Илүү ухаалаг болох 12 арга

2019/10/07 Админ 3095 0 сэтгэгдэл

 

Бие хүний оюуны суурь чадварын түвшинг IQ гэх мэт сорилуудаар хэмждэг бөгөөд насанд хүрсэн үед ерөнхийдөө тогтвортой байдаг. 

Төрөлхийн чадавхиа “зүлгэх” зорилгоор хүмүүс тархины дасгал хийх, жижиг хэсгүүдээс бүрддэг тоглоом эвлүүлэх, нойр сайн авах зэргийг хийдэг ч тархины төрөлхийн чадавхийг утга учиртай, тогтмол байдлаар сайжруулахад амаргүй байдаг. 

Өндөр гүйцэтгэлтэй хүн болохыг эрмэлзэгчдэд энэ муу мэдээ юм шиг санагдаж байж болох юм. Тархиныхаа боловсруулах чадварыг сайжруулж болохгүй юм бол амьдралд тулгардаг цогц, ярвигтай асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Сэтгэхүйн загварууд гол түлхүүр болох нь

Тэгвэл танд дуулгах сайн мэдээ байна. Тархины танин мэдэхүйн төрөлхийн чадварууд чухал ч гэлээ та тэдгээрийг яаж ашиглаж байна вэ гэдэг нь л хамгийн чухал юм. 

Дэлхий дээр амжилтанд хүрсэн Рэй Далиогоос эхлээд Уоррен Баффет хүртэлх хүмүүс оюуны төрөлхийн чадвараараа бусдаасаа хэт хол байдаггүй бөгөөд тэд дэлхий ертөнц хэрхэн ажилладаг талаарх сэтгэхүйн сайн загвар боловсруулж, түүнийгээ хэрэглэсэн байдаг. Тэд өөрсдийн бодол, шийдвэр, стратеги, гүйцэтгэлээ эдгээр зарчмаараа үнэлж, шүүдэг.

Энэхүү инфографикийг 650 гаруй сэтгэхүйн загвар цуглуулж, шилдэг борлуулалттай ном зохиосон, энтрепренер Майкл Симмонс боловсруулсан. Энэхүү инфографикт та бүхэн хамгийн түрүүнд суралцаж, эзэмшвэл зохих түгээмэл сэтгэхүйн загваруудыг оруулсан байна.

Доорх зурагт Паретогийн зарчим буюу 80/20-ийн дүрэм, хүүгийн нэгдэл, холбоо сүлбээний нөлөө гэх мэт концепциудыг тоймлон оруулж, бүрдүүлэгч ойлголтуудыг нь задлан харуулсан байна.

Сэтгэхүйн загварын жишээ

Бид бүхний хамгийн түрүүнд эзэмшиж болох зарчим нь 80/20-ийн зарчим байж болох юм. Италийн эдийн засагч Вильфредо Паретогийн нэрээр нэрлэгдсэн 80/20-ийн дүрэм 20%-ийн орцоор (ажил, цаг, хүчин чармайлт гм) 80%-ийн гарцад (гүйцэтгэл, борлуулалт, орлого гм) хүрч болно гэдэг. Энэ нь шийдвэрээ эрэмбэлэх сэтгэхүйн маш тодорхой загвар юм.

Энэхүү 80/20-ийн дүрэм байгальд байдаг хүчний хуулийг төлөөлдөг бөгөөд бизнест олон талаар хэрэгждэг. 

Хэрэв та хамгийн чухал 20%-ийн ажилдаа хүчин чармайлтаа төвлөрүүлж, тэдгээрийг хамгийн сайн гүйцэтгэж чадвал хэрэгтэй хэрэггүй зүйлд зарцуулсан 80%-ийн цагаас хамаагүй өндөр үр дүнтэй байх болно. Эх сурвалж: World Economic Forum


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.