Хиймэл оюун ухаан, машин сургалт, роботууд ажлын байрыг автоматжуулсанаар хөдөлмөрийн зах зээл дээр өөрчлөлт явагдаж эхлээд байгаа билээ. Даяаршил, хөдөлмөрийн зах зээлд милленалиудын эзлэх хувь улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2025 он хүртэл хүчтэй өөрчлөлт гарах төлөвтэй байна.
“Өнөөдөр байгаа ажил мэргэжлүүдийн 50% нь 10 жилийн дараа гэхэд хэрэгцээгүй болохуйц өндөр хурдтайгаар ажлын байрны зах зээл өөрчлөгдөж байна.”
Liz Bentley Associates-ийн үүсгэн байгуулагч Лиз Бентли
Дээр дурьдагдсан өөрчлөлтийн улмаас менежерүүдийн эзэмшсэн байх шаардлагатай ур чадваруудад ч өөрчлөлт гарна. Тиймээс 2025 онд менежерүүдийн эзэмшсэн байх ёстой 7 чадварыг танилцуулж байна.
#1. Технологийн менежментийн чадвар
Технологи улам бүр хөгжиж, үүнийг ашигладаггүй ямар ч ажлын байр байхгүй болно. Энэ нь маш олон шинэ сорилт, зөрчилдөөн, боломжуудыг бий болгох учраас менежерүүд технологийн хөгжлөөс хоцролгүй, өөрийгөө сайтар хөгжүүлж байх хэрэгтэй. Мөн түүнчлэн технологийг сайн ашиглаж чаддаг байхаас гадна хүн, шинэ технологи хоёрын хоорондын харилцан хамаарлыг удирдаж сурах хэрэгтэй болно.
#2. Манлайллын ур чадвар
Ажиллах хүчний дийлэнхийг миллениалууд эзлэх болсон энэ үед “Би удирдагч болохоор, чи намайг сонсох ёстой” гэх хандлага үр дүнгүй байх болно. Тиймээс менежерүүдийн outcentric байх буюу өөрийг нь хүрээлж буй хүмүүс, багуудыг хөгжүүлэх чадвар чухалд тооцогдоно.
#3. SOFT SKILL үнэлэх ур чадвар
Ажилтнууд, ажил горилогчдын техник ур чадварыг үнэлдэг шигээ soft skill-ийг нь ч бас үнэлэхэд суралцах хэрэгтэй болно. Ажлын байран дахь өөрчлөлт хурдсах тусам менежерүүд шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх ур чадварыг өөртөө суулгасан байх хэрэгтэй болно. Тиймээс менежерүүд эдгээр ур чадварыг таних, үнэлэх чадварт суралцах хэрэгтэй болоод байна.
#4. ROWE-т илүү их төвлөрнө
Компаниуд ROWEs (Results-Only Work Environments) буюу үр дүнд суурилсан ажлын байрны орчны илүү олон элемент ашигладаг болно. Өөрөөр хэлбэл, сайн менежерүүд хүмүүс хаанаас, хэрхэн ажиллаж байгаад биш амжилтыг гаргасан үр дүн, гүйцэтгэлээр нь үнэлдэг орчин бүрдүүлдэг байна. Ингэснээр хэдэн цаг ажилласан нь биш, ямар үр дүн гаргасан нь чухал болно. Үүнийг ашигладаг байгууллага олон болох тусам, ажиллах цагийн хуваарь улам бүр уян хатан болно. Харин менежерүүд харилцаа, харилцааны менежментийн ур чадвараа хөгжүүлэх шаардлагатай болно.
#5. Зөрчилдөөнийг удирдан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх
Багийн гишүүд гэрээгээр, зөвлөхөөр, зайнаас эсхүл оффисоос гэх мэт ялгаатай нөхцөл байдлаас хамтран ажиллах болсонтой холбоотойгоор менежерүүд уламжлалт бус орчинд соёлыг хэрхэн бүтээхэд суралцах хэрэгтэй болоод байна.
Ялгаатай үеийн ажиллах хүчнүүд хамтран ажиллах болон глобалчлалын улмаас ажиллах хил хязгаар арилж, өөр өөр соёлтой хүмүүс хамтран ажиллах болсон. Тиймээс удирдлагууд соёлын ялгаатай байдалд мэдрэмжтэй хандах хэрэгтэй болно. Удирдлагууд заримдаа хамтын ажиллагааг зөвшилцөл, эв найрамдалтай андуурдаг бөгөөд энэ нь багуудын ахиц дэвшлийг удаашруулж, үр дүнг бууруулдаг.
Шинэ санаа, шинэлэг үр дүнд хүргэж болохуйц зохих хэмжээний зөрчилдөөн, бүтээлч маргаантай багийг удирдах чадвар хамгийн эрэлттэй чадваруудын нэг болно.
#6. Ил тод байдал
Уламжлалт бус багуудын дунд соёлыг үр дүнтэйгээр бүтээхэд ил тод байдал, харилцааг шинэ түвшинд гаргах хэрэгтэй болдог. Мөн уламжлалт бус багийн гишүүдэд итгэж болохуйц менежертэй байх нь маш чухал байдаг. Тиймээс итгэлцэл үүсгэж чадварлаг ажилтнуудыг барьж тогтоох ур чадвартай менежерийн эрэлт нэмэгдэнэ.
#7. EQ
IQ-аар оюуны чадавхийг хэмждэг бол EQ-ээр сэтгэл хөдлөлийн чадамжийг хэмждэг. EQ өндөртэй байна гэдэг нь өөрийгөө ойлгох, давуу болон сул талуудаа мэдэх, эсвэл тэдгээрийг олоход тань туслах хамтрагч, зөвлөгч нарын тусламжтайгаар сайжруулах шаардлагатай зүйлсээ тодорхойлох явдал юм. EQ өндөртэй хүмүүс бусдыг сайн ойлгодог бөгөөд EQ өндөртэй менежерүүд асуудлыг багийн гишүүд юу гэж харж байгааг мэдрэх, багт ямар асуудал байгааг дүгнэх чадвартай байдаг.
Эх сурвалж: https://www.fastcompany.com/
Үргэлж MLC-тэй хамт байдаг уншигч танд баярлалаа.
Илүү ихийг "МЕНЕЖЕР КОЛЛЕЖ" хөтөлбөрөөс: shorturl.at/nLRV5
Бүртгүүлэх холбоос: shorturl.at/cgnoN