​Захирал болон менежерийн хэлж болохгүй 7 зүйл




Зан төлөв байгаа байдал тань таны ирээдүйн хэтийн төлвийг илэрхийлж байдаг. Тиймээс бид өөрөө өөртөө хэлж болохгүй 7 зүйлийг доор бичлээ.


1. “Надад зөвхөн ганц л сайхан том санаа хэрэгтэй байна”.


Хүн бүрт л сайхан том санаа байдаг. Гэхдээ санааны үнэ цэнэ нь та түүнийг хэрэгжүүлэх эсэхэд л оршиж байгаа юм. Хэрвээ та амьдралаа эсвэл бизнесийг тань өөрчлөхүйц агуу сайхан санааг хайж байгаа бол эргэж нэг ухраад бүхнийг дахин харах хэрэгтэй. Хувьсгал хийх санаа бодож олоход өдөрт хэдхэн минут зарцуул мөн таны бизнесийн хэрэгжилтийг сайжруулахад туслах санаануудыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулаарай.


2. “Би үүнийг хүртэх гавъяатай".


Тиймээ та маш шургуу хөдөлмөрлөсөн. Та их ч зүйлийг золиослосон. Гэхдээ шургуу хөдөлмөрлөх болон их зүйлийг золиослосон байлаа гээд энэ нь үр дүн биш шүү дээ. Энэ чинь зүгээр л анхан шатны үйлдэл юм. Таны хүртэх ёстой зүйл тань гагцхүү таны цалин л юм. Тиймээс, тухайлбал та өөрийгөө урамшуулах гэж бүү өөрийн бизнесээс мөнгө ав. Хэдий та шургуу хөдөлмөрлөж ажилласан ч гэсэн. Таны бизнес их хэмжээний мөнгө олсны дараа л та өөрийгөө урамшуулаарай.


3. “Хэрвээ надад илүү их капитал /хөрөнгө/ байсан бол би илүү амжилттай ажиллах байсан юм".


Ямар ч бизнест хангалттай их капитал байдаггүй шүү дээ. АНУ-н хүн амын тооллогын байгууллагын судалгаагаар жижиг бинес эрхлэгчдийн 30 гаруй хувь нь 5000 доллараас багаар бизнесээ эрхэлж байсан ба 10% нь бизнесээ эхлэхдээ зээлээр бизнесээ санхүүжүүлж байсан байна. Та өөрийн гар дээр байгаа бэлэн мөнгөд тийм ч их анхаарал хандуулдаггүй байж болох юм. Гэхдээ та үргэлж хэт их орлого эсвэл зардалд маш их анхаарлаа хандуулж байдаг. Өөртөө капитал/хөрөнгө/ байхгүй гэж санаа зовохоо болиод харин өөрт байгаа капиталаараа юуг хөшүүрэгдэж хийж чадах вэ гэдэгт л анхаарлаа хандуул.


4. “Бидний хийх хэрэгтэй ганц л зүйл бол бага ч гэсэн зардлаа бууруулах”.


Хэрвээ чи яг над шиг чиний ар тал чинь үйл ажиллагаанд тулгуурладаг бол чи зардлаа хамгийн бага байлгаж үйлдвэрлэлтээ ихэсгэх нь тодорхой юм. Өөрийн ашиг олох аргаа байнга нэг хэвийн байлгана гэдэг нь амаргүй зүйл байдаг. Гэхдээ заримдаа Радолф Дүк-ийн зөв байдаг. Түүний хэлсэн зүйл бол: “Зар зар, зараад бай”


5. “Ядаж л манай хэрэглэгчид дээд зэргийнх шүү дээ”.


Дээд зэргийн зүйлийг олж авахад хэцүү, харин алдахад амархан байдаг. Миний мотоциклын дэлгүүрийг авч үзье л дээ. Би онлайнаар бүтээгдэхүүнээ арай бага зардалтайгаар худалддаггүй их дээд зэргийн зан гаргадаг байсан. Харин одоо үүндээ харамсаж явдаг юм.


6. “Би өөрсдийгөө нэгэн том аз жаргалтай гэр бүл шиг байгаасаа гэж хүсч байна”.


Таныг нөхөрсөг хамт олон, ажлын таатай нөхцлийг бүрдүүлэх гэж оролдох тусам тэд яг тийм гэр бүл шиг хамт олон болдоггүй. Ажилчид тань яг л үйлчлүүлэгчид шиг өөрсдийн сонирхлын төлөө л үйлдэл хийнэ. Тэдний сонирхол таны бизнестэй нийцэхгүй байвал тэд орхиод л явна, тэгэх ч хэрэгтэй. Үргэлж нөхөрсөг байж, анхаарал тавь. Гэхдээ ашигтай алдагдалтай бүх л үед гэр бүлийн уур амьсгал бий болгох гэж бүү хичээ. Учир нь ашиггүйгээр ямар ч бизнес гэр бүл шиг байдаггүй.


7. “Би бол жирийн л нэг хүн”.


Үнэн. Гэхдээ энэ нь нэг л талаараа зөв. Танд агуу их удирдагчийн чанар байгаа гэж үзэж байвал та бүр ч их чухал хүн болох ба илүү хариуцлага хүлээх юм.


Эх сурвалж: www.inc.com