2018 оны борлуулалтын 10 трэнд

2018/10/17 Админ 4015 0 сэтгэгдэл

 

1 – Борлуулалтын ажилтнуудад илүү боломжууд нээгдсэн....

2018 онд илүү олон борлуулалтын боломжтой платформууд хүч түрэн гарч ирснээр гүйцэтгэлийг сайжруулахаас илүүтэй илүү олон боломжуудыг борлуулалтын ажилтнуудад бий болгоно. Дэлхийн шилдэг тамирчид ч өөрсдийн үйл ажиллагаанд анализ хийж, өөрсдийгөө хөгжүүлж илүү сайжруулахад туслах датаг ашигладаг. Борлуулалтын ажилтнуудад энэ жил өөрсдийгөө илүү хөгжүүлж, борлуулах ур чадвараа нэмэгдүүлэхэд туслах ижил систем бий болсон.

2 – Шинэ мянганыхны өсөлт

Шинэ мянганыхан асар их өөрчлөлтийг хийхээр ажлын зах зээлд ноёрхож байна. Зөвхөн мянга мянган шинэ мянганы борлуулагчид төдийгүй, худалдан авагчид ч өсч байгаа гэсэн үг.Тэд өмнөх үеийнхнээсээ огт өөр замаар худалдан авалт хийдэг тул борлуулагчид харилцагчдынхаа шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болно.

3 - Бид зүс үзээгүй хүнтэй утсаар ярьсаар л байна

2018 онд ч зүс үзээгүй хүнтэй утсаар ярих нь хамгийн үр дүнтэй проспектингийн арга, борлуулалтын хэрэгсэл хэвээр л байх болно. Та уг ур чадвараа сайжруулах юм бол 2018 онд амжилттай ажиллана.

4 - Хувийн брэнд хэрэгтэй болно

Хэрэглэгчид LinkedIn профайлыг харах болно. Энэ таны хувийн брэнд болох бөгөөд 2018 онд ач холбогдол нь улам өссөөр байна. Үүнийг үл тоож буй борлуулалтын ажилтнууд борлуулалтаа алдах магадлалтай.

5 - Эможигоор борлуулалтын хаалт хийнэ

Эможиг ашигладаг маш олон хүмүүс байгаа ч 2018 онд эможи ашиглаж хаалт хийнэ гэсэн баталгаа бий болсон. Илүү олон борлуулалтын харилцан яриа илүү сошиал хэлбэрт шилжсэн учир эможи ашиглах нь илүү үр дүнтэй.

6 - Сошиал борлуулалт өссөөр л байна

Олон олон хэрэглэгчид худалдан авалт хийхдээ сошиал медиаг ашиглаж байна.

7 - Хэрэглэгчид худалдан авах шийдвэр гаргахаас өмнө бусад хэрэглэгчдын саналыг харгалзана

B2C орон зай онлайн сэтгэгдлээр удирдуулдаг. Худалдан авагчид баталгаа бүтээгдэхүүн үйлчилгээний талаар баталгааг хүсдэг. 2018 онд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хүчирхэг арга хэрэгсэл хэрэгтэй болно.

8 – Нуугдах газар байхгүй....

Борлуулалтын менежерүүд инээмсэглэсээр л байна. Гэвч 2018 онд борлуулалтын үйл ажиллагааг хянаж бүртгэдэг илүү олон хэрэгслүүд бий болсон. Буланд нуугдахыг хүссэн борлуулалтын ажилтнуудад нуугдах газаргүй болно. Бидэнд илүү олон дуудлагыг хянах, дэвшилтэт CRM, борлуулалтын бүхий л үйл ажиллагааг хянах програм хангамж байна.

9 – Хурдтай байснаар илүү амжилтад хүрнэ...

2018 онд илүү олон зүс үзээгүй хүнтэй ярьж, илүү олон мэйл илгээж, илүү олон харилцааг бий болгоно. Хурдтай байснаар илүү амжилтад хүрнэ. Тиймээс илүү бүтээлч, шинэлэг арга замыг ол.

10 – Амжилтад хүрэхийн тулд хаалт хийх хэрэгтэй хэвээр л байна

Технологийн өөрчлөлт, худалдан авагчийн зан төлөвийн өөрчлөлт, борлуулалтын хэрэгслүүд дэх өөрчлөлт болон эдгээр өөрчлөлтүүдээс нэг л зүйл хэвээр үлдэгнэ. Хаалт хийсэн цагт борлуулалт амжилттай болно.

 

Эх сурвалж: linkedin.com


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.