Хэрэглээнээс нь хамаараад хурдан хугацаанд чанартай веб аппликейшн хийхийн тулд бизнесүүд JAVA-г ашигладаг.
Жил бүр маш олон өөр хэлүүд бий болж байгаа боловч JAVA одоо ч дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг програмчлалын хэл хэвээр байна. 1995 оноос хойш ашиглагдаж байгаа уг програм нь дотроо кодчиллын чухал элементүүдийг агуулдгаараа амжилтад хүрсэн.
JAVA нь бүгдэд нээлттэй, платформд үндэслэсэн, найдвартай, чанарын өндөр гүйцэтгэлтэй, хэмжигдэхүйц, аюулгүй, сурахад хялбар бөгөөд хэрэглэхэд амар. Мөн маш олон үйлдэлийг багтаадаг тул ямар ч төслийн хүрээнд ашиглагдах боломжтой. Харин одоо та үүгээр юу хийх бодолтой байна? JAVA-н түгээмэл ашигладаг програмуудын 8-г нь толилуулья.
Андроид үйлдэлтэй хамгийн сайн зохицдог хэлүүд болох JAVA болон Kotlin нь Google OS-ийн аппликейшн хөгжүүлэлтийг бүхэлд нь хариуцдаг. Програмын хэл нь Андройд Студиогоор дэмжигдэж бүхий л гар утасны аппликейшнтэй зохицоуйцаар зохион байгуулагддаг.
Хэдийгээр үүнээс өөр гар утасны аппликейшн зохиож болох маш олон хэл байдаг болов ч хамгийн их хэрэглэгчийн сүлжээтэй найдвартай платформ гэдгээрээ алдартай.
IoT нь хүний оролцоогүйгээр төхөөрөмжүүд, програмууд болон интернетууд хооронд мэдээлэл дамжуулдаг програмчлал юм. Өнгөрсөн болон ирээдүйд ашиглагдаж байсан бүхий л аппликейшнүүдийг судалж шинэ боломж бололцоог нээж байдаг.
Хиймэл оюун ухаан(AI)-тай хосолвол JAVA нь цахилгаан хэрэнсэл болон биетүүдийг алсын зайнаас удирдах боломжтой болж эхэлнэ. Жишээ нь: Утасныы аппликейшнийг ашиглан та гэрээсээ хол байсан ч цахилгаан зуухны болон термостатын халууныг тааруулж болно. IoT нь мөн эрүүл мэнд, хамгаалалт, сантехник, нийлүүлэлтийн сүлжээний менежментийн салбаруудад их хэрэглэгддэг.
Cloud сүлжээнд тулгуурлан дата өгөгдлүүдийг хянах боломжтой. Файл хадгалах түгээх гээд cloud тооцооллын системыг олон зүйлд ашигладаг. Үүнд: Dropbox, Amazon Web Services, Slack, Salesforce зэрэг дэлхийд алдартай програмчлал багтдаг.
Маш өндөр чанарын гүйцэтгэл, хэмжигдэхүйц байдал болон найдвартай байдал дээр тулгуурлан JAVA нь cloud апп бүтээх хамгийн зөв сонголт болдог. Маш олон томоохон компаниуд JAVA ашиглан cloud йпп бүтээдэг бөгөөд үүний тод жишээ нь Gmail юм.
Веб аппликейшн хөгжүүлэлт нь JAVA-ийн хамгийн анхны бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэгэн хэрэглээ нь юм. Дотроо агуулах олон сонголтууд нь нарийн веб апп бүтээхэд их хялбар болгож өгдөг. Үүнээс гадна програм хөгжүүлэгчдэд ажилд нь тус болохуйц play framework гэх нэмэлт хэрэгслүүд олон бий.
Хэрэглээ хялбар учир том жижиг бүх бизнесүүд уг хэлээр веб аппликейшныхаа хөгжүүлэлтийг хийдэг.
Олон цаг хүлээж байж арай хийж холбогдохыг хүссэн байгууллагаасаа хариу ирэхийг хардаг байсан мөчөө эргэн дурсдаа. Харин одоо технологийн тусламжтой энэ асуудлыг шийдэж чаддаг болсон нь Чатбот юм. AI ашигладаг уг програм нь голдуу JAVA-ийн тусламжтай хэрэглэгчийн асуултад хурдан хугацаанд хариу өгдөг.
Чатбот нь маркетинг, эрүүл мэнд, санхүү, медиа болон үл хөдлөх буюу хэрэглэгчийн үйлчилгээний салбарт үйлчлүүлэгч болон хэрэгжүүлэгч аль ч талд нь хэрэглэгддэг. Жишээ нь эрүүл мэндийг хөнгөн асуултад хариулт өгөх, захиалга шийдвэрлэх, мэдээлэл олгох зэрэг бүхий л асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Minecraft-аас авхуулаад Андройд утасны бүхий л тоглоом хөгжүүлэлт JAVA-тай маш сайн зохицож ажилладаг. Чанарын өндөр түвшинд явагддаг хэл тул ийм төрлийн систем дээр маш хаялбар ажиллагаг. Түүнчлэн, open source хэрэглүүр jMonkeyEngine нь тоглоомонд 3D дүрс нэмэх боломжийг олгодог бөгөөд 2D тоглоомыг ч дэмждэг нь бас нэг онцлог юм.
Хэдий JAVA нь хэт их илүүдэл мэдээлэл хадгалдаг гэж үздэг боловч хувиараа програм хөгжүүлэгчдэд хамгийн сайн сонголт нь байсаар байна.
JAVA-г олон салбартай томоохон байгууллагууд дотоод сүлжээгээ зохицуулж хянах зорилготойгоор их ашигладаг. Тухайн зориулалтаар ашигладаг програмууд нь ажилчдын үйл ажиллагааг хянах, захиалгыг илүү үр дүнтэй болгоход тустай.
JAVA платформ дахь Enterprise Edition (JAVA EE) гэж нэрлэгддэг JAVA програмчлалын интерфейс (API) нь үр дүнтэй, хялбар скрипт бичих боломжийг олгодог. Мөн уг бичиглэлийг дэмждэг library хэрэглэгдэхүүн бэлэн байдаг нь компанид ашиглахад ашигтай болгож өгдөг.
JAVA нь математикийн тоо бодох аргачлалыг ашиглан олон тооны бодит тооцооллыг маш хурдан хийж байдаг. Эрүүл мэндийн болон судалгааны салбарууд үүнийг их ашигладаг. Хамгаалалт нууцлалын хувьд чанарын өндөр түвшинд ажилладаг тул тухайн салбарт хамгийн тохиромжтой хэл байдаг.
JAVA хэл хамгийн анхны програмчлалын хэлнүүдийг нэг учир хэрэглэгчийн маш том сүлжээтэй бөгөөд ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд зөвшилцөхөд асуудлын шийдэл маш амархан гарч ирдэг. Мөн удаан хугацаанд хөгжүүлэлт хийгдсэн тул мэргэжлийн програмуудыг дэмжих олон аргууд өөртөө багтааж байдаг.
JAVA бол ердөө эхлэл,
Ирээдүй нь харин хязгааргүй.
Эх сурвалж: Forbes