Бага цагаар ажиллах нь стрессийг бууруулах уу?

2021/11/08 Админ 1573 0 сэтгэгдэл

 

Ажлын цагийг багасгах нь ажилтнууд болон бизнес эрхлэгчдэд олон талын ашиг тустай. Хүмүүс ажилдаа ирэхдээ маш их бухимдах болсон. Үүнээс болж компаний таатай байдалд асуудал учруулж байна. Энэ нь бид хэрхэн ажилладаг талаараа дахин авч үзэх цаг болсны дохио биш гэж үү?

АНУ-д хийсэн судалгаанаас үзэхэд ажилтнуудын дийлэнх хувь нь долоо хоногт 40-с бага цаг ажиллаж байна.

Цар тахлын үеэр бидний ажиллах арга барил эрс өөрчлөгдсөн ч бид яагаад урьдны ажлын цагийг баримталсаар байна вэ? 

1. Ажлын цагийг багасгах хэрэгтэй юу?

Олон цагаар ажлын байран дээрээ суух. Оройн хоолны цагаар болдог хурал, уулзалтууд. Гэр бүлдээ зарцуулах цаг зав байхгүй.

Энэ бүхэн танил сонсогдож байна уу? Цар тахлын үед гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс гэр бүлийн үүрэг хариуцлага, уртасгасан ажлын цаг, хувийн хариуцлага зэргийг бүгдийг нь нэг дор тэнцвэржүүлэх шаардлагатай болсон. АНУ-д хийсэн судалгаагаар цар тахлын үеэр ажилтнуудын 60 гаруй хувь нь долоо хоногт дөчөөс дээш цаг ажилласан байна. Гэхдээ тэдгээр ажилтнуудын 10 хүн тутмын зургаа нь дөчөөс бага цагт ажлаа амжуулах боломжтой гэжээ.

Үүнээс харахад яагаад хүмүүсийн дийлэнх нь (72%) ажлын долоо хоногийн үргэлжлэх хугацааг богиносгох талаар хүсдэг нь тодорхой байна. Ажлын долоо хоногийг багасгах нь нийгэм, байгаль орчин, хувь хүн тэр ч бүү хэл эдийн засгийн хувьд ч туйлын үр өгөөжтэй байж болох юм.

Бид ажиллаж, амьдрах арга барилаа үндсээр нь өөрчлөх боломжтой гэдгийг цар тахал харуулсан. Шинэ Зеландын Unilever корпорац ажлын долоо хоногийг богиносгох 12 сарын туршилтынхаа талд нь ороод явж байна. Гурав дугаар сард Испани улс олон арван компанийг хамарсан ажлын дөрвөн өдөртэй байх туршилтыг хэрэгжүүлсэн дэлхийн анхны орнуудын нэг болсон билээ.

Хүмүүс удаан ажиллах биш ухаалаг ажиллахыг хүсэж байна.

2. Хүмүүс буцаж ажилдаа орохдоо санаа зовж, бухимддаг

Зарим хүмүүс ажилдаа очиход (эсвэл очих талаар бодох үед) нэг л зүйл тодорхой харагдаж байгаа нь: стресс, түгшүүр. Судалгаанаас харахад удирдагчдын 49%, менежер биш хүмүүсийн 42% нь ажилдаа буцаж орохдоо санаа зовж, түгшиж байсан гэж хариулжээ. Өөр нэг судалгаагаар нийтийн оффисын өрөөнд ажилладаг хүмүүсийн 48% нь дунд болон өндөр төвшний стресст өртсөн байдаг байна.

Стресс нь ажилтнуудын бие махбод, сэтгэц болон сэтгэл санаанд цогц асуудал үүсгэдэг бөгөөд ажилтнуудынхаа эрүүл мэндэд санаа тавьдаг ямар ч байгууллага үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Ажлын байрны эрүүл мэндийн мэргэжилтэн, Barish Burnout Toolkit номын зохиолч Жанис Литвиний үзэж буйгаар энэ бүхэн нь толгой өвдөх, холестрины төвшинг ихэсгэх, титэм судасны өвчлөлт үүсгэх, ядарч сульдах зэргээр илрэх төдийгүй өөр олон сөрөг нөлөөтэй аж.

“Стрессээс үүдэлтэй энэ бүх хариу үйлдэл нь бүтээмжийг бууруулж, эрүүл мэндийн даатгалын зардлыг нэмэгдүүлж, илүү олон хүн ажлаасаа гарахад хүргэдэг” гэж Литвин хэлжээ.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.