Forbes сэтгүүлд өгүүлснээр, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүд 2.15 их наяд доллараар үнэлэгддэг гэнэ.
Энэ ганц тоо хангалттай гайхшруулж байгаа ч 2018 оны дэлхий нийтийн брэндүүдийн зэрэглэлийг бас өөр аргаар задалж авч үзэж байна. Брэндийн үнэлэмжээр түүнчлэн холбогдох салбараар эрэмбэлсэн жагсаалттай танилцацгаая:
2018 оны хамгийн үнэ цэнэтэй брэндийн жагсаалт
HowMuch.net-аас бидэнд ирсэн мэдээллийн дагуу дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 100 брэндтэй танилцацгаая.
Хамгийн их үнэлэгдсэн үнэ цэнэтэй брэндүүд, тэдгээрийн нэг жилийн өөрчлөлтүүдийг харуулж байна.
Apple дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд ба 182.8 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Гэхдээ бусад 4 мөн адил технологийн компаниуд байгаа ба бүгд хурдацтай өсч байна.
Google (+30%), Microsoft (+21%), Facebook (+29%), Amazon (31%) гэсэн компаниудын үнэлгээ өсөн нэмэгдсээр л байна. Coca Cola 57,3 тэрбум доллараар шилдэг 10т багтсан хамгийн өндөр үнэлгээтэй технологийн бус брэнд юм.
Брэндүүд салбараар
Өмнө дурьдсан эдгээр 5 брэнд бүгдээрээ технологид суурилсан байгаа ч томоохон трендын нэг хэсэг гэдгийг ойлгох нь чухал юм.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд технологийн брэндүүд тоогоороо (20%), брэндийн нийт үнэ (41%)-г харгалзан үзэж салбарын хамгийн өндөрөөр үнэлэгддэг брэндүүдийн жагсаалтыг гаргажээ.
Медиа, хувцас, архи, ресторан гэх мэт цөөн тооны брэндүүд жагсаалтад оржээ.
Үүний зэрэгцээ, их хэмжээний зар сурталчилгаан дээр тулгуурласан уламжлалт салбаруудын ердөө 20 брэнд жагсаалтанд оржээ. Тэдгээрийн аль нэгэнд хамгийн өндөр зэрэглэлтэй брэнд нь Walmart-ийн 26-р байранд 24.9 тэрбум долларын үнэтэй брэнд бөгөөд энэ нь Amazon-ийн онлайн өрсөлдөгчдийн үнэлэмжийн 1/3 нь юм.
Эх сурвалж: weforum.org