Тодорхой бус нөхцөлд ажилчидтайгаа хэрхэн ҮР ДҮНТЭЙ харилцах вэ?

2020/04/29 Админ 2321 0 сэтгэгдэл

 

Коронавирусын дэгдэлт үргэлжилж бизнесийн үйл ажиллагаа тасалдаж удирдлага, менежерүүд тодорхойгүй зүйлстэй учирч, түүнтэй тэмцсээр байна . Ажилтнууд хэзээ ажилдаа буцаж орох? Одоогийн нөхцөл байдал хэзээ сайжирч өөрчлөгдөхийг мэдэхгүй байгаа билээ. Гэсэн ч энэ нөхцөл байдалд та баг, хамт олонтойгоо байнга холбоотой байх хэрэгтэй. Байгууллагынхаа эрүүл мэндийн талаарх ямар мэдээлэлтэй  байна вэ? Цалингаа бууруулах, цомхтголд хийхгүйгээр хэрхэн багаа авч үлдэх вэ? Эргэлзээтэй  энэ цаг үед хүмүүст хуурамч итгэл найдвар өгөхгүйгээр хэрхэн баталгаа өгөх вэ?

МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХЭЛСНЭЭР...

КОВИД-19 тахал нь түүхэнд урьд өмнө үзэгдээгүй үйл явдал болоод байна. Дартмут коллежийн Тэк бизнесийн сургуулийн Бизнесийн харилцаа холбооны профессор Пол Аргенти хэлэхдээ үүнийг даван туулах туршлага нь өвөрмөц байх албагүй. Дэлхийн санхүүгийн хямрал зэрэг бусад хямралын адил ажилчид айдас, түгшүүрийг мэдэрдэг. Гагцхүү "Тодорхой бус байдал нь айдас төрүүлдэг" гэж тэрээр хэлэв. “Хүмүүс манай байгууллага, миний ажил, ирээдүйд юу болох бол?” гэсэн асуулт, эргэлзээгээр дүүрэн байгаа нь гарцаагүй. ”Таны менежерийн үүрэг бол“ итгэх итгэл, хүч чадал ”юм. Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж  байгаа ч танд үнэн, баттай таамаг, мэдээлэл байхгүй ч  мэдэж буй зүйлдээ үнэнч, мөн тодорхой  байх явдал хэмээн Харвардын бизнес сургуулийн Шинэчлэлийн удирдлага, менежментийн профессор Эми Эдмондсон хэллээ. Өөрийн баг, хамт олондоо “энэ бол бидний мэдэх зүйл, энэ цаашид яг юу болохыг тодорхой мэдэхгүй байгаа ба энэ байдлыг арилгахын тулд бидний  хийж байгаа зүйлс...” гэдгийг тайлбарла. Таны дараагийн үүрэг бол "боломж, итгэл найдварыг илэрхийлэх" юм. Энэ хоёр үүргийг биелүүлэх нь тийм ч хялбар зүйл биш. Энэхүү тодорхойгүй хугацаанд ажилчидтайгаа харилцах зөвлөмжийг оруулав.

ТӨЛӨВЛӨ

Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ажиллагсадтайгаа хэзээ, хэрхэн харилцах талаар стратеги хэрэгтэй. Байгууллага хямралтай байгаа үед та ажиллагсадтайгаа олон удаагийн харилцаа үүсгэх нь чухал. "Тэд хэрхэн мэдээллийг авах, мөн компанийнхаа удирдлагаас юу хүлээж байхыг мэдэх хэрэгтэй”. Тулгамдсан асуудлын талаар ойлгохын тулд үе үе жижиг хэмжээний уулзалтууд хий. Танай байгууллага бол ажилчид асуулт тавих боломжтой төвлөрсөн "зохицуулалтын төв" -ийг бий болгон мэдээллээр хангаж асуудлыг шууд шийдвэрлэхийн тулд ажилчдаа энэ нөөцийг ашиглахыг уриал.

УРАМ ЗОРИГ ӨГӨХИЙГ ХИЧЭЭ

"Багийнхаа чадавхыг баталгаажуулах зорилгоор  хүн бүрийг хамтдаа ажиллахыг уриал. "Би чиний бүх хүчин чадалд итгэдэг. Бид хамтдаа үүнийг хийх боломжтой ”гэж хэл. "Энэ бүхнийг даван туулахын тулд бид хүчтэй байж, хямралыг даван туулна гэж найдаж, урт хугацааны ирээдүйд итгэж байна ”гэдгээ илэрхийл.

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Эцэст нь байгууллагынхаа хүмүүсийн хувь хүний сэтгэлийн түгшүүр, стрессийг ойлгохын тулд онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хэдий бусдын сэтгэл хөдлөлийг удирдаж чадахгүй ч таны хийж чадах  зүйл бол тэдний айдасыг багасгах явдал. Ихэнх ажилчид гэрээсээ  ажиллаж байгаа тул та сэтгэл хөдлөлийн байдлыг хадгалахын тулд ам дамжсан, ярианд итгэж болохгүй. Багийнхантайгаа байнга уулзаж, хүмүүсийн асууж, хэлж байгаа зүйлийг анхааралтай сонс..

  • Удирдлагад тулгараад байгаа бэрхшээлийг ойлгож, хүмүүст хямралаас хэрхэн яаж гарахыг зааж өгөх.
  • Ажилчдынхаа байр суурийг ойлгож, хэрэв та тэдний оронд байсан бол юу сонсохыг хүсч байгаагаа бодоод үзээрэй.
  • “Бид үүнийг хамтдаа хийж, даван туулах болно” гэсэн мессежээр ажилтнуудаа урамшуул.
  • Хувийн хүртээмжийгнэмэгдүүлэх зорилгоор багийнхаа гишүүдтэй нэг нэгээр нь уулзаж дэмжлэг үзүүл.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.