ШИЛДЭГ болон САЙН манлайлагчдын ялгаа

2020/09/11 Админ 2814 0 сэтгэгдэл

 

Манлайллыг удирдлагын ур чадварын төвшинд авч үзвэл шилдэг ба муу, муугийн дундах сайн гэх тодотгол байна. Шилдэг болоод сайн удирдагчдын зан чанар, хандлага тэс өөр байдаг. Манлайлал гэдэг нэг хэмжээст загвар биш. Шилдэг, сайн байхаас гадна өөр ямар ч байж болно.

“Шилдэг” буюу “Агуу” гэдэг үг нь ихэвчлэн нөлөө болоод хүч нэмэгдүүлэх тодорхойлолтоор хэрэглэдэг.  Энэ утгаараа хүч нэмэгдүүлдэг тэмдэг нэр. Ерөнхийдөө “маш сайн” гэсэн утгатай боловч яг үндсэн утга нь биш.

“Сайн” гэдэг үгний хувьд сайн хүн, сайн шийдвэр гэх мэтчилэн тогтсон журам, ёс суртахуунд хэрэглэгддэг. Ерөнхийдөө аливаа зүйлийн чанарт хамааруулж болно.

Шилдэг манлайлагч хүчирхэг, давамгайлагч, ихэвчлэн эрс шийдэмгий байдаг. Шилдэг манлайлагчид бусдын сэтгэлийг хөдөлгөдөг, идэвхжүүлдэг, сэргээдэг. Энэ нь үйл ажиллагааг идэвхжүүлж улмаар бүтээмжийг нэмэгдүүлдэг. Ерөнхийдөө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн боломжит давуу талтай нэгэн. Хамтын ажиллагааг сэдэлжүүлэх, урам зоригийг бий болгоход их хүчин чадал хэрэгтэй.  Шилдэг гэдэг тодорхойлолтод ёс суртахууны луужин хамаарахгүй. Тиймээс ч түүний урьдчилан таамаглах аргагүй эрх хүч энхийн зорилгод хялбар хүрнэ.

Сайн манлайлагч  илтгэх ур чадвараар нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, үзэл бодлоо хамгаалах явдал юм. Энэ нь “зөв” үйл хийх утгыг илэрхийлнэ. Тэгвэл зөв ба буруу, сайн ба муу гэдэг ялгаатай байдлыг бид хэрхэн тодорхойлдог  болох мөн шилдэг ба сайн удирдагчийн ялгааг судалгаагаар хэрхэн тайлбарласныг доорх хүснэгтээс харцгаая.

Сайн манлайлал гэдэг шилдэг манлайллаас тусдаа асуудал.

Сайн болоод шилдэг манлайлал хоорондоо динамик болоод тасралтгүй холбоосоор зэрэгцэн оршдог.

Баруун дээд хэсэгт шилдэг ба сайн удирдагчийн чадвар болох  нөлөөлөх, чиглүүлэх, зоригжуулах ур чадварыг аль алин нь багтаасан байдаг. Тэд аливаа маргааныг зохицуулах, хүмүүсийг мотивацижуулах, урам зориг өгөх байдлаар бүтээлч уур амьсгалыг бий болгодог. Энэ нь ихэнх удирдагчдын байхыг зорьдог хэсэг.

Зүүн дээд хэсэгт шилдэг биш гэхдээ сайн удирдагчийн шинж чанарыг багтаасан байдаг. Хэдийгээр сайн санаанууд байдаг ч түүнийг хэрэгжүүлэх хүч чадал, чадвар дутагддаг. Ажиллахад таатай уур амьсгалыг бүрдүүлж чаддаг боловч хувийн, нийгэм, зохион байгуулалтын зорилгодоо хүрэхийн тулд эрч хүчээ алддаг. Санаа нь зөв боловч  урагшлах үйлдэл байдаггүй. Уг хэсэгт байдаг удирдагчид нэг хэвийн зогсонги байдалд амьдардаг. Ахиц дэвшил бараг байхгүй. Харин хүн бүхэн түүнд дуртай, хүндэтгэлтэй байдаг, гэхдээ хийсэн үр дүн гардаггүй. Үүнд багтах удирдагчийг ерөнхийд нь  найрсаг гэж тодорхойлж болно. Найдвартай, итгэлтэй байхыг чухалчилдаг бөгөөд бусдад нөлөөлж, урам зориг өгөх шаардлагагүй гэж үздэг.  

Зүүн доод хэсэгт байрлах удирдагч ямар ч хөгжил дэвшилгүй, хэвшмэл шинж чанартай удирдагч байдаг. Шилдэг , сайн аль аль нь байхгүй. Хүч чадалгүй гутранги  байдал нь бусдын хүсэл зоригийг мохоож , шулуун шударга хүмүүсийн ч өөдрөг үзлийг үгүй хийдэг. Ерөнхийдөө сул дорой.

Баруун доод  хэсэгт агуу ба сайнаас доогуур удирдагчийн  нийлмэл шинж чанартай. Ерөнхийдөө эрс шийдэмгий хүмүүс байдаг. Ур чадвартай, хүчтэй боловч түүнийгээ сайн сайхан руу чиглэсэн зүйлд хүчээ гаргадаггүй. Хүчирхэг боловч чиглэл нь зарчимгүй. Малефисент гэдэг нь хор уршиг учруулах чадвартай гэсэн үг бөгөөд энэ төрлийн удирдагчийг тодорхойлдог.

Удирдах чадварыг нэг захаас нөгөө зах руу гүйхтэй адил  гэж үзэх нь зүйн хэрэг. Шилдэг болон сайн удирдагчид зарчмын хувьд ялгаатай. Шилдэг удирдагч чухал боловч хор хөнөөлтэй байж болно. Сайн нь энэрэнгүй боловч сул дорой байж болно. Хоёулаа зэрэгцэн орших нь манлайллын хамгийн давуу, чухал чадвар юм.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.