Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Дижитал шилжилт хийх санаачлагуудын ихэнх нь бизнес удирдагчдын хүлээж байсан үр ашгийг өгөхгүй байх нь их байдаг. Сүүлд хийсэн судалгаагаар дижитал компаниуд таван дадлыг хэрэгжүүлснээр онцгой үр дүнд хүрэх боломжоо нэмэгдүүлдэг нь харагдсан.Нэгэнт тогтсон компаниудын хувьд бизнесийн загвар, бүтээгдэхүүнээ дижиталчлах дарамт шахалт дахиад эрчимтэй тулгарсан. McKinsey компанийн хийсэн судалгаагаар дижиталчлалыг үр дүнтэй хэрэгжүүлсэн, өндөр гүйцэтгэлтэй хорин хувьд багтах компаниуд салбарынхаа орлогын 80%-ийг хамдаг байна.
Компаниуд тархины сканнинг, арай хямд техникүүдийн алиныг ашигласан нейромаркетингд мөнгө зарах ёстой вэ? Компаниудын зарим нь хэдийнэ мөнгө зарсан буюу NBC, TimeWarner компаниуд хэдэн жил нейромаркетингийн алба ажиллуулж, Microsoft, Google, Facebook зэрэг технологийн компаниуд саяханаас ийм алба зохион байгуулах болсон.
Нейромаркетинг буюу хэрэглэгчийн нейросайенс гэсэн салбар хэрэглэгчийн зан үйл, шийдвэр гаргалтыг урьдчилан тааварлах, зарим тохиолдолд нөлөөлөхийн тулд тархийг судалдаг. Саяханыг хүртэл “шинээр гарч ирж буй шинжлэх ухаан” гэгдэж байсан нейромаркетинг сүүлийн таван жилд маркетеруудад үнэ цэн өгөх боломжтойгоо харуулсан хэд хэдэн суурь судалгааны улмаас ихээхэн бэхжиж байна.