Сошиал Медиа Маркетинг хөгжүүлэх 4 чиглэл

2020/02/19 Админ 3689 0 сэтгэгдэл

 

Компаниуд сошиал медиа маркетингийн үр ашгийг нэмэгдүүлэхийг  эрмэлзэж байгаа бөгөөд ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫГ брэндээ хөгжүүлэх, бусдад таниулах, туршлага бий болгох  замаар тогтмол хөгжүүлсээр байна. Дэлхий даяар нийгмийн сүлжээг ашигладаг нийт  хэрэглэгчдийн тоо 2021 он гэхэд  идэвхтэй хэрэглэгчид 3.09 ТЭРБУМД хүрэх төлөвтэй байгаа бөгөөд интернет хэрэглэгчид өдөр бүр нийгмийн сүлжээнд 136 МИНУТ зарцуулдаг байна. Иймээс олон байгууллагууд дижитал маркетинг руу илүү их нөөц хуваарилах замаар хариу үйлдэл үзүүлж байна. Гартнерын саяхан хийсэн тооцооллоор технологи нь нийт маркетингийн зардлын 29% -ийг эзэлж байгаа бөгөөд 2020 оны дижитал зар сурталчилгааны зарцуулалт ойролцоогоор 385 тэрбум доллараар хэмжигдэж байна хэмээжээ.

Гэсэн ч эдгээр тоонууд нь хоёр талдаа иртэй сэлэм адил. Өнөөдөр хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ, зар сурталчилгаанд шууд нийгмийн сүлжээгээр дамжуулан хариу үйлдэл үзүүлж, байгууллагуудад шинэ эрэлт хэрэгцээг бий болгож байна. Онлайн оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой байлгах нь компанийн зорилго, үнэт зүйлсийг тодорхойлдог.

Амжилттай дижитал стратеги нь гоо зүй, хэв маягийн тухай биш бөгөөд танай брэндийн амлалт хэрэглэгчдэд хүрч хоорондоо нийцдэг байх хэрэгтэй. Стратегиа боловсруулахдаа өөрөөсөө дараах асуултыг асуугаарай.

1. ТАНАЙ ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Бүтээгдэхүүн, гарааны бизнесийн хувьд танай сошиал медиа маркетингийн стратеги нь шинэ санаа, туршлага судлах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи таамаглалыг бий болгох хэрэгцээ зэргээс эхэлж болох юм. Бусад зорилго нь илүү тодорхой буюу борлуулалтыг нэмэгдүүлэх, бүсчлэлээ тэлэх, брэндийн одоогийн оролцоог нэмэгдүүлэх, эсвэл чанартай борлуулалтыг бий болгох.

Зорилгоо тодорхойлсны дараа амжилтанд хүрэх хэмжүүрээ тодорхойл. Та "ЛАЙКАА" нэмэгдүүлмээр байна уу? Онлайн үр дүнтэй харилцааг нэмэгдүүлэхийг хүсч байна уу? Эсвэл хэрэглэгчийн зан төлвийн өөрчлөлт хийхийг хүсч байна уу? Таны эдгээр хэмжүүр таны маркетингийн зорилттой нийцэх ёстой.

Цаг хугацаа, төсөв зэргийг багтаасан тодорхой хэмжигдэхүүнүүд нь таны кампанит өсөлтийг хангах болно. Зорилго нь зөвхөн ахиц дэвшлийг тодорхой хэмжихэд төдийгүй бас дараагийн асуултад тодорхой хариултыг өгөх болно.

2. БИД ЯМАР ПЛАТФОРМ АШИГЛАХ ЁСТОЙ ВЭ?

Платформын хүрээнд шийдвэр гаргах нь таны хэрэглэгчийн тодорхойлолт, танин мэдэхэд үндэслэгдсэн байх ёстой. Сошиал платформууд нь өөр өөр талаараа хүмүүсийн анхаарлыг татдаг тул зорилтот үзэгчид онлайнд хаана байгааг олж мэдэхийн тулд судалгаа хийх хэрэгтэй. Жишээ нь: Залуу үзэгчдэд TikTok эсвэл Snapchat гэх мэт шинэ платформууд дээр илүү үр дүнтэй хүрэх боломжтой.Эрүүл мэндийн брэндүүд гоо зүйн талаасаа онцгой анхаарал хандуулж, Инстаграм дээр төвлөрсөн илүү алсын харааны стратегийг хөгжүүлэхийг хүсэх төлөвтэй байдаг. Үүнтэй адил логик нь бүсчлэлтэй хамаатай - WhatsApp Энэтхэгт түгээмэл байдаг, хэрвээ та Хятадад хүмүүст хүрэхийг хүсч байвал WeChat эсвэл Weibo дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

3. ТАНЫ КОНТЕНТ СТРАТЕГИ ЮУ ВЭ?

Ихэнх тохиолдолд байгууллагууд төсөв, баг хамт олон, агентлаг, болон шинэ санаанд анхаарлаа хандуулдаг мөртлөө контентийн талаар илүү гүнзгий бодоогүй байдаг. Энэ нь орлого, нэр хүнд хоёрыг орхигдуулж байна гэсэн үг. Судалгаагаар хэрэглэгчдийн 46% нь идэвхижүүлэлт хийсэн контентоос улбаалан тухайн брэндийг дагадаг гэжээ. Та нийтлэл, видео, зураг гэх мэт үзэгчдэд ямар төрлийн контент хүргэх гээд байна вэ? гэдгийг илүү ойлгож авснаар үзэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Контентын гайхалтай стратеги нь брэнд болон хэрэглэгчдийг хамарсан холбоо хамаарал үүсгэх боломжийг бий болгодог.

4. ТА ХЭРЭГЛЭГЧТЭЙ ЯРИЛЦАХАД БЭЛЭН ҮҮ?

Нийгмийн мэдээллийн хэрэгслийн харилцан үйлчлэл нь хоёр талтай байдаг - брэндүүд ба хэрэглэгчид хоёуланг нь удирддаг тул танай байгууллага асуулт, аливаа санал хүсэлтийг сонсож түүнийг авч хэрэгжүүлдэг  болохоо харуулах хэрэгтэй. Ингэснээр компаниуд  өөрсдийн брэндийн мэдлэг, сайн сайхан байдлыг бий болгож чадна. Жишээ нь: Твиттер хэрэглэгч “Өмнөд Африкийн хоёр хосууд KFC сүлжээ компанид тэдний хуримын хоолыг зохион байгуулах хүсэлт гаргасан” талаар тохуурхсан байдлаар нийгмийн сүлжээнд бичсэн нь шуугиан тарьжээ. Хүсэлтийн хариуд KFC сүлжээ компани хосуудыг хуримын зохион байгуулагчаар ажиллаж, тэр ч бүү хэл Coca-Cola, Woolworths, Audi зэрэг бусад олон брэндүүд хосуудад дэмжлэг үзүүлж, хуримын бэлэг бэлэглэж дуулиантай сайхан хурим болжээ.

Сошиал медиа хэрэгсэл нь брэндүүдэд мартагдахааргүй туршлага бий болгох боломжийг олгодог. Techdivine фирмийн эзэмшигч, нэрт зохиолч Ананф нь Манхэттенээс Чикаго руу анх удаа аялж буй нэгэн ба ​​өөрийн твиттерт, идэх дуртай халуун ногоотой хоол хайж байгаагаа дурьджээ. Урлагийн талаар сонирхож байсан түүний өмнөх твиттерийн жиргээг бид хараад, түүнийг Винди хотод угтаж, хотын эргэн тойрон дахь сонирхолтой урлагийн арга хэмжээний талаар хуваалцлаа. Биднийг хэн болохыг мэдээд тэрээр твиттертээ талархаж, манай рестораны талаар асуув. Энэ үеэр бид түүнд ресторандаа үйлчилдэг зарим алдартай халуун ногооны амтат цуглуулгыг санал болгосон юм.Тэрээр бидэнд талархлаа илэрхийлэн твиттэрт меншион хийсний дараагаар түүнийг онлайнаар үзсэн олон хүмүүс манайд ирсэн.

Өнөөдөр брэндүүд нь хэрэглэгчидээ идэвхижүүлхийн тулд тэдэнтэй холбогдох үүргийг хүлээдэг. Итгэл хүлээсэн брэндүүд нь бизнесийг татах магадлал өндөр байдаг бөгөөд сошиал медиа хэрэгсэл нь оролцоог бий болгох, санал бодлыг олж авах, мөн өөрийн үзэгчдэд итгэлийг бий болгох хүчирхэг хэрэгсэл юм. Дээрх асуултанд хариулснаар та сошиал стратеги нь зорилгодоо нийцэж, хангаж, хэрэглэгчдэд үнэ цэнийг нэмэгдүүлэх болно.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.