Байгууллагыг эрс өөрчлөх 12 хүчин зүйл

2021/05/25 Админ 3248 1 сэтгэгдэл

 

Байгууллагын ажиллах арга замыг өөрчлөх арга замыг өөрчлөх 12 хүчин зүйл 1-р хэсэг

Менежментийн зөвлөх үйлчилгээний BCG компани дэлхий дахины ажлын байрны талбарыг олон жил судалж байгууллагуудын үйл ажиллагаагаа явуулах арга хэлбэрийг эрс өөрчлөх дөрвөн талбарын 12 хүчин зүйлийг илрүүлсэн. Компаниудын зарим нь энэхүү хандлагуудад хэдийнэ дасан зохицоод эхэлсэн байна.

Авьяас чадварын эрэлтэд нөлөөлөх хоёр чиг хандлага болох Технологи болон дижитал ур чадвар нь ажлын байрыг эрс өөрчлөх нь тодорхой юм. Компаниуд илүү инновацлаг болж шинэ арга замаар үнэ цэнэ бүтээхийг эрмэлзэж байна.

Одооноос компаниудын удирдагчид компанийн гадаад, дотоод гэсэн зүйлсийг хатуу зааглалгүй, уян хандах хэрэгтэй болж хурд, шаламгай байдал хамгийн чухал зүйл болж, компаниуд ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлэх, ялангуяа тэдний дижитал ур чадваруудыг шинээр хөгжүүлж байх шаардлагатай болно. Өнөөгийн бизнесийн удирдагчдын анзаараагүй бидний ажиллаж буй арга барилыг өөрчлөх маш том давалгаа тулж ирээд байна.

Boston Consulting Group дэлхий даяар ажлын байрны орчинг хэдэн жил судалж, энэхүү том давалгааг үүсгэж буй 60 гол чиг хандлагыг илрүүлж, тэдгээрийг 12 үндсэн хүчин зүйл болгож бүлэглэсэн. Энэхүү хүчин зүйлсийг дөрвөн ангилалд хуваагдана. Эхний хоёр нь авьяас чадварын эрэлтэд гарч буй технологийн болон дижитал чадвар юм. Сүүлийн хоёр нь авьяас чадварын нийлүүлэлтэд гарч буй гарч буй шилжилт, ажиллах хүчний соёл, үнэт зүйлийн өөрчлөлт юм (Зураг 1-ийг үз. Үндсэн 60 чиг хандлагыг Хавсралтаас үз).

Энэхүү хүчин зүйлс компаниудын ажиллах арга барилыг өөрчилж, удирдагчдыг хэрхэн ажиллах ёстой гэж боддог бодлоо өөрчлөхөд хүргэв. Удирдагчид бизнесээ зохион байгуулах, гүйцэтгэх, манлайлах, хүний нөөцөө бүрдүүлэх, хөгжүүлэх, ажилтнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх тал дээр  шинэ арга зам эрэлхийлэх хэрэгтэйг сануулж байгаа. Энэ бүхний нөлөөгөөр ажилтнууд нь машинуудтай мөр зэрэгцэн ажиллаж, ажилтан үнэ цэнэ үүсгэх байдал хувьсан өөрчлөгдөж байна.

АВЬЯАС ЧАДВАРЫН ЭРЭЛТЭД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Авьяас чадварын өөрчлөлтөд зургаан хүчин зүйлс маш том нөлөө үзүүлнэ. Тэдгээрийг дараах хоёр бүлэгт хуваасан байна.

Үүнд:

  • Технологийн ба дижитал бүтээмж:

Автоматжуулалт, их өгөгдөл ба ахисан түвшний аналитик, мэдээлэл, шинэ санаа олж авах нээлттэй боломж

  • Ажиллах хүчний соёл, үнэт зүйлийн өөрчлөлт:

Төвөгтэй байдлыг энгийн болгох хандлага, хурд ба инновац, хэрэглэгчид чиглэсэн шинэ стратегиуд.

ТЕХНОЛОГИЙН БА ДИЖИТАЛ БҮТЭЭМЖ:

Аравхан жилийн өмнө эдгээр нь айхтар хөгжил дэвшилгүй юм шиг санагдаж байсан бол өдгөө бидний ажиллах арга барилыг урьд хожид байгаагүйгээр хувирган өөрчилж байна. Автоматжуулалтын улмаас хүмүүс ажилгүй болж, их өгөгдөл, аналитик нь хэрэглэгчид, үйл ажиллагаа, ажилтнуудын талаар маш их мэдээлэл өгч, мэдээлэл, шинэ санаанд хандах боломж хязгааргүй болсон нь уламжлалт арга барилуудын зааг хязгаарыг баллуурдаж байна.

Автоматжуулалт

Сүүлийн хэдэн арван жилийн туршид компаниуд автоматжуулалтыг алгуур хийж ирсэн ч сүүлийн үед хиймэл оюун, роботын технологид дэвшил гарсан нь хүмүүсийг машинуудтай хамт ажиллах, улмаар ажилгүй болоход хүргээд байна. Жишээлбэл IPsoft компанийн хөгжүүлсэн Amelia гэгдэх ухаалаг төлөөлөгч технологийн үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчдийг халамжлах, худалдан авалтын мэдээллийг боловсруулах зэрэг олон ажил хийж чаддаг. Үйлдвэрлэлийн роботууд гэхэд байнга давтагддаг олон ажлыг хийдэг. Ийм роботыг нэг удаа худалдаж авахад 500,000 доллар байдаг бөгөөд маш олон чадвартай байдаг. Rethink Robotics компанийн Baxter гэх мэт роботын үндсэн загвар нь 22,000 доллар байдаг бөгөөд юм сурах боломжтой, өөр өөр үүрэг гүйцэтгэх чадвартай байдаг.

Их өгөгдөл ба ахисан түвшний аналитик

Өнгөрсөн хорин жилд өгөгдлийг хадгалах, боловсруулах, дамжуулахад урьд хожид байгаагүй ахиц гарч, дэлхий даяар мэдээлэл маш их болсон. iPhone 7 утас л гэхэд NASA-ийн 1969 онд эзэмшиж байсан тооцооллыг хийх чадвартай байдаг. Ахисан төвшний аналитик бүтэцлэгдээгүй их хэмжээний өгөгдлийг шинжлэх боломж олгож прогнозчлол, шийдвэр гаргалтыг маш их сайжруулж байна.

Компаниуд их өгөгдөл, ахисан төвшний аналитикийг ашиглан маркетинг, бүтээмж, үйл ажиллагааны зарим талбаруудаа сайжруулахын зэрэгцээ зардлаа бууруулж, үр дүнтэй, шинэ арга зам, боломжуудыг үүссэн даруйд нь мэддэг болсон. BCG их өгөгдөл, ахисан төвшний аналитик 2020 он гэхэд 1 их наяд долларын үнэ цэнийг үүсгэнэ гэж тооцоолж байсан.

Үүнээс гадна өгөгдлийн аналитикийг хүний нөөцийн менежмент, ажилтнуудын энгейжментийг сайжруулахад ашиглах боломжтой. VMware, Saberr, Humanyze зэрэг компаниуд ажилтнуудыг эргэцийг урьдчилан харах, багийн динамикийг сайн ойлгох зэрэгт “хүний нөөцийн аналитик”-ийг ашиглаж байна.

Эндээс бизнесийн удирдагчдын авах ёстой санаа маш ойлгомжтой буюу компанийнхаа үйл ажиллагааны бүх талбарт аналитикийг ашиглах ёстой гэсэн үг юм. Мөн тэд шийдвэр гаргахдаа зөн билэгтээ биш, өгөгдөлд тулгуурлах шаардлагатай болж байна.

Мэдээлэл, шинэ санаа олж авах нээлттэй боломж

Өгөгдөл болон техник хангамж гэх мэт технологийн зардал буурч, дэлхий даяар интернет улам бүр өргөжиж, тооцоолол, хадгалалтад дэвшил гарсан нь мэдээлэлд хандах, боловсруулах зардлыг бууруулж байна. Дэлхий даяар улам олон хүн хоорондоо өдөр бүр холбогдож, дэлхийн хаанаас ч мэдээлэлд хандах, ажил хөдөлмөр эрхлэх, цагийн хоцрогдолгүйгээр хүмүүстэй хамтран ажиллах боломжтой болж байна. Аль нэг компанийн ажилтан байх шаардлага ч үгүй болж байна.

Мэдээллийн технологийн тэргүүлэх компаниудын бүтэн цагийн ажилтны бараг тал нь гэрээт ажилтнууд болсон. Мэдээлэлд хандах боломж улам бүр өргөжихийн хэрээр дундаа хэрэглэгчдийн эдийн засаг үүсч, олон нийтийн дэмжлэгтэй санхүү олох боломж ч нэмэгдэв. Дэлхийн өөр өөр газарт байгаа хүмүүс онлайнаар, интернетийн платформ, дижитал экосистемээр хамтран ажиллаж маш инновацлаг шийдлүүдийг боловсруулж байна. Гарааны санхүүжилт авах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийг удирдах уламжлалт арга барилууд хоцрогджээ.

Компаниуд бүтэн цагийн ажилтнуудыг авахын оронд шаардлагатай мэдлэг туршлагатай хүнийг төсөл дээрээ түр ажиллуулдаг болж байна. Байгууллагаараа хязгаарлагдаж явцуурдаг бүтэн цагийн ажилтнуудаас ялгаатай нь чөлөөт ажилтнууд олон салбарт гарч буй хөгжил дэвшлийг сайн мэддэг, илүү олон хүмүүстэй холбоотой байдаг.

Даатгалын аварга компани Allstate бизнест нь тулгарсан сорилтыг шийдэхдээ Kaggle-ийг ашиглаж, уралдаан зохион байгуулдаг. Ийм нэг уралдаанаас гарсан алгоритм нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг Allstate-ийн өмнө нь ашиглаж байсан загвараас 271%-иар илүү сайн урьдчилан таамаглаж байв.

БИЗНЕСИЙН ҮНЭ ЦЭНЭ БҮТЭЭХ АРГА БАРИЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТ:

Дижитал бүтээмжид гарсан дэвшлүүд нь олон ашиг тустай ч цогц, ярвигтай байдлыг үүсгэж, бизнесийн орчлыг хурдасгаж байна. Үүний улмаас компаниуд энгийн байдал, хурд инновацийг чухалчлах, хэрэглэгчдийн хэрэгцээг хурдтай мэдрэх шаардлагатай болж байна.

Төвөгтэй асуудлыг хялбаршуулах хандлага

Байгууллагууд шинэ сорилттой тулгарахаараа шинэ багууд үүсгэж, шинэ алба, нэгж байгуулдаг. Байгууллага өргөжсөөр байтал бүтэц нь маш төвөгтэй болж ирдэг. Бие даасан алба, нэгжүүд бий болж, шийдвэр гаргалтад оролцох талууд олон болж, салбаруудын бие биенээсээ хамаарах байдал их болдог. Оролцогч тал олонтой болж, шийдвэр гаргах эрхтэй хүн олон болж, дүрэм журам, үйл явц ихтэй болсоноор шийдвэр гаргах хурд буурч, алба нэгжүүдийн хамтын ажиллагаа удааширч, “зөрж тоглох нөлөө” (silo effect)-нд автдаг. Байгууллагууд ийнхүү төвөгтэй байдалд орох нь менежерүүдийг зорилгодоо хүрэх, ажилтнуудын идэвх, оролцоо, бүтээмжийг бууруулдаг. Компани шийдвэрээ хурдан гаргаж, инновац хийж чадахаа больдог байна. BCG-ийн хийсэн судалгаанаас харахад бизнес удирдагчдын ⅔ нь цогц, ярвигтай байдал бизнесийн зорилгодоо хүрэхэд саад болдог гэж үзсэн байдаг. Байгууллагууд амжилтад хүрэхийг хүсвэл цогц, ярвигтай байдлыг шийдэх цоо шинэ арга зам олж, удирдлагын илүү олон шатлал, олон процесс, алба хэлтэс нэмэлгүйгээр хэрхэн үр дүнд хүрэх вэ гэдгээ бодох ёстой. Бизнес удирдагчид байгууллагадаа шинэ элемент нэмэхийн оронд ажилтнуудаас ямар зан үйл хүсч байгаагаа ойлгож, ажилтнууд өөрсдөө зөв шийдвэр гаргадаг орчин бүрдүүлэхэд анхаарах ёстой.

Шаламгай байдал ба инновац

Программ хангамж хөгжүүлэхэд ашиглагддаг инновацлаг аргууд бол agile, scrum, design thinking болон бусад крейтив технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ юм.

Жишээлбэл дэлхийн автомотивын салбарын томоохон нийлүүлэгч Bosch компани байгууллагадаа уян хатан бүтэц бий болгож, цахилгаан автомашины техник болон программ хангамжийг тохируулахад agile буюу шалмаг аргыг ашиглах болсон.

Байгууллага иймэрхүү арга барилуудыг мэдээллийн технологийнхоос бусад талбаруудын өдөр тутмын ажилд ашигласнаар уламжлалт царцуу бүтэцтэй байгууллагуудаас илүү уян хатан болдог. Үүнээс гадна компаниуд туршилт хийх, загвар бүтээгдэхүүн хурдан хөгжүүлэх, шинэ санааг турших орон зай үүсгэж, хурдан бүтэлгүйтээд түүнээсээ суралцах соёлыг бий болгох хэрэгтэй байдаг. Хамгийн чухал нь ажлын шинэ, шаламгай процессуудтай болохын тулд ажилтнууддаа шинэ ур чадвар, хандлага, мэдлэгтэй болгох шаардлагатай байдаг. Ажлын шаламгай процесстой болох нь ажилтнуудад бие даасан багаар ажиллах, хүн бүрийн саналыг эн тэнцүү сонсох боломж олгож, эрх мэдэл өгч, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Дэлхийн том банкнуудын нэг болох ING байгууллагаа хурдтай болгохын тулд Голланд дахь өдөр тутмын үйл ажиллагааныхаа процессийн загварт өөрчлөлт хийсэн байдаг.

Тэд ажилтнуудынхаа зан үйлийг өөрчлөх замаар энэхүү хувиргалтыг олон жилийн хугацаанд гүйцэтгэсэн. Ингэхдээ алба нэгжүүдийн “зөрж тоглодог” байдлыг алга болгож, мэдээллийн технологи, маркетинг, бүтээгдэхүүний менежмент, бизнесийн нэгжүүд, бусад албадын хүмүүсээс бүрдсэн олон салбарын, жижиг баг бүрдүүлж, ажиллах шинэ арга барил бий болгосон.

Хэрэглэгчид чиглэсэн шинэ стратегиуд

Интернетийн ачаар хүмүүс мэдээлэл сайтай, улам ихийг шаарддаг болохын хэрээр компани болон худалдан авагчдын хоорондох зааг улам бүр бүдгэрч байна. Хэрэглэгчид улам бүр хувийн онцлогт нь тохирсон санал авахыг хүсэж, өөрсдийнх нь хүсэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтдаа хөгжүүлэх компаниудтай хамтран ажиллах сонирхолтой болж байна. Жишээлбэл Procter & Gamble компани өдгөө дэлгүүрээр явж байгаа хүмүүсээс том сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүн нь ямар өрөлттэй байвал зүгээр вэ гэдгийг шууд асууж, саналыг нь авдаг болсон. Тэд Gigwalk хэмээх гарааны компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдний төлбөрөө төлж нэгдсэн нэг сая гаруй хэрэглэгчтэй хамт бүтээгдэхүүн лангуун дээр байгаа эсэх, яаж өрсөн байгааг шалгадаг. P & G компани иймэрхүү маягаар жижиглэнгийн худалдааны дэлгүүрт ажил хэр явагдаж байгааг хялбархан мэдэж, сайжруулах алхмыг хурдан хийдэг (Компаниуд хэрэглэгчдийг мэдээллээ хуваалцахыг уриалах ч гэлээ тэдний хувийн мэдээллийг хамгаалах ёстой). Хүмүүс компаниудаас үнэ цэнээс гадна нийгэм болон орчин тойрондоо хариуцлагатай байхыг хүсдэг болсон.

Тиймээс байгууллагын зорилго ашиг орлогоор хязгаарлагдахгүй компанийн нийгмийн хариуцлагын субъектив талуудыг ч тооцох ёстой. Энэ үүднээсээ компаниуд хэрэглэгчидтэй харилцах тал дээр цоо шинэ арга аргачлал ашиглаж, өрсөлдөөнд ялахын тулд үнэ цэнийн амлалтаа байнга сайжруулж байх ёстой.

Үргэлжлэл бий...

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
DR PRADHAN [165.22.180.212] 2021/06/01
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.