Сургалтын болон хөгжлийн хөтөлбөрт зөв зохистой хөрөнгө оруулалт хийх нь бизнесийн салбарын удирдлагуудад маш чухал асуудал билээ. Харамсалтай нь, сургалт, хөгжлийн хөтөлбөрт ойролцоогоор 164.2 тэрбум доллар зарцуулж байгаа хэдий ч ихэнх удирдлагууд үр дүнгээ сайжруулах шилдэг арга барилыг эрсээр л байна. Судалгаагаар сургалтын хөтөлбөрийг дахин шинэчлэж, сайжруулах нь Хүний Нөөцийнхний нэн тэргүүнд шаардлагатай, маш чухал асуудал гэж үзэж байна.
Уг асуудлыг илүү сайн ойлгохын тулд консалтингийн баг сургалт, хөгжлийн хөтөлбөрийн сүүлийн үеийн судалгаанд нарийвчилсан шинжилгээ хийжээ. Уг судалгаа нь 1-55 тэрбум долларын жилийн дундаж орлоготой салбар салбарын 16 томоохон корпорацуудад хамгийн шилдэг ахисан төвшний сургалтын судалгааг авсан байна. Сургалт, хөгжлийн хөтөлбөрийн өмнө тулгараад буй асуудлыг ойлгохын тулд зарим тэргүүлэх их сургуулийн ахисан төвшний сургалтын хөтөлбөрийн удирдлагатай ярилцсан байна.
Уг судалгаанаас харахад, сургалт хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэхэд компаниуд дараах 7 шаардлагыг хангасан байх ёстой:
Менежерүүд ажилтандаа сургахдаа хүсэл тэмүүллийг бадраах
Менежерүүд зааж сургах замаар мэдлэг, ур чадвар, ойлголтыг хүргэдэг байсан. Гэвч менежерүүдийн уг үүрэг хуучирсан байна. Менежерүүд үүрэг хариуцлагатай дарагдчихсан байгаа ба тэд өөрсдийгөө арайхийн сургаж байна. Байгууллагууд ажил хэргийг гүйцэтгэх менежерүүдээ урамшуулж дэмжих хэрэгтэй.
Сургалт, хөгжлийн богино хугацааны хэрэгцээг авч үзэх
Өмнө нь та жилд юуг сурах нь чухал байсан бол одоо та 1 сарын дотор ямар ур чадвар, мэдлэгийг олж авсан бэ гэдэг нь чухал болоод байна. Энэ нь тогтмол бөгөөд хурдацтай суралцах шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм. Үүнээс харахад байгууллагууд сургалт хөгжлийг урт удаан хугацаанд нэгээс нөгөө үйл ажиллагаанд шилжих байдлаар зохион байгуулах хэрэгтэй юм. Фармерс даатгалын (Farmers Insurance) сургалт хариуцсан захирал, ахлах дэд ерөнхийлөгч Аннет Томпсон (Annette Thompson) нэгэн ярилцлагадаа байгууллага мэдээллийн хэт их ачааллаас зугтах нь амин чухал бөгөөд цаашид зөв мэдээллийг хүргэхэд илүү анхаарах ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.
Ажилтандаа карьерийн хөгжлийг зааж сургах
Бүх сургалтын хөтөлбөр нь нэг хэвийн загвартай бол хэрэгждэггүй. Хувь хүн өөрөө сургалтын ирээдүйн хандлагыг хянаж байх ёстой. Таны авьяас чадварын өсөлт хөгжил таны амжилт, шинэчлэлт хийх ур чадвар, бүтээмжээ нэмэгдүүлэхэд амин чухал зүйл юм. Натиксис Глобал Ассет Менежментийн (Natixis Global Asser Management) дэд ерөнхийлөгч асан Дон Жонс (Don Jones) уг асуудлыг дүгнэж: “Байгууллагад үр ашигтай зардал байгууллагыг нэгэн зэрэг үр ашгийг хангаж байхын тулд хувь хүн бүрд зориулсан шийдэл байх хэрэгтэй.”
Суралцах арга барилыг уян хатан байлгах.
Ажилчдад илүү их сургалт хөгжлийн үйл ажиллагаа хэрэгтэй гэхэд тэд энэ их ажлын ачааллын хажуугаар “Хэзээ, яаж цаг гаргах вэ?” гэж асуудаг. Компани уг асуудлыг шийдвэрлэж залуу хүмүүсийн суралцах боломжийг илүү хүртээмжтэй болгох шийдлийг нэвтрүүлэх замаар хариу барих ёстой.
Виртуал баг хамт олонд сургалтын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй хүргэх.
Ихэнх байгууллагад хол хөндий харилцаатай, виртуал ажилладаг олон ажилчин байдаг бол тэднийг илүү бодолтойгоор, бүтээлч байдлаар сургах шаардлагатай болдог. Үүнд албаны сургалтыг сургалт семинараар, албан бус сургалтыг зааварчлан, сургах байдлаар тохируулна.
Байгууллагын удирдлага итгэх итгэлийг бий болгох.
Хүмүүс удирдлагаасаа шударга, нээлттэй, ил тод байдлыг шаарддаг. Харамсалтай нь бизнесийн салбарын удирдлагууд итгэлцлийн асуудалтай тулгарсаар л байна. Америкийн Сэтгэл судлалын Холбооноос явуулсан судалгаанд ( the American Psychological Association) дөрвөн ажилтан тутмын нэг нь ажил олгогчдодоо итгэдэггүй гэж хэлсэн ба ба зөвхөн тал хувь нь л ажил олгогчдодоо итгэдэг ба тэдний өмнө нээлттэй, шударга байж чаддаг хэмээжээ. Удирдагчид өөрийн сургалтын төлөвлөгөөгөө хуваалцахаас татгалзвал ажилтнууд урам зоригтойгоор төлөвлөгөөг биелүүлнэ гэж таамаглаж чадах уу? Хэрэв менежер ажилчдынхаа сургалт, хөгжилд гар бие оролцох хүсэлтэй байгаа бол өөрийн сургалтын төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлж болно гэдгийг баталж харуулах хэрэгтэй.
Сургалтын хэв маяг, арга барилуудыг тохируулах.
Байгууллага ажилчдын суралцах арга барил, хэрэгсэл, өөр өөр хэв маяг, сонголт, ажилчдын хүлээлтийг оновчтой тохируулах үйл ажиллагаанд бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Жишээ нь: Millennials гар утас, компьютер, видео тоглоомыг хүмүүс өдөр тутамдаа ашигладгийг харж сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор эдгээр технологийг ашигладаг.
Удирдлагын хувьд, сургалт, хөгжлийн хөтөлбөрийн үнэ цэнийг мэддэг учраас байгууллагадаа таниулах ёстой. Гэхдээ хөрөнгө оруулалтаасаа өндөр өгөөж хүртэх баталгааг хүсэж байна. Сургалт, хөгжлийн хөтөлбөрт шинээр гарч ирж буй чиг хандлагыг тодорхой ойлгосноор бид бүгд ажилтны оролцоо, бүтээмж, инновацийг нэмэгдүүлэх үр дүнг удирдах илүү зорилтот шийдлүүдийг сонгон компаниа илүү сайн байр суурьтай болгоно.