Сургагч багш нарт зайлшгүй байх 8 ур чадвар болон сургалтын хэрэгслүүд

2019/01/17 Админ 9586 0 сэтгэгдэл

 

Байгууллагынхаа сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхээр хэн нэгнийг хөлсөлж байсан уу? Цөөн хэдэн ур чадварыг хөгжүүлснээр сургалтын хөтөлбөрийг боловсруулж чадна гэвэл та итгэх үү? Сургалт хөгжлийн хэрэгслүүдийн талаар та хэр ихийг мэдэх вэ?  

Уг нийтлэлээр дээрх асуултуудын хариултыг олох болно. Бид сургагч багш нарт шаардлагатай ур чадваруудаас хуваалцаж, мэдлэг солилцох болно.

Сургагч багш нарт шаардлагатай ур чадварууд:

  1. Судалгаа шинжилгээ хийх ур чадвар
  2. Хүчирхэг харилцааны ур чадвар
  3. Чөлөөтэй зохион байгуулалтын чадвар
  4. Насан туршдаа суралцах урам зориг

Сургагч багш нарт зайлшгүй шаардлагатай сургалтын хэрэгслүүд:

  1. Контент хянах хэрэгсэл
  2. Видео янзлах програм хангамж
  3. Сошиал Медиа
  4. Сургалтын менежментийн систем

Сургагч нарт зайлшгүй шаардлагатай ур чадварууд

1. Судалгаа шинжилгээг дээд түвшинд хийх ур чадвар

Сургагч нарын зайлшгүй суралцах хамгийн чухал ур чадвар бол интернетээр хайлт хийх чадвар юм. Тэр дундаа илүү дээд түвшний, аналитик судалгаа хийх чадвар юм.

Жишээлбэл, хайлт хийхдээ Boolean operators тэмдэглэгээг хэрхэн ашиглахаа мэдэх үү? Мэдэхгүй бол “and”, “or”, “not” гэсэн тэмдэглээгүүнийг ашиглах чадварт суралцаарай. Мөн хашилт “”-г ашиглаж сураарай. Энэ мэтчилэн дээд түвшний хайлтад суралцсанаар үр дүнгээ нарийвчилж, дэлгэрүүлж сурна. Бидний зорилго бол сургалтад ашиглагдах холбоотой хамгийн найдвартай агуулгыг олох юм.

Мэдээжийн хэрэг хамгийн чухал сургагчийн ур чадвар бол судалгааны аримтыг үнэлдэг шиг мэдээллийн вэбсайтыг үнэлэх, баталгаажуулах чадвар юм. Вэбсайтын хамгийн доод талд “хамгийн сүүлд шинэчлэгдсэн” огноог шалгаж вэбсайт баталгаатай эсэхийг шалгаарай.

2. Харилцааны хүчирхэг чадвар

Дэлхий ертөнц дээрх хамгийн чанартай судалгааг хийж, хичээлээ бэлтгэсэн ч сургагчийн ур чадвар байхгүй бол үр дүнтэй сургагч багш болж чадахгүй. Суралцагчдад мэдээллийг хүргэх, ур чадаврыг эзэмшүүлэхийн тулд шаардлагатай сургагчийн хамгийн чухал ур чадвар бол харилцааны ур чадвар юм.

Сургагч багш гол санаагаа хангалттай сайн тайлбарлахгүй байна гээд төсөөлөөд үзээрэй? Эсвэл сургалтад хамрагдаж буй сурагчид огт анхааралт хандуулахгүй байна гээд боддоо? Эдгээр нь сургалтын явцад тохиолддог томоохон саад бэрхшээл юм.

Тиймээс урам зоригтой, сонирхолтой сургагч байхын тулд сонсох, асуулт асуух, тайлбарлах, санал хүсэлт гаргах чадвартай байх хэрэгтэй. Эдгээр ур чадварыг тогтмол сайжруулж байх хэрэгтэй.

3. Чөлөөтэй зохион байгуулах чадвар

Сургалтын бизнесийн талаархи хамгийн тодорхой баримтуудын нэг бол та хүссэн бүх зүйлээ нэг дор бүгдийн хэзээ ч авч чадахгүй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц баялаг аль ч байлаа чөлөөтэй зохион байгуулах чадвар хэрэгтэй болно.

Стресс болон цаг хугацааг удирдах чадвар таныг тайван, бүх зүйлийг хяналттай байлгахад тусална. Ажлуудаа зохицуулахдаа цаг хугацаа, хүчин чармайлтаа хэмнэж чадна. Өөр нэгэн үр дүнтэй сургагчийн ур чадвар эмх цэгцтэй асуудлыг шийдвэрлэх юм. Асуудлыг барьж авалгүйгээр засаж залруулж чадах юм бол маш сайн сургагч болж чадна.

4. Насан туршдаа суралцах хүсэл эрмэлзэл

Сургагч багш нар хэзээ ч суралцахаа зогсоодогүй. Сургалтын салбарын нэг хэсэг болсон бол насан туршдаа суралцах зуршлыг хөгжүүлэх шаардлагатай болдог.

Үүний нэг шалтгаан бол суралцах арга хэрэгсэл, сургалтын трэндийн цаг үе тутамд өөрчлөгдөж байдаг билээ. Сургагчид өөрийн арга хэрэгслээ ч мөн тогтмол өөрчилж байх хэрэгтэй байдаг.

Заримдаа бид өдөр тутамын ажилдаа дарагдаад шинэ зүйл сурах аргаа мартчихдаг. Үр дүнтэй сургагч багш болохын тулд суралцагсдынхаа хэтийн төлөв, хэрэгцээ шаардлагыг мэддэг байх шаардлагатай.

Суралцагчдын өөр өөр сэтгэл хөдлөлийг мэдэрч байвал тэднийг холбох нэгтгэх, хамруулах сургалтын хөтөлбөрийг бий болгох нь үр дүнтэй байдаг.

Суралцахаа хэзээ ч битгий зогсоогоорой.

Сургагч багш нарт зайлшгүй шаардлагатай сургалтын хэрэгслүүд

Сургалтын хэрэгсэл гэж юу вэ?

Сургалтын хэрэгсэл гэдэг нь сургагч нарын сургалтаа үр дүнтэй явуулахад шаардлагтай темплэйт, платформ, програмуудыг хэлнэ.

Тиймээс дараах хэрэгслүүдийг санал болгож байна:

1. Контент хянах хэрэгсэл

Сургалт хөгжлийн хамгийн чухал хэрэгслүүдийн нэг бол контент хянах хэрэгсэл юм. Хяналтын хэрэгсэл нь сургагч багш нарт интерактив сургалтын орчинг бий болгохын тулд олон төрлийн медиа ашиглах зориулалттай програм хангамжийн платформ юм. Зарим хэрэгслүүд үйл явцыг хурдасгах зориулалттай байдаг.

Ашиглахад хялбар контент хяналтын хэрэгсэл сонгохдоо сургалтын менежментийн хэрэгслүүдтэй тохирох онцлог шинжтэй байх хэрэгтэй. Таны сонгосон сургалт хөгжлийн хэрэгслүүд суралцагсдын ерөнхий динамиктай тохирох хэрэгтэй.

2. Видео засварлах програм хангамж

Сургагч багш нарт зориулсан хамгийн түгээмэл сургалтын хэрэгсэл бол видео засварлах програм хангамж юм. Зураг нэгтгэсэн видео, дуу оруулга зэрэг сургалтын үр дүнг нэмэгдүүлдэг.

YouTube болон гар утсан дээрээ видео хийх, засварлах хэрэглүүдээр дамжуулан сургалтынхаа үр дүнг нэмэгдүүлэх маш хялбар боломж бий болсон.

3. Сошиал Медиа

Энэ жаахан хачин сонсогдож байж магадгүй ч сошиал м?диа хүчирхэг сургалт хөгжлийн хэрэгсэл гэдэг нь баталгаатай юм.

Twitter, Instagram, Pinterest, Facebook, Snapchat, Google+, YouTube, блог зэрэгээс бид олон олон хэрэгтэй мэдээллийг олж чаддаг. Сургагч багшийн хувьд суралцагчтайгаа сошиал медиа ашиглан харилцаа холбоо бий болгох боломжтой.

Сургалтын менежментийн симтемд сошиал медиаг хэрэглэх нь ижил сургалтад хамрагдаж буй бусад суралцагчтай холбоо тогтоох боломжийг дэмждэг. Тиймээс өөрийн сонгосон сошиал медиа платформын давуу талыг ашиглах хэрэгтэй. Жишээлбэл хувийн Фэйсбүүк групп ашиглах суралцагсадтай нээлттэй харилцан яриа үүсгэж санаагаа хуваалцах гэх мэт.

Сошиал медиа нь маркетингийн хүчирхэг хэрэгсэл юм. тиймээс суралцагсдад мэйл явуулахаас илүү мэдээллийг хурдан хүргэдэг.

4. Сургалтын менежментийн систем

Аливаа сургагч багшийн хувьд хамгийн сайн сургалтын хэрэгсэл бол сургалтын менежментийн систем (LMS) юм. Сургалтын менежментийн систем бол анги үүсгэж, суралцагсдаа хянаж, онлайн сургалтын гүйцэтгэлээ хянах боломжтой платформ юм. Ихэнх сургагчид үүнийг хэрхэн ашиглахаа мэддэг ч сайн ашиглаж чаддаггүй.

Сургалтын менежментийн системд чадварлаг боловсон хүчнийг бий болгох хамгийн шилдэг аргуудын нэг бөгөөд уг хэрэгслийг төгс эзэмших хэрэгтэй.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.