Баяжиж чаддаггүй 4 шалтгаан. Хэрхэн шийдвэрлэх вэ?

2021/02/17 Админ 3645 0 сэтгэгдэл

 

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд дараах 4 саад бэрхшээлийг давах шаардлагатай. Ихэнхдээ бид бүгд урдаа юу байгааг мэддэг мөртлөө хэрхэн давахаа мэддэггүй. Иймээс саад бэрхшээлийг давах аргыг хүргэж байна. Бүгдээрээ эхэлцгээе.

1. Мөнгө хэрхэн ажилладгийг ойлгодоггүй

Мөнгө тийм асуудалтай сэдэв биш ч гэлээ хэрхэн ажилладгийг ойлгодог хүмүүс цөөхөн байдаг мэт санагдсан юм. Тийм биш гэж үү. Мэдээж сургуулийн систем, эцэг эхийгээ буруутгаж болох ч гэлээ хариуцлага өөрт чинь тэр тусмаа мөнгө олох, зохион байгуулах, хөрөнгө оруулах, хадгалах гэх мэт зүйлсэд ирдэг.

Мөнгө гэдэг ямарваа нэгэн зүйлийг хожиж, бүтээж, халхалдаг хэрэгсэл биш гэдгийг саятнууд ойлгодог.

Эд баялаг гэдэг гэнэтийн гайхамшиг биш харин хөдөлмөрийн үр шим юм. Баялгийг бүтээх нь дэлхийн хамгийн том тоглоом. Хэрэв энэ тоглоомд хожихыг хүсвэл дурмийг сурах шаардлагатай. Тиймээс суралцацгаая.

Нэн тэргүүний алхамМөнгөний талаарх гайхалтай ном:

  • Rich Dad, Poor Dad - Robert Kiyosaki
  • The Total Money Makeover - Dave Ramsey
  • The Richest Man in Babylon - George Clason

Зүгээр л унших биш мэдлэгийг эзэмш. Эргэцүүл. Бусадтай хуваалцаж, ойр дотно хэн нэгэнтэйгээ ярилц. Хувийн санхүүгээ зохицуулахад суралцаж, түүнийгээ эзэмшиж өмнө бодсоноосоо ч илүүгээр хурдан хугацаанд хялбар аргаар хөрөнгөжих боломжтой юм.

2. Өөрийн мэдлэг боловсролоо үнэлдэггүй.

Та маш завгүй.

Хоногийн 24 цаг ажилласан ч бүгдийг амжуулах цаг хангалтгүй. Энэ бол бизнес эрхлэгчдийн амьдрал. Тиймээс зарим зүйлсийг золиослох шаардлагатай болдог. Боломж бол үргэлжлүүлэн суралцах. Саятан хүмүүс хэзээ ч суралцахаа зогсоодоггүй. Амьдралынхаа хувьд ч, бизнесийн хувьд ч.

Хамгийн боломжит хугацаа бол өглөөд унших цаг гаргах. Долоо хоног бүрийн аль нэг өдрийн өглөө уншлагын цаг болгох ч гэдэг юм уу.

Хэзээ хамгийн сүүлд цагийн хувиартаа суралцах цагийг оруулсан бэ? Цагийн хувиартаа үүнийг багтааснаар бүгдийг авч чадах болно.  

Амжилттай бизнес эрхлэгчдийн дүрэм бол хэчнээн завгүй байхаас үл хамааран суралцахаа хэзээ ч зогсоохгүй байх.

Нэн тэргүүний алхамTim Ferriss шоуны Noah  Kagan-ий ярилцлагыг сонс. The interview with Noah Kagan on The Tim Ferriss Show.

3. Та баян амьдралаар амьдардаг.

Сар бүр нэмэгдэл мөнгөөрөө юу хийдэг вэ?

Танд юу ч үлддэггүй байх магадлалтай гэдгийг би ойлгож байна. Дарга чинь ч хангалттай төлдөггүй байж болно. Танай компани хараахан уналтад ороогүй байхад танд ямар шалтаг байгаа юм бэ?

Тиймээс нүүр тулцгаая: Та хэтэрхий их мөнгө үрж байна. Хэр их орлого олж байгаа чинь үүнд огтхон ч хамааралгүй. Хүн бүр өөрсдийн баян амьдралаар амьдардаг. Сард 200 долларын цалинтай байна уу, 2000 долларын цалинтай байна уу ямар ч ялгаагүй.

Саятнууд өөрсдийн бүтээснээсээ бага төвшинд амьдрах ухамсартай шийдвэр гаргасан байна. Харин тэд амьдралаа сайжруулахын тулд илүү их мөнгө олох шаардлагатай. Иймээс янз бүрийн хөрөнгө оруулалтын замаар нэмэлт орлого олох замыг сонгодог байна. Жишээ нь: Бизнес, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө болон бусад эд хөрөнгө гэх мэт.

Нэн тэргүүний алхам: Сүүлийн 3 сарын дансныхаа тайланг банкнаас авах. Нэг төгрөг бүрийг юунд зарцуулснаа ангилж бич. Дараа нь ирээдүйн төлөө төсвийн санг бүрдүүл.

Хэрэв төсөв батлах хэцүү байвал  YouNeedABudget –г санал болгоё. Түүнчлэн The Simple Action No One Does That Will Make You A Millionaire номыг уншаарай.

4. Та хуримтлалгүй.

Дан ганц ажил хэзээ ч баян чинээлэг болгохгүй. Бүх кофеныхоо мөнгийг хадгалж хэмнэх ч ялгаагүй. Тэгвэл баялгийг хэрхэн бүтээх вэ?

Хуримтлалтай болцгооё.

Хадгаламж гэдэг нь “ирээдүйдээ хөрөнгө оруулах магадлал бүхий эдийн засгийн үнэ цэнийг нөөцлөх юм” гэж тодорхойлжээ.

Саятнууд хуримтлалтай байдаг. Хамгийн энгийн арга биш гэж үү?

Таны машин хуримтлал биш. Шинэ электрон хэрэгсэл чинь ч хуримтлал биш. Харин таны байшин хуримтлал байж болох юм.  Эд бүгд ирээдүйн баялгийг чинь хулгайлж буй төлбөр юм.

Ийм зүйлсийг хуримтлуулаагүйгээр удаан хугацаанд хөрөнгөжих зүйлсийг хуримтлуул.  

Нэн тэргүүний алхамАмьдралынхаа хуримтлал тэдгээрийн үнэ цэнийн талаар нарийвчилсан жагсаалт гарга. Та жагсаалтдаа сэтгэл ханамжтай байна уу? Дараа нь илүү их хуримтлалыг бий болгох нарийвчилсан төлөвлөгөө гаргаарай.

Саятан болно гэдэг боломжгүй зүйл биш. Хэрэв та өөрийн мэдлэг болон цагаа өөрт ашигтайгаар зохицуулж чадвал хамгийн хялбар зүйл байж болох юм.

Гэсэн хэдий ч даван туулах ёстой саад бэрхшээлүүд хүнд байж магадгүй. Гэхдээ та үнэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд мөнгөний тоглоомд суралцаж, боловсролоо үнэлж, дундаж амьдралаар амьдарч, хуримтлалыг бий болгоцгооё. Тун удахгүй та хүссэнээ авах болно.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.