Бизнес эрхлэгчдийн ном унших 4 ШАЛТГААН

2020/05/18 Админ 2898 0 сэтгэгдэл

 

Бизнесийг амжилттай удирдах түүнд хүрэх түлхүүрийн талаар бодоход хүмүүсд тэр даруй унших тухай бодогдохгүй байх. Гэвч өдөр бүр өөртөө  унших цаг гаргаж, бизнесийн  шилдэг номыг цаг алдалгүй уншиж, түүнээс санаа  авах нь танд болон таны бизнест маш том хөрөнгө болно. Ном нь биднийг сэтгэхүйн шинэ хэлбэр рүү хөтөлж, хүнд хэцүү цаг үеийг даван туулж, хэрхэн амжилттай бизнес эрхлэгч болох талаар зааж өгдөг. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн ижил төстэй зүйл бол тэдний 88 хувь нь өдөрт дор хаяж 30 минут уншдаг. Билл Гейтс, Марк Цукерберг, Уоррен Баффет зэрэг дэлхийн нэр хүндтэй удирдагчид өдөр бүр уншихад ихээхэн цагийг зориулдаг. Яагаад?

1. Асуудлын хариултыг олж мэднэ.

Бизнесийн хувьд ямар ч асуудал, сорилт нь анхны тохиолдол биш байдаг. Өмнө нь өөр нэг бизнес эрхлэгчдэд тулгарч байсан аливаа бэрхшээлийн талаар хэдийн номонд дурьдсан байдаг аж. Унших нь таны ахиц дэвшилд сөргөөр нөлөөлөхөөс бус асуудлуудын шинэлэг шийдлийг олоход тусалдаг.

2. Шинэ боломжуудад нээлттэй болно.

Та унших тусам илүү их мэдээлэл олж авна. Илүү их мэдээлэл олж авах тусам баримталбал зохих компанийн гол зураглалыг буулгах, олж авах боломжтой болно. Бусад хүмүүсийн бизнесийн боломжийг хэрхэн ашиглаж байсан талаар судалж үзсэнээр та өөрийнхөө бизнесийн боломжийг хэрхэн олж, ашиглаж болохоо олж мэдэх болно.

3. Мэдээллүдээс зөв сонголт хийхэд тусална.

Та тодорхой асуудалтай тулгарч мөн бизнесээ хаанаас эхлүүлж, хэрхэн удирдах талаар олон асуултуудтай тулгарч байгаа эсэхээс үл хамааран унших нь илүү мэдээлэлтэй, ухаалаг шийдвэр гаргахад тусална.

4. Бүтээлч байдлыг олж авна.

Инноваци нь аливаа бизнест чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв шинийг санаачилж чадахгүй бол та өсөн дэвжиж чадахгүй, инноваци нь бүтээлч байдлыг шаарддаг. Унших нь танд урам зориг өгч, олж мэдээгүй байсан тархиныхаа бүтээлч хэсгийг олж авахад тань тусална

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.