Технологийн нөлөөг борлуулалтын арга барилтай уялдуулах нь

2019/10/08 Админ 147 0 сэтгэгдэл

 

     Технологи шууд болон шууд бус борлуулалтыг бүдгэрүүлж байна. Энэ цаг үед та хэрхэх ёстой вэ?

Шууд болон шууд бус борлуулалт өөр өөрийн гэсэн хамрах хүрээтэй байдаг. Шууд борлуулалтын ажилтнууд үйлчлүүлэгчтэй биечлэн ажилладаг.  Шууд бус худалдаа эрхэлдэг хүмүүс гар утсаар болон вэб дээр борлуулалт хийдэг. Мөн бүс нутгийнхаа хэрэглэгчдэд буюу жижиг хүрээнд харилцдаг гэх мэт дунд үеийн арга барилаар худалдаа явуулдаг.

Гэвч өнөөгийн дижитал ертөнцөд шууд борлуулагч нар шууд бус борлуулалтын хэрэгслүүд рүү орж байна. Үүний зэрэгцээ шууд бус борлуулагч нар ч шууд борлуулалтын хил хязгаарлуу нэвтэрсэн.

Тиймээс, компаниуд өөрсдийн бүтэц зохион байгуулалт, борлуулалтын хүчээ хэрхэн бүрдүүлэх, хэнийг ажилд авах, яаж дэмжих, яаж удирдах, яаж урамшуулах талаар ахин бодож эхэлжээ.

Тэгвэл өнөөгийн дижитал буюу онлайн хувьсгал шууд болон шууд бус борлуулалтыг дараах 3 байдлаар чиглүүлж байна.

Нэгдүгээрт, Дижитал борлуулалт нь дэлхийн хаанаас ч холбогдох, захиалгат бизнесүүдийг хүчирхэгжүүлж байна. Энэ нь үйлчлүүлэгчдийг үнэ ихтэй шууд борлуулалтаас татгалзаж, дижитал болон шууд бус борлуулалтын сувгуудаас худалдан авахад хүргэдэг.

Хоёрдугаарт, Технологийн чанар дээшлэх тусам дижитал холбооны хэрэгслүүд түгээмэл болдогт оршино. Ялангуяа хэрэглэгчид болон борлуулагчид мэдээлэл солилцох, хувилбар боловсруулах, үнэлэх, борлуулалтын гүйлгээг хийхэд имэйл, шууд видео, онлайн хэрэгсэл, вэбсайтыг ашигладаг.

Гуравдугаарт, Тэрхүү технологид үндэслэсэн өгөгдөл болон дүн шинжилгээ нь борлуулагч, борлуулалтын менежер, удирдлагуудад борлуулалтын талаарх шийдвэрийг мэдээлж байдаг.

Шууд борлуулалтад үзүүлэх дижитал технологийн нөлөө

   Ихэнх шууд борлуулагчид ажлын цагийн талаас илүү хувьд нь үйлчлүүлэгчтэй харилцдаг гэж бид үздэг. Тэдгээр харилцагчдын ихэнх нь эрэл хайгуул хийж, эсвэл хувь хүний харилцан ярианд үндэслэн үйлчлүүлдэг. Гэвч эдгээр харилцаа маань илүү алслагдсан, төвөгтэй асуудал билээ. Тиймээс сүүлийн үеийн компаниуд, шууд худалдаа эрхлэгчид ихэнхдээ сайтаас гадна өөр олон онлайн хэрэгслүүдийг ашиглан цар хүрээгээ тогтоодог болсон байна. Тэрхүү онлайн цар хүрээ нь хүмүүсийг ямар ч нөхцөлөөс худалдаа хийхэд хялбар болгодог. Нөгөөтэйгүүр бүс нутгийн компанидаа хандсан үйлчлүүлэгчдийн асуултад хариулах шинжээчдийг дэлхийн өнцөг булан бүрээс авч болох боломжийг бүрдүүлж байгаа юм. Иймд үйлчлүүлэгчид болон шууд борлуулагчид хоорондоо шууд видеогоор харилцан бага зардалтай, үр дүнтэй худалдаа хийх хандлага түгээмэл болж байна.

Шууд бус борлуулалтад үзүүлэх дижитал технологийн нөлөө

   Шууд бус борлуулалт нь нарийн төвөгтэй хэрэгцээ бүхий томоохон үйлчлүүлэгчдэд үйлчлэх арга замаар хангагдсан байдаг. Мөн шууд бус борлуулагч нь зөвхөн борлуулалт хийхийн тулд үйлчлүүлэгчдийн хэрэгцээг үнэлэх, шийдэл олох, хаалт хийх зэрэг илүү төвөгтэй алхмуудыг хийдэг байсан.

Хэдийгээр компанийн борлуулагчид утсаар болон, вэб дээр зарж борлуулдаг хэвээр байгаа хэдий ч үйлчлүүлэгчдийн нөхцөл байдал, боломжийн хэмжээ зэрэг нь баталгаажсан тохиолдолд л тэд зочлон ирдэг. Иймд техник технологи сайжрах, худалдан авагч, борлуулагчдын дижитал мэдлэг нэмэгдэхийн хэрээр шууд бус борлуулалт нь илүү үр дүнтэй болдог.

Борлуулалтын менежментэд үзүүлэх нөлөө

   Борлуулалтын менежерүүд байгууллагадаа тус болох дараах гурван өөрчлөлтийг хийж анхаарах хэрэгтэй. Ингэснээр дижитал хэрэгслийг ашигладаг шууд бус борлуулагчдын төвөгтэй шатыг сайжруулах боломжтой.

Борлуулалтын зохион байгуулалтын уян хатан бүтэц.

   Энэ нь шууд болон шууд бус борлуулалтыг хослуулах арга барилаас гадна хэрэглэгчид танай байгууллагын үнэ цэнийг мэдрэхэд тусладаг.

Шууд, шууд бус, дижитал сувгууд эсвэл  энэ гурвыг нэг дор ашиглаж болох байдлаар хэрэглэгчдэд уян хатан байдлыг үүсгэхийн тулд бүтэц өөрчлөгдөж байна. Харин үйлчлүүлэгчдийн сонголт нь тэдний мэдлэгийн түвшин, хэрэгцээний нарийн төвөгтэй байдлаас хамаарна.

Өмнө нь компаниуд хоёр эсвэл гурван жил тутамд, эсвэл томоохон боломж, хямралтай тулгарах үед борлуулалтын байгууллагын бүтцийг шинэчлэн боловсруулдаг байв. Гэхдээ өнөөдөр худалдан авагчдын мэдлэг, зах зээл, дижитал ландшафтын өөрчлөлтийн давалгаа нь борлуулалтын бүтцийн уламжлалт хатуу чанга байдалтай зөрчилдөж байна. Иймд байгууллагууд болон борлуулагчид тасралтгүй дасан зохицох шаардлагатай байдаг.

Борлуулалтыг үйл ажиллагааг идэвхжүүлэх шинэ арга барил

   Шууд борлуулагчид үйлчлүүлэгч бүрээ мэдээллээр хангахын тулд худалдан авагчийн өөртөө үйлчлэх систем, автомат харилцуур , дижитал мессеж, захиалгын хялбаршуулалт, зардлын менежментийг зааж өгдөг “санал болгох хөдөлгүүр”-ийг ашигладаг болж байна.

Харин шууд борлуулагчид өөрсдөө хэрэглэгчийн хэв маяг, хэрэгцээнд нийцүүлэх үүднээс илүү их органик мэдээллийг өөрсдийн дүгнэлт, туршлагад тулгуурлан өгөх нь зүйтэй. Мөн үүний дээр харилцагчийн түүх, мэдээллийг нэгтгэх, үйлчлүүлэгч-компанийн бүхий л харилцааг хянах, үйлчлүүлэгч бүрд үйлчлэх хамгийн сайн санал, сувгийн талаарх мэдээллийг өгдөг системд тулгуурлах нь оновчтой. Иймд мэдээлэл болон түүлс нь шууд борлуулагчдыг дэмждэг. Мөн шууд бус борлуулагчдад сэжим үүссэн үйлчлүүлэгчидтэй харьцахаас гадна асуудлуудыг бие даан шийдвэрлэхэд нь туслах шинэ хэрэгсэл юм.

Борлуулалтын авъяас чадварыг өөрчлөх

   Шууд борлуулагч нар нүүр тулж харилцан ойлголцох чадварыг эзэмшсэн хэвээр байх ёстой. Гэхдээ өөрчлөгдөж буй ертөнцөд ялахын тулд онлайн видео, имэйл, нийгмийн зар сурталчилгаа гэх мэт аргыг ашиглан өгөгдөлд суурилсан ойлголтыг олж авах нь зөв. Үүний зэрэгцээ, шинэ худалдан авагчдыг амжилттай олохын тулд шууд бус борлуулагч нарт проспектингийн ур чадвар, харилцаа болон хаалтын ур чадвар нь өндөр байх шаардлагатай. Эдгээр нь бизнесийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах өндөр түвшний чадварыг агуулдаг. Худалдан борлуулах сургалт нь эдгээр шинэ амжилтад тохирох ёстой.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2018/06/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.