Хувь хүний хөгжил, амьдрахыг хүссэн амьдралаа бүтээх талаар бодох нь өөртөө хөрөнгө оруулахтай ижил төстэй зүйл юм. Жижиг сонголт бүр том зүйлийн эхлэл болдог. Амьдралдаа томоохон өөрчлөлтийг хүсэж байвал, томоохон зорилгодоо хүрэхийг хүсвэл үүнд туслах жижиг деталь хэсгүүдээс, жижиг өөрчлөлтүүдээс эхлээрэй. Эдгээрийг хэрэгжүүлснээр 1000 алхмын цаана гарсан байх болно.
Сэрүүлэгтэйгээ дайн зарлах хэрэггүй. Сэрүүлэг тавих зорилго нь орноосоо босох. Энэ нь тухайн өдрийн өөртөө өгсөн эхний амлалт юм. Шөнө сэрүүлгээ тохируулахдаа яг тохирсон цагт сэрнэ гэж өөртөө амлалт өгч байна гэсэн үг. Хэрэв сэрүүлгээрээ сэрэлгүй, үүнийг үгүйсгэх юм бол тухайн өдрийг буруу хөл дээрээ босож байна гэж бодоорой. Өөрөө өөртөө өгсөн эхний амлалтаасаа буцаж байна шүү дээ.
Үүнийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж эхлэснээс хойш маш олон санаанаас олон сорилтуудыг давсан юм. Гайхамшигтай санаа төрөх үед хүч чадал шаарддаг. Шинэ санааг бодит болгох нь хүч чадлыг нэмэгдүүлдэг. Тэмдэглэлээ биедээ авч явах, байхгүй үед гар утасныхаа тэмдэгллийг ашиглан шинэ санаануудыг тухай бүрт нь тэмдэглэж заншаарай. Өөрийн санаг жагсаан бичсэнээр тархи шинэ санаа мэдлэгээр цэнэглэгдэх болно.
Би тийм ч их стрэссдээд байдаггүй. Надад үргэлж идэх хангалттай цаг байдаг. Хэрэв идэх хангалттай цаг байхгүй бол тэнцвэрээ олоогүй томоохон асуудалд орж байна гэж ойлгоорой. Идэх хангалттай цаг гаргах нь яагаад маш чухал юм бэ гэхээр хувь хүний эрүүл мэнд гэдэг хамгийн чухал нэн тэргүүний зүйл юм. Энэ тэнцвэрийг алдсанаар удирдлагаа алдах, сорилтуудад шантрах, бүдрэх аюултай. Эрүүл мэндээ хамгаалж урьдчилан сэргийлэх хамгийн гол арга нь зөв хоолох юм шүү.
Өглөөний цайны үеийг унших цаг болгох, үдийн хоолыг хэн нэгэнтэй ярилцах, бизнес уулзалт болггох, харин оройн хоолыг гэр бүл, найзууд дотны хайртай хүмүүсдээ зориулаарай. Энэ нь цагийг зөв ашиглах, эрүүл мэндийг сайжруулж, стрессийг бууруулах хялбар арга юм.
Номыг хэр хурдан хугацаанд уншиж дуусгах нь гол биш юм. Өдөр бүр 30 минут ном уншсанаар дундаж хуудастай номыг 2 долоо хоногт уншиж дуусгана. Сард 2 ном гэж тооцвол жилд 24 ном уншина. Жилийн дотор 24 ном уншина гээд төсөөлөөд үздээ.
30 минут гэдэг тийм их хугацаа биш. Автобусан дотор ажилдаа явах, харихдаа л үүнийг амжуулчихаж болох юм. Багадаа 10 минут цаашлаад 20, гэсээр өдөрт 30 минут унших нь тархийг сэргэг байлгаж, мэдээллийг хүлээн авах үйл явц сайжирна. Дараа нь өөрөөсөө асуух асуулт бол “Би юу уншсан бэ?”. Үргэлж суралц. Энэ бол унших цаг.
Бие махбодийн эрүүл мэнд нээлттэй сэтгэхүйтэй, толгой сэргэг байхад гол хүчин зүйл болдог. Өдөрт 8-10 цаг дэлгэц ширтэж ажиллахад бие махбодь 30 минутын дасгал хөдөлгөөн шаарддаг. Ёог, жим, гүйх, удаан алхах гэх мэт алийг ч та сонгож болно.
Бүх өвчнөөс, эрсдэлээс урдчилан сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөнийг өдөр бүр бага багаар хийж хэвшээрэй.
Зүгээр л чимээгүй суугаад өөрийн бодолдоо алхам алхмаар хүрэх цаг гаргаарай. Өдөр тутмын зуршил бол бидний амьдралд маш том нөлөөтэй зүйл юм.
Миний хамгийн дуртай дадал. Яагаад гэвэл маргаашын нөлөөллийг, үр дүнг, төлөвлөгөөг харж, төсөөлж чадна. Өдөр бүр унтахынхаа өмнө 5 минутыг эргэцүүлэхэд зарцуулаарай. Тэмдэглэл дээрээ жагсаан бичсэн тэмдэглэлүүдээсээ гүйцэтгэсэн зүйлсийг ялгаж, маргааш хийж гүйцэтгэх ажлыг жагсаагаарай.
Өөртөө шударга байхад туслах, хамгийн нөлөөтэй арга энэ юм.
Ямар ч эргэцүүлэлгүйгээр дараа дараагийн зүг чиг гэж үгүй. 5 минутыг өөртөө зарцуулж хэвшээрэй.