Хэрхэн бусдыг ЗӨВ шүүмжлэх вэ?

2020/09/21 Админ 3821 0 сэтгэгдэл

 

Бусдад санал бодлоо шулуухан хэлж, шүүмжлэх нь биднийг тавгүйтүүлдэг зүйлсийн нэг билээ. Тэгвэл шүүмжлэл өгөх үедээ нөгөө хүнээ сэтгэлээр унагахын оронд хэрхэн өөрчлөгдөх хүсэл эрмэлзлийг нь төрүүлэх вэ? Хамгийн гол нь тухайн шүүмжлэлийг хүлээн авч, түүнээс суралцахыг хүсэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Ингэхийн тулд сэтгэл хөдлөлийн 5 чадамжуудыг ашиглах шаардлагатай. Үүнд:

  1. Нөхцөл байдлын талаарх өөрийн мэдрэмжийг ойлгох буюу өөрийгөө ухамсарлах чадвар
  2. Эерэг алсын хараа буюу ирээдүйд чиглэсэн эерэг чиг хандлага,
  3. Бусдын ашиг сонирхлыг хүндэтгэхийн тулд сэтгэл хөдлөлөө хянах буюу өөрийгөө удирдах чадвар,
  4. Асуудлыг тохирсон арга барилаар нь шийдэх буюу дасан зохицох уян хатан байдал,
  5. Бусдыг сонсож тэдний өнцгөөс харах буюу бусдын оронд өөрийгөө тавих чадвар зэрэг орно.

Дээрх чадамж ууд таныг ажилтнууддаа өөрийн санал хүсэлтийг зөв илэрхийлж сурахад туслах бөгөөд та үүнийг ойлгож, амьдралд хэрэгжүүлэхэд багахан бэлтгэл шаардлагатай.

Энэхүү дасгалын гол зорилго нь яриагаа боловсруулахаас илүүтэй таныг өөрийн бодлоо нэгтгэн цуглуулахад тус болох юм. Бүх зүйл яг төлөвлөгөөний дагуу хэрэгжинэ гэж амлахад хэцүү учраас таныг аль болох нээлттэй, хөрвөх чадвартай байхыг хүсье.

САНААГАА ШУЛУУХАН ИЛЭРХИЙЛ

Таны нэн тэргүүний зорилго бол ажилтандаа өсөж хөгжихөд нь туслахаас биш түүний буруу гэдгийг мэдрүүлэхдээ гол нь биш юм. Таны санал хүсэлт тухайн ажилтны мотивацийг нэмэгдүүлж, өөрчлөгдөх эх сурвалжийг нь тавьж өгөхөд болохоос тэднийг сэтгэлээр унагаахад чиглэх ёсгүй.

Амжилтад хүрнэ гэж найдаж байгаа зүйл, ажилтандаа ямар нөлөө үзүүлэхийг хүсч байгаагаа сайн эргэцүүлээрэй.

Хэрхэн өөрийн зорилгоо ажилтандаа бүрэн ойлгуулах вэ?

Хүмүүс таны юу хэлж байгаагаас биш, үүнийг яагаад хэлж байна вэ гэдгээс болгоомжлон, харилцаандаа хана босгодог. Тиймээс тухайн шүүмжлэлийг өөрсдийнх нь амжилтад хөрөнгө оруулж байгаа нэг хэлбэр гэдгийг ойлгуулж чадвал ажилтнууд тань айдас багатай байхын зэрэгцээ илүү нээлттэй болох болно.

ЗӨВЛӨМЖ: Гаргах магадлалтай нийтлэг алдаанууд

  • Хэдий их ууртай байсан ч гэсэн яриандаа тухайн үеийн хүчтэй сэтгэл хөдлөлөө ашиглаж болохгүй.
  • Тухайн ажилтан таны хэлсэн шүүмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, тантай маргах вий гэж болгоомжилсноосоо болж сөрөг сэтгэгдлээ хэлэхгүй өнгөрөөж болохгүй.
  • Шүүмжлэлээ 2 магтаалын дунд битгий хавчуулж хэл. Хэрэв тэгэх юм бол тухайн ажилтан таны хэлсэн зүйлийг тэс өөрөөр ойлгохын сацуу зарчимч бус байдлаар хандаж, итгэлийг тань алдаж мэднэ. Эсвэл таны хэлсэн шүүмжлэлийг огт тоохгүй өнгөрөөх магадлалтай. Тийм ч болохоор Рожер Шварц ил тод байдал дээр тулгуурласан харилцааг зөвлөсөн байдаг. Өөрийн хүсэл зорилго хийгээд төлөвлөсөн ажлуудаа ажилтантайгаа хуваалц. Ингэвэл чамд яаж байнаАжиллах боломжтой санагдаж байна уу? “Хэрвээ чи зарим нэг зүйлийг ойлгохгүй, мэдэхгүй байгаа бол асуугаарай эсвэл надад нөхцөл байдал ингэж нөлөөлөөд байна гэх мэтчилэн асууж ярилцах хэрэгтэй. Энэ нь өөрөө тэднийг асуудлыг шийдэх үйл явц руу хөтөлдөг.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХЯНА

Таны сэтгэл зүй яг одоо өөрийн шүүмжлэл болон “хэцүүхэн” санал хүсэлтээ бусдад эвээр ойлгуулах хэмжээний тайван төлөв байдалд байж чадаж байна уу?  Хамгийн гол нь тухайн ажилтан таны шүүмжлэлээс “юм” сурах ёстой гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та тав тухгүй, өөрийгөө хамгаалсан, уурласан, бухимдсан мэдрэмжтэй байвал ажилтан тань үүнийг мэдэрч яг л ийм өнгө аястай хариу үйлдэл үзүүлж болзошгүй. Дайсагнасан сэтгэгдлээр биш харин түүнд тусалмаар байгаагаа бүрэн ойлгож мэдэрсэн цагтаа түүнтэй ярилцаж санал бодлоо хэлээрэй (хэрэв та хэн нэгэнд тусалж байгаагаар өөрийгөө мэдэрвэл аяндаа сэтгэл санаа тань тайван тогтвортой болоод ирнэ).

Өөрөөсөө асуух асуулт:

  • Энэ нөхцөл байдалд надад төрж байгаа мэдрэмж?
  • Миний хэлэх гэж байгаа зүйл үнэн зөв үү? Энэ нөхцөл байдалтай хамааралтай байж чадах уу эсвэл би хэт бодсон бодолдоо төөрөв үү?
  • Би яг үндэслэлтэй хандаж чадаж байна уу? эсвэл хохирогчийн сэтгэхүйгээр хандаад байна уу?
  • Би өөрийн үүргийн талаар бүрэн ухамсарласан уу?
  • Ухаалаг, боловсон, зөв хүн яагаад хийж байгаа зүйлээ хийсээр байдаг вэ?
  • Миний санал сэтгэгдэл зөвхөн хамт ажиллагсдын зан авираас гадна миний өөрийн үнэлэмж, итгэл үнэмшлийн тусгал мөн үү?

ЗӨВЛӨМЖДайсагнасан өнгө аястай шүүмжлэл хэлэхээсээ зайлсхий

Ширээний ард суух, оффисын хаалганы дэргэд зогсох гэх мэтээр хол зайнаас бүү харьц. Энэ нь таныг зугтаах арга олж ядаж байгаа мэт харагдуулна.

Шүүмжлэлээ хэлсний дараа тухайн хүн хэр хүлээж авсныг мэдэлгүйгээр шууд яваад өгч болохгүй.

Ажилтандаа шууд бурууг тохох маягтайгаар Чи бүдүүлэг зан гаргасан”  гэх мэтийн шууд, ширүүн үгсийг ашиглахын оронд Чи тэр үед яагаад тийм зан гаргав?” гэх мэт арай зөөлөн үг хэллэг ашиглах нь баг хамт олноороо хамт хариуцлага хүлээх боломжийг олгодог.

БАРИМТ ЦУГЛУУЛ

Хэн нэгнийг шүүмжлэх үед бусад ажилтнууд эсрэг санааг нь дэмжих магадлалтай учраас хэлэх гэж байгаа зүйлээ дүгнэлтээр битгий эхлээрэй. Харин түүний оронд таныг ийм дүгнэлтэд хүргэсэн баримтуудыг дурдаад ямар логиктойгоор хандсанаа хэлэх хэрэгтэй. Мөн та өөрийн ажил хэргээ бүтээхийн тулд эхлээд хамтран ажиллагсдадаа сонсоr тэдний санал бодлыг хуваалцаж сурах хэрэгтэй.

Өөрөөсөө асуух асуулт:

  • Энэ нөхцөл байдлыг үүсгэсэн шалтгаан баримт нь юу вэ? Ер нь бол нөгөө хүн тань таны шүүмжийг хүлээн зөвшөөрч толгой дохихыг та харахыг хүсэж байгаа.
  • Би энэ нөхцөл байдлын талаар юуг мэдэхгүй байгаа билээ? Юу болсон талаар болон манай ажилчид биеэ хэрхэн авч явсан талаар өөр ямар тайлбарууд байгаа билээ?
  • Тухайн хүний ​​зан байдал надад (эсвэл өөр хүнд) ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Яаж нөлөөлсөн бэ?

ЗӨВЛӨМЖ: Үр дүнтэй санал хүсэлт хэлэх үндсэн аргууд

Үндэслэл гаргах: Аливаад үндэслэлтэй хандаж санал хүсэлтээсээ хэт шүүмжилсэн өнгө аясыг авч хаях хэрэгтэй. Чи надад хүндэтгэлтэй хандаагүй” гэж хэлэхийн оронд Чи хийж байгаа зүйлийг минь бүр гурван ч удаа тасалдуулсан гэж хэлэх хэрэгтэй.  Мөн ажилтныхаа гаргасан онцгүй үйлдлийг хэлэхээсээ төвөгшөөх хэрэггүй. Жишээ нь: Чи намайг ярьж байхад яваад өгсөн гэх мэт.

 Түүний бусдад нөлөөлдөг зан байдлыг тодорхой тайлбарла Гаргасан санаа зорилгоос нь алдаа хайлгүйгээр түүнд байдаг зан байдлыг нь ойлгуулаарай. Жишээ нь: Чиний надад 3 удаа саад болсон байдал чинь танай хэлтсийн бусад хүмүүст итгэх итгэлийг минь бууруулсан гэж бодож байна”. Аль болох бодогдлоо, мэдрэгдлээ гэх мэт үгсийг ашиглах нь та өөрийнхөө хувилбарыг үнэн гэж зүтгэхээс илүүтэйгээр тайлбарлан өгч байгаагаа харуулж байгаа нэг хэлбэр болно.

СОНИРХЛЫГ НЬ ТАТ

За одоо бол ярихаа зогсоогоод сонсох цаг. Ямар ч төрлийн тайлбарыг хүлээн авч сонсоход бэлдэх хэрэгтэй. Ямар ч санал хүсэлтийг та хүлээн авахад нээлттэй гэдгээ харуулах нь итгэлцэл, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болно. Асуудлыг шийдэх үйл явц руу ажилтнаа татан оруул. Дараа нь тэд таны санал хүсэлтийг сонссон, ойлгосон, хэрэгжүүлэхэд бэлэн байгаа эсэхийг нь асууж шалгаж болно.

Жишээ асуултууд:

  • Чи үүний талаар юу ойлгож байна?
  • Надад нэг жишээ хэлээч ?
  • Бидний ярианы дараагаас ирээдүйд энэ нөхцөл байдал яаж өөрчлөгдөж болох вэ?
  • Чамд ямар санаа байна?
  • Чи энэ ярианаас юуг ойлгож авав?
  • Чи хэзээнээс ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Би үүний талаар яаж хаанаас мэдэх вэ?

Хамт ажиллагсдаа хэлэлцүүлэгт оролцуулахын тулд та ямар асуулт асууж болох вэ?

ЗӨВЛӨМЖ: Олон талаас ярилц

 Хэтийн төлөвөө хуваалцаж, дор хаяж нэг нэгнийхээ санааг хоёроос гурван удаа сонсох нь үнэхээр бие биенээ сонсч байгаа эсэхийг баталгаажуулж байгаа  явдал юм. Дараагийн удаа ижил төстэй нөхцөл байдал үүсэхэд хамт олноороо хэрхэн илүү дээр байдлаар шийдэх талаар бүгд тодорхой ойлголттой болтлоо яриагаа зогсоож болохгүй.

 

Дэлгэрэнгүйг: Менежер коллеж хөтөлбөрөөс...

 

 

 

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.