Талент Менежментээ сайжруулахад технологи ашиглах

2018/12/25 Админ 6409 0 сэтгэгдэл

 

Талент менежмент цор ганц Хүний Нөөцийн хэлтэсийн үүрэг биш болоод байна.

Байгууллагууд талент технологийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой. Талент технологи үр дүнтэй хэрэгжсэнээр арга барилд эрс өөрчлөлт ордог. Уг шинэ арга барил нь Хүний Нөөц болон Мэдээлэл технологийн санаачлагуудаас илүү ихийг хамааруулж авч үздэг.

Байгууллагад талент технологийг нэвтрүүлэх, өргөжүүлэхэд хөтлөх шинэ арга барил дахь 5 шинж чанарыг дурьдаж байна.

1. Үйл ажиллагааны менежерүүд талент технологийг нэвтрүүлэх ёстой

Хүний нөөц болон Мэдээллийн технологийн хэлтэс талент технологийг төлөвлөж, хөрөнгө оруулалт хийхэд үр дүнд хүрэх магадлал бага байдаг. Эдгээр хэлтэс бизнесийн үйл ажиллагааны тал дээр туршлагагүй байдаг. Үйл ажиллагааны удирдлагууд бизнесийн сорилт, хэрэглэгчийн асуудлуудын талаар нэвт шувт мэддэг. Байнгын асуудал болон асуудлыг шийдвэрлэх арга замыг мэддэг учир талент менежментийн талаарх сэдвийг үйл ажиллагааны удирдлагууд хүн бүрт хүртээмжтэй болгох боломжтой.

2. Хүний Нөөцийн удирдлагууд үйл ажиллагааны багийн санаачлагыг идэвхжүүлэх ёстой.

Хүний нөөцийн менежерүүд бизнесийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд технологийг хэрэгжүүлж, бизнесийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрөхөд бат итгэлтэй хэвээр л байна. Хиймэл оюун ухаан, машин сургалт, хүн анализ гэх мэт технологийн өөрчлөлтийг ажлын байрыг дахин сэтгэх боломжтой болгож байна. Хүний Нөөцийн менежерүүд зөв цагт зөв ур чадвартай хүмүүсийг амархан олж чаддаг. Тиймээс үйл ажиллагааны удирдлагууд талент санаачлагыг хэрэгжүүлж байхдаа Хүний Нөөцийн хэлтэстэй хамтрах нь чухал юм.

3. Аж ахуй нэгжүүд жижиг тулгуур системийг эхлүүлэх хэрэгтэй.

Цөөн тооны төслүүд дээр технологийг залуур болгож ажилтнуудыг сонгох шалгаруулах сан ашиг тустай байдаг. Багаас эхлэх нь хурдан суралцах, хүрээгээ тэлэх, системийн хэрэгжилтийг хангах боломжийг бий болгодог. Талент платформуудын хэрэгслүүд болон төслийн ажилтнуудын алгоритмууд хурдтай прототипинг, тогтмол санал хүсэлт, хэрэглэгчид чиглэсэн олон салбартай багууд, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилго төвтэй төслүүдэд тустай байж болно.

4. Үнэлгээнд тогтмол анхаарах

Үндсэн хэрэгцээ шаардлагын дагуу шаардлагатай ур чадварт суралцах, эзэмших нь талент менежментийг удирдах стратегийн шилжилтийг нэмэгдүүлдэг. Хувь хүн бүрийг тогтмол үнэлэх хүндрэлтэй учир баг ажилтнуудынхаа гүйцэтгэлд анхаарах хэрэгтэй.

5. Удирдлагууд суралцах соёлыг хөгжүүлэх ёстой.

Шинэ технологийг амжилттай туршиж үзэхэд туршлагаас суралцах хандлагад шилжих шаардлагатай. Ерөнхийдөө уламжлалт төлөвлөгөөнөөс хэрэгжилт гэсэн арга барилыг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс удирдлагууд хил хязгаарыг хүндэтгэж, асуултын хариултыг мэддэг чөлөөтэй хэлэлцдэг байх нь чухал юм.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.