Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 11/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна


8 сарын 11


ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ӨӨРЧЛӨЛТИЙН ЖАГСААЛТ ГАРГА


Манлайллын 21 зарчим>-ын 19 дэх зарчим нь “Хэзээ удирдаж манлайлах вэ гэдэг нь юу хийх вэ, мөн хаашаа явах вэ гэдэгтэй адил чухал асуудал” юм цаг нь болоогүй байхад өөрчлөх гэж оролдвол юу болох вэ? Өөрчлөлтөнд тохиромжтой цаг үе гэж байдаг юм болов уу? Манлайллын байр сууринаас харахад өөрчлөлтөнд тохиромжтой цаг үе гэж байдаг гэхэд болно. Дараах жагсаалтыг уншиж, одоо өөрчлөлт хийх тохиромжтой үе эсэхийг нягталж үзье.


Өөрчлөлтөнд бэлдэх жагсаалт


Хамт олны бусад гишүүдэд ашигтай өөрчлөлт үү?


Хамт олны зорилгод нийцэх өөрчлөлт үү?


Өөрчлөлтийн агуулга ил, тодорхой юу?


Хамт олны 20 хувийг эзэлдэг нөлөө бүхий хүмүүс энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?


Өөрчлөлтөнд хамаг анхаарлаа хандуулахаас өмнө туршиж үзэх боломжтой юу?


Өөрчлөлт хийх эд хөрөнгө, мөнгө, хүн хүчний нөөц хангалттай юу?


Өмнөх өөрчлөлтийг залгамжлах дараагийн шатны зайлшгүй өөрчлөлт мөн үү?


Урт ба богино хугацааны ашигтай өөрчлөлт үү?


Бусад нөхцөл байдлаар авч үзэхэд одоо өөрчлөлт хийх тохиромжтой үе байж чадах уу?


Том өөрчлөлтийг эхлэхээс өмнө би дээрх асуултуудад “Тийм”, эсвэл “Үгүй” гэж хариулдаг. “Үгүй” гэдэг хариулт олон тохиолдолд өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе гэж дүгнэдэг.


Ялгааг бий болгогч хүчин зүйлс


ЗҮГЭЭР Л НЭГ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ БУС ЦАГАНД ИЛҮҮ АНХААРАЛ ХАНДУУЛ.