Таны ур чадварыг нэмэгдүүлэхэд туслах 6 вэбсайт

2019/07/30 Админ 4455 0 сэтгэгдэл

 

Та яг одоо байгаа нөхцөл байдлаа жаахан сайжруулж, арай өөрөөр амьдрахыг хүсч байна уу? тэгвэл таны энэ хүслийг биелүүлэх нэг арга зам бол шинэ ур чадварт суралцаж, өөрийгөө хөгжүүлэх явдал юм. Амжилттай ажиллаж байгаа эсвэл тийм ч их амжилттай явахгүй байгаа хүмүүсийг заагладаг ялгаа нь тэдний хэрхэн өөрсдийгөө хөгжүүлсэнд оршиж байдаг. Ингээд та бүхэнд өөрсдийнхөө ур чадварыг хөгжүүлэхэд туслах, сонирхолтой, энгийн шийдэл бүхий 6 вэбсайтыг танилцуулж байна.

Та шинэ зүйл сурахад бэлэн үү?

1. CreativeLIVE

Суралцах ур чадвар: Фото зураг, бизнес, бүтээлч байдал

CreativeLIVE нь хэн ч суралцах боломжтой видео хичээлүүдийг тавьж өгсөн байдгаараа их онцлог бизнесйин загвар болж байгаа юм. Хэрэв тухайн хичээлд үргэлжлүүлэн суухыг хүсч байвал бүтнээр нь худалдан авч үзэх боломжтой. Бусад вэбсайтуудад байдаггүй нэг онцлог нь  CreativeLIVE нь салбартаа тэргүүлэгч хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн хичээлийг авч тавьдаг. 

Link: www.creativelive.com

2. Skillshare

Суралцах ур чадвар: Маркетинг, дизайн, брэндинг   

Skillshare нь маш олон салбарын хүмүүсийн хоорондоо ур чадвар, авъяас мэдлэгээ хуваалцах боломжтой маш өргөн талбар болж өгч чадсан вэбсайт юм. Сэт Годин, Гай Кавасаки гэх мэт маркетингийн шилдэг номын зохиолч нар гэх мэтчилэн маш олон мэргэжилтнүүдийн зөвлөгөө бүхий бичлэг форумууд энэ сайтад бий. Хэрэв та аль нэг бүлэгт хамааран туушдаа явахаар шийдсэн бол эхний ээлжинд 10 ам.доллар төлж гишүүнчлэлийн эрхтэй болдог. 

Link: www.skillshare.com

3. Rype

Суралцах ур чадвар: Гадаад хэл (Испани хэл)

Глобалчлалын явц хурдсахын хэрээр хүмүүс хэд хэдэн хэл эзэмших шаардлага урган гарсаар байна. Шинэ хэл сурч эзэмшсэн хүмүүс нь хэлний мэдлэггүй хүмүүсэтэй харьцуулахад илүү өргөн боломжийг атгаж байдаг бөгөөд тэдний оюун ухаан, ой тогтоолт мөн шийдвэр гаргах чадвар хамаагүй өндөр байдаг нь хэдийн нотлогдсон. Энэ нь Duolingo гэх мэт гадаад хэлний бусад вэбсайтуудтай харьцуулахад төрөлх хэлний багш нартай шууд харьцаж, холбоо тогтоох боломжтой байдгаараа давуу талтай юм.

Link: www.rypeapp.com

4. Codeacademy

Суралцах ур чадвар: Кодчилол, компьютерийн програм зохиох

Codeacademy нь HTML, CSS, Javascript, Ruby on Rails гэх мэт төрөл бүрийн компьютерийн кодчилол, програм бичих ур чадварыг маш хөгжилтэй, энгийн, тоглоомын аргаар зааж чаддаг вэбсайт юм.   

www.codecademy.com

5. Toastmasters

Суралцах ур чадвар: Илтгэх, ярих ур чадвар

Ярих илтгэх ур чадварын үнэ цэнэ хэзээ ч буурдаггүй бөгөөд тогтмол сайжруулж байх шаардлагатай чухал ур чадвар байдаг. Та ажлын ярилцлаганд орж байсан ч , илтгэл тавьсан ч бизнес эрхэлж байсан ч хамаагүй ярьж чадахгүй л бол та юунд ч хүрч чадахгүй.  Toastmasters нь харьцангуй олон газарт салбартай, олон оронд үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд Монгол улсад ч мөн төлөөлөгчийн газар нь нээгдсэн байдаг.

www.toastmasters.org

6. Investopedia University

Суралцах ур чадвар: Хөрөнгө оруулалт

Энэ вэбсайтад мөнгөө хэрхэн удирдах вэ, яаж хөрөнгө оруулалт хийх талаар маш дэлгэрэнгүй сонирхолтой хичээлүүд байдаг бөгөөд та хичээлд бүртгүүлснээр таны нэр 100,000 “ам.долларын” бодит бус хөрөнгө оруулалтын мөнгө үүсэх ба та тэрхүү мөнгөөр хөрөнгө оруулалт хийх зэргээр бодит дадлага хийх боломжтой. 

Link: www.investopedia.com/university

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.