MLC Business School-д суралцаад Английн МВА зэрэг хүртэх боломжтой боллоо

2023/02/06 Админ 1621 0 сэтгэгдэл

 

MLC Business School нь 2013 оноос хойш бизнесийн байгууллагуудын менежерүүдийг сургаж хөгжүүлэх богино хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Бид “СЕО Коллеж”, “Менежер Коллеж” зэрэг богино хугацааны сургалтуудаараа мянга мянган менежер залууг сургаж төгсгөсөн.

Бид 2023 оны 1 дүгээр сараас эхлэн Англид төвтэй NCC Education (https://www.nccedu.com/) байгууллагын Монгол дахь албан ёсны магадлан итгэмжлэгдсэн төв боллоо. Ингэснээр MLC Business School нь Английн нэр бүхий их сургуулиудаас бизнесийн удирдлагын магистрын зэргийг (MBA) зардлын хэмнэлттэйгээр хүртэх боломж олгодог Level 7 Diploma in Business Management хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломжтой болж байна.

 Уг хөтөлбөрийг 2023 оны 3 дугаар сараас хичээллүүлж эхлэх гэж байна.

Бизнесийн удирдлагаар мэргэжлээ дээшлүүлэх, гадаадын их сургуулийн МВА зэрэг хүртэх хүсэлтэй залуус, компаниудын менежерүүд MLC Business SchoolLevel 7 Diploma in Business Management хөтөлбөрийг дүүргээд үргэлжлүүлэн Английн их сургуульд богино хугацаанд суралцаад МВА зэрэг хүртэх, зайнаас суралцаж дүүргэх, эсвэл өөрийн ажилд шаардагдаж буй, мэргэшлээсээ өөр функциональ талбарын мэдлэг олж авах зорилгоор аль нэг хичээлийг нь дангаар судлах зэргээр суралцах олон хувилбар боломжтой юм.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй брошюрийг эндээс үзнэ үү.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.