2020-2021 оны "Борлуулалтын цоо шинэ 5 трэнд"

2020/11/05 Админ 8914 2 сэтгэгдэл

 

 


Борлуулалтын дараагийн томоохон чиг хандлага юу болохыг олж мэдэн, өрсөлдөгчийнхөө дээр гарахын тулд цаг хугацааг буцаах эсвэл ирээдүй рүү аялах боломжгүй. Гэсэн хэдий ч дараагийн хамгийн шилдэг трэнд юу болохыг бид таамаглан тооцоолж чадна: өнөөдөр ямар чиг хандлага борлуулалтад томоохон нөлөөлөл үзүүлж болохыг ажиглаж, түүнийгээ өөрийн давуу тал болгон ашиглаарай.

Жишээлбэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг борлуулалтад ийм том нөлөө үзүүлнэ гэж хэн ч таамаглаж байсангүй. Гэтэл өнөөдөр борлуулалтыг явуулах хамгийн том суваг нь олон нийтийн хэрэгсэл буюу сошиал сувгууд болсон байна. Тиймээс цаг үеэ анзааран, үргэлж ажиглаж байх нь зүйтэй.

Доорх хэсэгт олон нийтийн борлуулалт, хиймэл оюун ухаан, Gen Z буюу шинэ залуу үеийнхэн, стратеги, Омнишанелл стратеги (хэрэглэгчдийн худалдан авах боломжтой өөр өөр арга хэрэгслүүдийг нэгтгэсэн төлөвлөгөө) зэрэг олон төрлийн мэдээллийг цуглуулан нэгтгэсэн болно. Та энд өгөгдсөн ойлголтуудыг дараагийн стратеги төлөвлөлтдөө ашиглаж болно.

 

 

Шинэ трэнд бол борлуулалтын хувьд найз ч дайсан ч мөн. Хэрвээ та түүнийг зөв ашиглаж чадвал борлуулалтын томоохон сорилтуудыг бий болгох төдийгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах шинэ хөгжлийн зам зурах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар үнэ өртгийн хувьд бага хэмжээгээр үйлчилгээ үзүүлэгчидтэй өрсөлдөх нь 31% тай, өрсөлдөөний ялгавартай байдлыг бий болгох нь 26%, баг хамт олны гүйцэтгэлийг хэвээр тогтоон барих нь 22%, цаг товлолт бүрдүүлэх нь 14% иар үнэлэгдсэн байна.

Технологийн дэвшил нь аливаа салбарт ашиг авч ирдэг шигээ томоохон саад тотгор учруулдаг тул борлуулалтын хэрэгслийг зөв ашиглах нь чухал юм. Гэсэн хэдий ч судлаачид үзэхдээ борлуулалтын 5 баг тутмын 1 нь л борлуулалтын арга хэрэгслээ зөв ашигладаг болохыг олж тогтоожээ. Борлуулалтын өнөөгийн чиг хандлагыг зөвхөн технологи гэж бодон CRM (customer relations management) програмууд гэх мэтээр зөвхөн технологид хөрөнгө оруулах нь танай багийн борлуулалтын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх гол түлхүүр гэж ойлгох хэрэггүй.

2020 онд анхаарах ёстой зарим шилдэг борлуулалтын чиг хандлагыг доор харуулав.

 

1. Хиймэл оюун ухаан ашиглан борлуулалтаа нэмэгдүүл

Сүүлийн хэдэн арван жилд борлуулалтын төлөөлөгчдийн зөвхөн 50% нь өөрсдийн квотоо хангаж байна. Эдгээр тоонуудыг сайжруулахад туслахын тулд хиймэл оюуны програм хангамж нь үйл ажиллагаа болон бусад ажлуудад туслах болно. Хиймэл оюун ухааныг ашигласнаар танай баг үйлчлүүлэгчдийн талаархи баттай ноттой хийгээд үнэ цэнтэй мэдээллийг цуглуулах боломжтой болох бөгөөд үүнийгээ дараа нь борлуулалтыг нэмэгдүүлэх маркетингийн стратеги боловсруулахад ашиглаж болно. Мөн хэрэглэгчдийн сүүлчийн худалдан авалтыг дүгнэж дараагийн удаа ямар бараа бүтээгдэхүүн үнэ өртөг санал болгохоо тооцоолж болно. Эцэст нь, танай баг хамт олон тухайн салбарынхаа дараагийн чиг хандлагыг урьдчилан төлөвлөхөд тусалж чадах төслүүдийг ч боловсруулах боломжтой болж байгаа юм.

 

 

 

2. Хэрэглэгчдийн танай байгууллагатай холбоотой туршлага хамгийн чухал

Үйлчлүүлэгчид дээ илүү дотно найрсаг мэдрэмжийг өгөх нь тантай бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх болно. Үнэн хэрэгтээ, худалдан авагчдын 49% нь худалдагчийн хувийн зан төлөвт дүгнэлт хийсний дараа худалдан авалт хийдэг.

Үйлчлүүлэгчдийн 60% нь танай компанитай, борлуулагчтай сайхан харилцаа холбоотой байхын тулд өөрийн илүү хувийн шинж чанартай мэдээллээ өгөх дуртай байдаг. Та тэдэнд танай вэбсайт дээр гишүүний профайл үүсгэхийг зөвшөөрч, тэднийг урамшуулж болно шүү дээ.

Хэрэглэгчдэд компанитайгаа холбоотой туршлага бий болгох өөр нэг арга нь борлуулалтын багаар дамжуулан асуултад хариулах явдал юм. Та хэрэглэгчид дээ өөрсөд рүү чинь залгаж, борлуулалтын багийнхнаас мэдэхгүйгээ асууж ярилцахыг уриалаарай. Хүмүүстэй ярилцах нь үйлчлүүлэгчдэд тулгарч буй эргэлзээг арилгахад туслах бөгөөд харин агентуудын хувьд энэ үйл явц дунд борлуулалтыг жинхэнэ утгаар нь хийж сурахад тустай.

Хэрэв та хэрэглэгчийн туршлагыг сайжруулах өөр арга зам хайж байгаа бол Америкчуудын 80% нь үйлчлүүлэгчид дээ үзүүлэх үйлчилгээ, хурд, тухтай байдал, мэдээллийн тусламж, найрсаг үйлчилгээ нь тэдний хайж буй элементүүдийн нэг гэж хэлснийг санаарай. Үйлчлүүлэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн давуу талууд: 

  1. Хөрвөх чадвар сайжирна.
  2. Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлнэ.
  3. Байнгын үйлчлүүлэгчтэй болно.

 

3. Трэйнинг бол амжилтын түлхүүр

Бизнес эрхлэгчид ажилчдаа сургах түүний ач холбогдлыг үл тоомсорлодог. Гэтэл туршлагагүй ажилчид танай брэндэд хохирол учруулах нь элбэг шүү дээ. Тиймээс ажилчдаа мэргэшүүлэхийн тулд тэдний сургалтад хөрөнгө оруулах нь маш чухал юм. Авьяас чадварт нь тулгуурлан тохирсон нэгэнд нь тохиромжтой сургалтыг олгож, хөрөнгө оруулалт хийснээр танай байгууллага ойрын жилүүдэд 353% -ийн орлого хийх боломжтойг мэдэх үү?

Мөн хүний ​​нөөцийн хамгийн шилдэг арга барил хийгээд зөв програм хангамжийг ашигласнаар та тухайн ажилд хамгийн сайн тохирох хүмүүсийг амархан олох боломжтой. Тэднийг ажилд авсны дараа тэд шинэ дүрүүдээ амжилттай гүйцэтгэхэд нь туслахын тулд сургалтад хамрагдахад нь хангалттай цаг гаргаж өгөөрэй. Судалгааны үр дүнд шинэ борлуулалтын төлөөлөгчид дунджаар 10 долоо хоногийн хугацаанд тэдний дүрд сургах шаардлагатай байдаг. Гэсэн хэдий ч төлөөлөгчдийн 26% нь тэдний сургалт хангалтгүй байдаг гэж хариулсан байна.  

Ажилчдаа сургахад хөрөнгө оруулалт хийх үед танай компанийн орлого 95% сайжрах боломжтой. Ажилд авах, сургахад анхаарлаа төвлөрүүлснээр олж авах бусад давуу талууд нь:

  1. Ажлаа үр дүнтэй явуулах цоо шинэ арга замыг олж нээнэ.
  2. Компанийн талаарх сонирхлыг төрүүлж, тэнд үлдэх хүсэл эрмэлзэл суулгана.
  3. Ажилчдад илүү их итгэл төрөн, ирээдүйд гарч болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлж чадна.

 

 

4. Сошиал борлуулалт

Сүүлийн 10 жилийн хугацаанд борлуулалтын арга барил маш их өөрчлөгдсөн. Худалдан авагчид юу худалдаж авч байгаагаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү их мэдэх боломжтой болсон бөгөөд тэдний 94 хувь нь онлайнаар судалгаа хийдэг. Сошиал борлуулалтаар дамжуулан та сонирхож буй хүмүүст зөвхөн бүтээгдэхүүнийхээ талаарх мэдээллийг өгч, улмаар тэдэнд танай бүтээгдэхүүн үйлчилгээ рүү тэмүүлэх боломжийг олгоно. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаа холбоог хөгжүүлэхэд тохиромжтой арга юм. B2B-ийн мэргэжилтнүүдийн 31 орчим хувь нь сошиал борлуулалт нь үйлчлүүлэгчидтэй илүү сайн харилцаа холбоо тогтооход тусалсан гэж судалгаанд хамрагдсан байна.

Бизнес эрхлэгчдийн 70% нь сошиал нь худалдаа хурдан явагдах хамгийн тохиромжтой арга хэрэгсэл гэж үздэг байна. Тиймээс, хэрэв та эдгээр харилцааг тэлж, тэтгэж чадвал өсч хөгжих боломж байгаа.

Сошиал борлуулалтын бусад давуу талууд нь:

  1. Брэндээ таниулах боломж бүрдүүлнэ.
  2. Таны санал болгож буй зүйлийг хэрэглэгчид зүгээр хараад өнгөрөх, эсвэл худалдаж авахаас илүү хариуцлагатай ажлуудыг ч бүтээх боломжтой.
  3. Борлуулалтын үр дүн сайн гарна.

 

5. Борлуулалтын аутсорсинг

Компаниуд өөрсдийн үйл явцыг сайжруулахын тулд ашигладаг нэг арга бол аутсорсинг юм. Жижиг бизнес эрхлэгчдийн 37% нь бизнесийн үйл явцынхаа нэг болон хэд хэдэн хувийг аутсорсингоор гүйцэтгэдэг.

Дэлхийн аутсорсингийн зах зээл 2018 онд нийт 85.6 тэрбум долларын хөрөнгөтэй байсан бөгөөд 2022 он гэхэд 82.2 тэрбум доллар болж өснө гэж таамаглаж байна.

Зориулалтын аутсорсинг хийх борлуулалтын баг бүрдүүлснээр бараа бүтээгдэхүүнийг өөр өөр платформ ашиглан янз бүрийн сегментэд сурталчлах, боломжит худалдан авагчдыг хөрвүүлэхэд илүү их анхаарал хандуулах боломжтой болно. Борлуулалтын багтаа аутсорсинг хийх бусад давуу талууд нь дараах зүйлийг багтаадаг:

  1. Борлуулалтын гол бүлгийг тодорхойлно.
  2. Гүйцэтгэл, үр дүн сайжирна.
  3. Компаниа илүү өргөтгөх боломжтой болно.

 

 

 

Эх сурвалж: https://financesonline.com/

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [122.201.20.194] 2023/06/11
баярлалаа
Зочин [88.241.52.85] 2020/11/05
Uneheer saihan zuvulguu bn
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.