Орчин цагт шилдэг манлайлагч, менежерүүд  EQ-г яагаад онцолж байна вэ?

2020/02/10 Админ 3745 0 сэтгэгдэл

 

Орчин цагт шилдэг манлайлагч, менежерүүд  EQ-г яагаад онцолж байна вэ?

Сүүлийн жилүүдэд сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ нь менежер, удирдагчдын дунд түгээмэл сэдэв болоод байна. Өндөр түвшний компаниудад манлайлал, болон софт скилл/soft skill/ эзэмшүүлдэг шилдэг зөвлөхүүд өнөөгийн ажлын байранд, тэр дундаа манлайллын дунд EQ нь чухал хөгжлийн гарц болоод байгааг тэд онцолсоор байна. 

TalentSmart-ийн үүсгэн байгуулагч, Emotional Intelligence 2.0 зохиолч Травис Брэдбери хэлэхдээ "Сэтгэл хөдлөлийн оюун ухаан бол өөрийгөө болон аливаа харилцааг үр дүнтэй удирдах чадвар гарцаагүй мөн" түүнчлэн гүйцэтгэлийг урьдчилан таамаглахад чухал үзүүлэлт болдог. "

Сүүлийн үеийн судалгаагаар EQ нь "үйлчлүүлэгчээ хадгалах, борлуулалтыг нэмэгдүүлэх, манлайлал, менежмент, ажлын гүйцэтгэл, цаашлаад амжилтанд нөлөөлдөг" хэмээн тэмдэглэжээ.

Иймд менежер, удирдагч нар ажлын байран дахь үр нөлөөг хүртэхийн тулд тэдний EQ-ийг танин мэдэж, сайжруулах шаардлагатай.

Өөрийгөө танин мэдэх/Be Self-Aware/

Хувь хүний ухамсар, мөн өөрийгөө танин мэдэх нь сэтгэл хөдлөлөө анхаарч, нөхцөл байдал үүсэхэд түүнийг хэрхэн илэрхийлэд тусалдаг. WORKS-ийн Ерөнхийлөгч Жон Р. Стокер өөрийн блогдоо “өөрийгөө танин мэдсэн өсч, хөгжихийн тулд өөрийн үзэл бодолдоо үнэнч байдаг." хэмээн тайлбарлажээ.

Өөрийгөө танин мэдэх  нь зөвхөн тодорхой нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, сэтгэл хөдлөлийн хариу урвалыг өдөөж буй зүйлийг мэдэх явдал биш. Энэ нь таныг аливаа хариу үйлдэлээ хянахын тулд ашиглах нэг төрлийн мэдлэг. Өөрийн сэтгэл хөдлөлийг хянах нь та тэднийг мэдэрч, ойлгохоо боль гэсэн үг биш юм. Энэ нь та уурлаж, бухимдаж байгаагаа дотроо хүлээн зөвшөөрч, тодорхой нөхцөл байдалд уур, бухимдалаа харуулах нь зохисгүй гэдгийг ойлгож, дотоод мэдрэмжээсээ үл хамааран тайван байх хэрэгтэй гэсэн үг. Энэ нь сөрөг болон эерэг гэсэн шүүмжлэлийг хүлээн авч, өөрийгөө сайжруулах, хөгжүүлэх үндэс болгон ашиглах гэсэн үг юм. Ийм шүүмжлэл нь өөрийгөө болон сэтгэл хөдлөлийн хариу ур чадвараа үнэлэхэд тань тус болно.

Өөрийгөө танин мэддэг байх нь илүү сайн харилцаа үүсгэх боломжийг олгодог. Учир нь та тодорхой нөхцөл байдалд, хүмүүстэй хэрхэн хандахаа хянах чадвартай тул ажлын байран дээр болон хувийн амьдралдаа шаардлагагүй зөрчилдөөнөөс зайлсхийх боломжтой. Жишээлбэл: хашгирч, сэтгэл хөдлөлөө ил гаргахын оронд та уурлаж, бухимдаж байгаагаа мэдэрч байхдаа тайвширч, асуудлыг тайван байдлаар шийдэхийн тулд гүнзгий, амьсгал авч гаргаж эхэлдэг. Энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгахаас зайлсхийх боломжийг олгоно.

Нийгмийн ухамсар/Be Socially-Aware/

Нийгмийн ухамсар гэдэг нь бусадтай ойлголцох чадварыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь бидний бусдын мэдрэмж,  сэтгэл хөдлөлийг ойлгох мөн бусад хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэхэд бэлэн байдаг. Нийгмийн ухамсар нь бусдад шударга, хүндэтгэлтэй байх гэсэн үг юм. Таны эргэн тойрон дахь хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар мэдлэгтэй бол та тэдний хариу үйлдэлд бэлтгэлтэй байх боломжтой болно. Жишээлбэл, менежер, удирдагчын хувьд та ямар нэг байдлаар өөрийн компанид өөрчлөлтийг хийх хэрэгтэй боллоо гэж бодоход хэд хэдэн ажилчид эдгээр өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөх болно гэж таамаглаж хэрэгтэй болно. Үүний үр дүнд, та аливаа өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд гарч болох олон зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхэд туслах болно.

Өөрийгөө танин мэдэхтэй адил нийгмийн мэдлэг нь ажил дээрээ төдийгүй өдөр тутмын харилцаанд ярих чадварыг сайжруулж өгдөг. Нийгмийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж дадлага хий. Тэдний сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг өдөөдөг зүйлийг анхаарч үзээрэй. Хүмүүс сэтгэл хөдлөл нь өндөр түвшинд хүрч байгаа үед тодорхой дохио үзүүлдэг. Жишээлбэл: ихэнх хүмүүс уурлах үедээ хүчтэй амьсгалж эхэлдэг. Зарим нь улаавтар болж хувирдаг бол зарим нь хөмсөгөө зангиддаг, эсвэл духан дээр нь үрчлээс үүсдэг. Эдгээр нь таны үг, үйлдэл эсвэл тухайн нөхцөл байдалд сөрөг хариу үйлдэл үзүүлж болзошгүй хүмүүсийн илэрхийлэл юм. Эдгээр тайлбарыг мэдэх нь сэтгэл хөдлөлийн өндөр түвшинд хүрэхээсээ өмнө тодорхой арга хэмжээ авах боломжийг олгодог бөгөөд та тэдний сэтгэл хөдлөлийн хариу үзүүлэх шалтгааны заримыг нь харин сарниулж өгдөг.

Ажлын байранд менежер эсвэл удирдагчийн хувьд өөрийн  EQ чадварыг нэмэгдүүлэх нь хамтран ажиллаж байгаа хүмүүс хоорондын өдөр тутмын харилцааг сайжруулах болно. Өндөр EQ-тэй байхын нэг давуу тал нь нэгдмэл зорилготой бүлэг хүмүүсийг цуглуулан, тэдний зорилгодоо хүрэх чадварыг хөгжүүлэх явдал юм. Учир нь та тэдний сэтгэл хөдлөлийн хариу урвалыг ойлгож байгаа тул тэднийг илүү их хөдөлмөрлөж, ижил зорилгодоо хүргэхийн тулд багаар ажиллахад юу хэлэх, юу хийхээ мэддэг. Өөрийгөө танин мэдсэн, нийгмийн хувьд ухамсартай байх нь таны хувийн харилцааг удирдахад тусалж, оффисын гадна болон доторх амьдралыг сайн сайхан руу хөтлөхөд туслах болно.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.