Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​6 сарын 28/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


6 сарын 28

АЛСЫН ХАРАА



Удирдагч алсын харааг бий болгодог уу? Эсвэл алсын хараа удирдагчийг бий болгодог уу?


Би алсын хараа эхэнд ирдэг гэдэгт итгэдэг. Алсын хараагаа алдсанаар удирдах хүч чадлаа алдсан олон удирдагчдыг би мэднэ. Станфорд Риисоч/Stanford Research/ “Бид харсан зүйлийнхээ 89%-ийг, сонгодог зүйлийнхээ 10%-ийг , бусад мэдрэмжээрээ 1%-ийг сурдаг” гэж хэлсэн байдаг. Хүн юу харсан түүнийгээ л хийдэг. Тиймээ энэ бол дэлхийн хамгийн агуу өдөөгдөх зарчим юм.


Өөрөөр хэлбэл хүн өсөхийн тулд харж байгаа зүйлээсээ шалтгаалж урамшиж байдаг. Хүсч байгаа төрөөдөлдөө хүрч хөдөлгөөнд орохын тулд удирдагч нь алсын хараатайгаа хамтарч болдог. Хүн хоосон мөрөөдлийг дагалдаггүй. Тэд мөрөөдөлтэй мөн түүнийгээ үр нөлөөтэй дамжуулах чадвартай удирдагчийг дагадаг. Тиймээс эхэнд алсын хараа удирдлагчийг бий болгодог. Гэвч тэрхүү алсын харааг өсгөж тэр зүг дагуулах шаардлагыг удирдагч авх хариуцлага үүрэх ёстой.


Хюберт Х. Хюмфрей нь/Hubert H.Humphry/ “Та хардаг зүйлээ хийж чаддаг” гэдгийн жишээ юм. 1935 онд Вашингтон уруу аялж байхдаа “Хонгор минь, би нэгэн өдрийг харж байна. Хэрвээ чи бид хоёр илүү сайн,илүү том зүйлсийн төлөө ажиллахын тулд оюун ухаанаа өөрчилж өөрсдийгөө “хэрэглэж” чадвал бид нэгэн өдөр Вашингтонд амьдрах болно. Магадгүй бид томоохон албанд эсвэл бүр засгийн үазарт ч байж болохыг үгүйсгэхгүй... Тиймээс би бүх боломжоороо оролдож үзнэ. Миний мөрөөдөл биелнэ гэдэгт найдаж байна” хэмээн эхнэртээ захиа бичсэн гэдэг.


- Өөрийгөө удирдагч болгон хөгжүүл

ТА АЛСЫН ХАРААТАЙ ХАРИЛЦАЖ ТҮҮНИЙХЭЭ АРААС ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛИЙН ХАМТ ЭРЭЛД ГАРСАН УУ?