаар бид илүү хялбар, хяналттайгаар илтгэл толилуулж сурах болно.

“The Times”-н судалгаанд олон нийтийн өмнө илтгэл толилуулах нь айдсын жагсаалтыг тэргүүлж, үхлээс айх айдсаас ч дээгүүр байр эзэлдэг гэсэн байдаг. Бидний зарим нь уран илтгэлийг хүргэхээс илүү хайрцагт байх нь дээр гэж боддог бол, бусад хүмүүс индэрт гарахыг боломж гэж хардаг. Харин бидний ихэнх нь энэхүү хоёр туйлын хооронд хаа нэгтээ унадаг. Учир нь айдас хэд хэдэн өөр эх сурвалжтай байдаг болохоор тэр.

Иймд дараах 5 санамжийг өөрийн сэтгэл зүйн хэв маягтай нийцүүлэх нь тохиромжтой.

1. Сонсогчдын сэтгэл хөдлөлийг мэдрэх

     Илтгэлийн үеэр өөрийн айдсын мэдрэмжүүдэд анхаарлаа төвлөрүүлснээс болж та сандарна. Мөн сонсогчдоос ирэх чухал ач холбогдолтой дохионуудыг алдах болно. Дараагийн удаа илтгэл толилуулахдаа нэг сонсогчийн биеийн хэлийг онцлон анхаарч үзээрэй.

2. Өөрийгөө үнэлэхдээ анхаар

     Өөрийгөө өндрөөр үнэлэх нь хуурамч аюулгүй байдал, дутуу бэлтгэл хийхэд хүргэж болзошгүйг анхаар. Агуулга болон хүргэлтдээ анхаарах шаардлагагүй гэж өөртөө итгэх хэрэггүй.

3. Та нээлттэй илтгэгч бол

     Та хүмүүст дуртай. Бүр танихгүй хүмүүст ч гэсэн. Тэд танд сэтгэгдлээ шууд нээлттэй илэрхийлнэ. Гэхдээ хүн бүр ийм хариу үйлдэл үзүүлдэггүй. Иймд хариулахынхаа өмнө сайтар боддог дотогшоо хүмүүстэй яриа хийх үед шууд санал хүсэлт авахгүй гэдгийг санаарай.

4. Хэт өөдрөг байдал

     Энэ байдал илтгэл толилуулахад зоригтой ярих магадлалыг нэмэгдүүлдэг. Гэвч бүх зүйл буруу тийш чиглэх үед эерэг хандлага тань үгүй болно. Дараагийн удаад ямар саад бэрхшээл танд тулгарах магадлалтай талаар бодож тэдгээрийг даван туулах ур чадвараа нэмэгдүүлээрэй.

5. Асуудалд арга хэмжээ авах чадвар

     Индэрт гарсан л бол байгалиасаа даван туулах чадвар ажиллаж эхэлдэг. Энэ чадвар дээрээ тулгуурлан аль болох олон яриа таниулга хийхийг хичээгээрэй.   Туршлага бүрийг улам сайжруулж, илүү тухтай, илүү нээлттэй болгохыг хичээ.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.