1. Бүх зүйлийг төлөвлөх гэж оролдох
Ямар нэг төлөвлөгөө байхгүй байна гэдэг тийм ч ноцтой асуудал биш юм. Энэ нь харин ч танд урдаа байгаа ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломжийг олгох болно. Яагаад өглөө босоод зүгээр л “Өнөөдөр юу хийвэл энэ өдрийг би гайхалтай өнгөрүүлж болох вэ” гэж асууж болохгүй гэж.
2. Тэд төгс төгөлдөр хийх гэж хичээх
Төгс төгөлдөр байлгахын төлөө ажиллана гэдэг маш том алдаа гэдгийг амжилттай ажиллаж буй хүмүүс сайн мэддэг. Тэд төгс төгөлдөр хийхийн оронд чанартай хийхийг л хичээдэг. Өөрөөр хэлбэл төгс төгөлдөр хийх гэж хичээх нь таны бүтээлч байдлыг үгүй хийдэг маш том хүчин зүйл байдаг.
3. Алдаанаасаа суралцахгүй байх
Амжилттай яваа хүмүүс хэн хүнээс илүүтэйгээр алдаа гаргаж, түүнээсээ суралцаж чаддаг хүмүүс байдаг. Хамгийн гол нь тэд гаргасан алдаагаа нягтлан шалгаж, тухайн ажлыг дараагийн удаа яаж хийвэл илүү сайн, үр дүнтэй байж болох байсан талаар байнга судалж, алдаагаа давтахгүйг хичээж байдаг.
4. Сөрөг бодолтой хүмүүстэй харилцах
Бидний эргэн тойронд буй хүмүүс бидний амьдралыг үзэх үзэлд томоохон нөлөө үзүүлж байдаг. Жишээ нь, та спортын аль нэг төрлөөр хичээллэдэг байлаа гэж бодоход олон шагнал хүртэж байсан шилдэг дасгалжуулагчтай бол тэр хэрээр улам илүү хичээж, тэр хүний эрч хүч, амжилт ололтоос суралцаж урам зориг авч хичээж эхлэх болно. Харин азгүйтэлд байнга өртдөг хүмүүс үүний эсэргээр үргэлж л тохиолдохгүй байж болох байсан саад тотгорын талаар ургуулан бодож, үргэлж сөрөг мэдээлэл авч байдаг.
5. Бусдыг, цаг үеийг даган дуурайх
Бизнест ч гэсэн тодорхой хугацаанд “амралтаа” авах үе тохиодог. Жишээ нь, найм, арванхоёрдугаар саруудад олон хүмүүс амралтаа авч, ажил зогсонги байдалд ордог. Харин энэ үеийг ихэнх амжилттай бизнес эрхлэгч нар мэдлэг боловсролоо сайжруулж, шинэ ур чадварт суралцахад зарцуулдаг. Мөн тэд энэ үеийг ажлаа төлөвлөх, янзалж цэгцлэх хамгийн тохиромжтой үе гэж үздэг байна.
6. Зөвхөн өөрийнхөө үүрэгт ажлыг хийх
Ихэнх хүмүүс ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүрэгт ажлуудаар өөрсдийгөө хязгаарлах нь бий. Харин амжилттай яваа хүмүүс шинэ ур чадварт суралцаж болох аливаа ажилд үргэлж нээлттэй ханддаг бөгөөд хийх ажлын хязгаарт баригддаггүй байна. Хэдий өөр ажил хийлээ гээд та шууд тушаал дэвшихгүй ч гэсэн илүү сонирхолтой ажил дээр ажиллах санал хүлээж авах магадлал илүүтэй өсөх болно.
7. Ажлын боол болох
Амжилттай ажиллаж буй хүмүүс ажил хийхийг амьдралын зөвхөн нэг хэсэг гэж үздэг. Тэд ажил хийж мөнгө олохын хажуугаар өөрсдийн дуртай зүйлүүдээ хийж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж, “Хүслийн жагсаалт”-аа нэг нэгээр нь хэрэгжүүлж чаддаг.
8. Тодорхойгүй зорилго тавих
Амжилттай ажиллаж буй хүмүүс өөрсдийнхөө мөрөөдлийг бодитоор хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг хүмүүс байдаг. Өөрөө хэлбэл тэд “Би 2016 онд баян болно”, “Би Испани хэл сурна” гэх мэт яаж хүрэх нь тодорхойгүй, бүрхэг зорилго тавихын оронд бодитоор хэрэгжиж, хэмжигдэх боломжтой төлөвлөгөөг гаргадаг.
9. Эрүүл мэндээ гаргуунд гаргах
Амжилттай яваа хүмүүс олон шалтгааны улмаас эрүүл мэндээ хайрлаж, анхаарал тавьж байдаг. Жишээ нь, стресээ даван туулах эсвэл удаан хугацаанд сууж ажиллах шаардлага гардаг тул фитнесээр хичээллэх гэх мэт. Мөн тэд тодорхой давтамжтайгаар эмчийн үзлэгт байнга ордог бөгөөд энэ нь өвдөснийхөө дараа илүү их мөнгө төлж эмчлүүлэхээс хамаагүй илүү таны цаг зав, түрийвчийг хэмнэх болно.
10. Мэдлэг ур чадвараа дээшлүүлэхгүй байх
Мэдлэг бол цаг үргэлж шинэчлэгдэж байх шаардлагатай үнэт баялаг юм. Тиймээс л амжилттай ажиллаж буй хүмүүс өмнө нь сурсан мэдлэг, ур чадвараар хязгаарлагдахыг хүсдэггүй бөгөөд шинэ ном худалдаж авах, хурал уулзалтанд оролцох гэх мэт мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэхэд байнга тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж чаддаг байна.