​​Анхны сэтгэгдэл мартагдашгүй төрүүлэх нь

Анхны сэтгэгдэл төрүүлэх боломж ганц л байдаг.




“Мартагдашгүй ул мөр үлдээдэг бөгөөд маш хурдан өнгөрдөг учир анхны сэтгэгдэл маш чухал юм” гэж Уитни Жонсон хэлсэн байдаг. “Секунд хүрэхгүй хугацаанд л бид бүгдээрээ анх харсан хүнийхээ талаар дүгнэлт хийчихсэн байдаг. Анхны сэтгэгдэл бий болчихвол үүнийг өөрчлөх маш хэцүү. Энгийнээр хэлэхэд та хурдан хугацаанд хүчирхэг зүйл эхлүүлэх боломжтой бол харилцаа холбоо тогтоох илүү хялбар болно. Хүчирхэг анхны сэтгэгдэл гэдэг нь тухайн хүний талаар бие хүнийх нь хувьд маш их мэдээллийг өгдөг” гэж Дори Кларк хэлжээ.


Эхлэх цэгээсээ л хамгийн шилдэг харагдах зарим нэгэн стратегийг хүргэе.


Ярилцах цэгүүдийг бэлтгэ


Хэн нэгэнтэй уулзахаас өмнө гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Хэнтэй уулзах, юу хэрэгтэй байж болох талаар мэд. Таны зорилго бол хэн нэгний шийдэхийг оролдож байгаа асуудлын талаар ойлгож, туслах чадвартай гэдгээ харуулах юм гэж Жонсон зөвлөж байна.


Танилцуулгынхаа үеээр хүргэхийг хүсч байгаа чухал гэж бодсон 2-3 санаагаа бэлдээрэй. Эдгээр гол санаа нь нөхцөл байдлаас хамааран өөр өөр байх хэдий ч тэдгээр нь таны мэдлэг, стратегийн төлөвлөлтийн чадвар, бизнесийн талаар ерөнхий ойлголтыг танилцуулах ёстой. Хэлэлцүүлгийн явцад өөр санаа гэнэт гарч ирдэг учир харилцан яриаг төгсгөх дөхөөд ирэхэд дурдах ёстой хэдэн зүйл байна гээд хэлэхээс өөр аргагүй байдалд орно гэж Кларк зөвлөжээ.


Биеийн хэлээ хяна


Хэн нэгэнтэй уулзахдаа хэдий та сандарсан байлаа ч түүнийгээ харуулахыг хүсэхгүй. Таны биеийн хэл өөртөө итгэлтэй тав тухтай байх хэрэгтэй. Уулзалтын өмнө урт амьсгаа аваад, нуруугаа тэгшлээд, толгойгоо өргөөрэй. Хэдийгээр энэ маш энгийн зүйл ч гэлээ таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.


Давуу талаараа тоглолт хий


Дэлхийн хязгаарт хүрэх талаар ойлгоход туслах найз нөхөд,хамт олны илтгэлтэй хүмүүсийн зөвлөл хэрэгтэй. Тэднээс ялалтыг гартаа атгах миний давуу тал юу гэж асуугаарай. Эдгээр давуу талаа уулзалтын үеээр онцолж харуулахыг хичээгээрэй. Мөн хамт олон болон захирлаасаа сонссон магтаалын талаар бодож үзээрэй. Дараагийн алхам бол эдгээр магтаалыг ямар нэгэн хэмжигдэхүйц зүйлээр зүйрлэх явдал юм.


Ямар нэгэн адилхан зүйл ол


Нөхөрлөлийг бий болгох өөр нэгэн арга бол адилхан шинж чанар, нийтлэг зүйлийг олох юм. Энэ нь тийм гүн гүнзгий байх хэрэггүй. Энгийнээр та 2 ижил их сургуульд явж байсан, ижил насны хүүхэдтэй, магадгүй ижил ном уншсан гэх мэт. Гол зорилго бол хувь хүний хувьд холбоо бий болгох юм. Энгийн харилцан яриаг орхигдуулж болохгүй. Энэ бол алт л гэсэн үг гэж Жонсон сануулжээ.


Оролцуулах, татан оролцуулах


Ихэнх хүмүүс өөрийн мэдлэгээрээ анхны сэтгэгдлийг төрүүлэх нь хэзээ ч мартагдахгүй сайн болдог гэж боддог нийтлэг алдаа байдаг. Гэхдээ үнэндээ таны зорилго тэдний гайхшралыг тарүүлэх биш. Харин мартагдашгүй харилцан яриаг бий болгож тэднийг оролцуулах хэрэгтэй. Тэдний юу гэж хэлэхийг сонс. Хүмүүс өөрсдийнхөө тухай ярих дуртай байдаг учир бодолтой, нээлттэй асуултуудыг асуугаарай. Хүн бүр өөрийг нь анхааралтай сонсож буй хүнд дуртай байдаг.


Дараагийн шат


Харилцан яриа дууссан ч таны ажил дуусаагүй. Анхны сэтгэгдлийг хэвээр үлдээхийн тулд чин сэтгэлээсээ таларсан хувийн тэмдэглэл бичих хэрэгтэй. Уг тэмдэглэл харилцан яриаг нягтлах зорилготой байна. Үүнээс санаа бодлоо өөрчилсөн үү, шинэ зүйл сурч мэдсэн үү. Тухайн хүнтэй нийгмийн сүлжээний хэрэгслүүдээр харилцаа холбоо үүсгэж болох юм. Мөн өөрийн блог, нийтлэлдээ түүнийг эсвэл компанийг нь дурьд. Хэрэв ном гаргасан хүн бол номыг нь уншаад тэмдэглэл хийж илгээ.


Санаж байх зарчмууд


- Уулзалтын өмнө гол санаануудаа бэлтгэж төлөвлө


- Давуу талаа найдвартай хүмүүсээс олж мэдэн түүнийгээ онцол


- Асуулт асууж нөгөө хүнийхээ талаар илүү ихийг мэдэж ав. Тэднийг илүү сайн мэдэх тутам тэдэнд таны талаар эерэг сэтгэгдэл төрнө.


- Биеийн хэл тайван, итгэлтэй, тав тухтай байх хэрэгтэй.


- Жижиг харилцан яриа нийтлэг зүйлсээ олж мэдэх сайн арга байж чадна.


Эх сурвалж: hbr.org