​Толилуулга /пресентэйшн/-ий бүтцийг хэрхэн үр дүнтэй загварчлах вэ?


Сонсогчиддоо тохирсон форматыг сонгох


Бүтцээ тодорхойлоогүйгээс сонсогчид таны пресентэйшнийг ойлгоогүй байх магадлалтай. Үүнээс шалтгаалж та боломжоо алдах, харилцаа амжилтгүй болох, нэр хүнд унаж ч болно. Жишээ нь таны зорилго хүмүүсийг ятгах юм бол та бүтээгдэхүүн ямар ашигтай гэдгийг нотлох хэрэгтэй.


Хамгийн чухал нь пресентэйшний зорилгоо сайн ойлгох хэрэгтэй. Та урамшуулж, сэдэлжүүлэх гэж байна уу, мэдээлэл хүргэх үу, ятгах уу гэдгээ тодорхойлоорой.


Пресентэйшнээ бүтцийн хувьд оновчтой зохион байгуулах хэд хэдэн загварыг санал болгож байна.


1. Оршил – Эх бие– Дүгнэлт


Ихэнхдээ “хэлэх” арга барил гэж нэрлэдэг: Яагаад гэвэл.


- Юу хэлэх гээд буйгаа сонсогчдод хэл /Оршил/


- Гол санаагаа хэл /Эх бие/


- Юу хэлснээ хэл /Дүгнэлт/


Уг бүтэц маш энгийн бөгөөд үр дүнтэй, эргэн санахад хялбар байдаг. Давтагддаг шинж чанар нь санаагаа хүчирхэгжүүлж, сонсогчдод хүрдэг. Мөн түүнчлэн уян хатан шинж чанартай: Танилцуулга болон эх бие хэсэгтээ ятгах, сэдэлжүүлэх, сургах мэдээлэл нэмж болно.


Нэг сул тал нь дахин дахин давтаад байх нь хүмүүсийг амархан залхаана. Тиймээс сонирхол татахуйц факт, зураг, анекдот, түүх зэргийг ашиглаарай.


Оршил-Эх бие- Дүгнэлт гэсэн 3 хэсэгт ямар мэдээлэл орох талаар тус тусад нь авч үзье.


Эх бие


Пресентэйшний эх бие хэсэгт гол санааг агуулсан байх хэрэгтэй. Сонсогчдод ойлгоход хялбар логик дарааллыг танилцууларай.


Эх биед багтах гол санаа 3-5 байх ёстой. 5-аас хэтэрч болохгүй. Санаагаа боловсруулахдаа мэдээлэл тус бүрийг тодорхой болгох хэрэгтэй.


Баталгаатай эх сурвалж бүхий гол санаа нэмээрэй. Пресентэйшн итгэл даахуйц найдвартай болгохын тулд дараах мэдээллийг ашиглаарай.


- Дата, факт, статистик


- Зураг, диаграм


- Түүх, жишээ


- Салбарын удирдагчид, шинжээчдийн хэлсэн үг, нотолгоо


Баталгаатай эх үүсвэр ашиглах нь сонсогчдод итгэл төрүүлж, улам баталгаажуулна.


Оршил


Оршил болоод танилцуулга нь 2 үндсэн зорилготой байна: Сонсогчдын анхаарлыг татах, ярих гэж буй зүйлийнхээ гол санааг дурдах.


Пресентэйшнийхээ танилцуулгыг хийхийнхээ оронд яагаад ярих гэж буйгаа тайлбарлах нь илүү үр дүнтэй. Пресентэйшнээс хүмүүс юу суралцах, тэр нь ямар ашигтай вэ?


Пресентэйшнээ толилуулж эхлэхээс өмнө олны анхаарлыг татах нь хамгийн чухал. Үүний тулд дараах аргуудыг санал болгож байна:


- Хошин мэдрэмжээ ашиглах.


- Түүх ярих.


- Реторик асуулт асуух.


- Богино видео тоглуулах


- Сонсогчдоо сорих


- Ишлэл, жишээ ашиглах


- Хүмүүсийн хувийн ашиг сонирхол тааруулах


- Хүлээлт үүсгэх


Дүгнэлт


Ихэнх илтгэгчид дүгнэлтдээ ач холбогдол өгдөггүй. Гэхдээ сонсогчид юуг сайн санах ёстой гэдгийг хэлэх хэрэгтэй. Илтгэлийн эх бие хэсгийн гол санааг товчилж, тоочино.


Дүгнэлт гол санаагаа баталгаажуулахад маш чухал үүрэгтэй байдаг учир маш анхааралтай бэлдэх хэрэгтэй. Ямар нэгэн гайхалтай түүх, ишлэл, уриалга ашиглаж урамшуулж болохгүй гэж үү?


2. Сэндвич арга барил


- Сэндвич арга барил нь 3 бүтцийг хамарна:


- Гол санааны давуу тал, үр ашиг


- Эрсдэл ба асуудал


Эдгээр эрсдэлийг хэрхэн арилгаж, ашигатайгаар эргүүлэх вэ


Уг арга нь сонсогчдыг ятгах, санаа бодлыг нь өөрчлөхөд илүү үр дүнтэй.


Байр сууриа бататгах нотолгоо чухал. Бодит баримтат мэдээлэл, хүснэгт, график ятгалгад үр дүнгээ өгдөггүй. Бодит амьдралд үзэл санаагаа буулгасан нотолгоо илүү хүчирхэг хариулт болно.


Ятгах ур чадвараа сайжруулахын тулд РЕТОРИК ГУРВАЛЖИН-г хараарай. Энэ нь гурван байр суурианаас харилцааг авч үздэг: Зохиолч, сонсогч, контектс.


3. Монрогийн Сэдэлжүүлэх дараалал


Монрогийн сэдэлжүүлэх дарааллыг ятгалга хийх сэдэлжүүлэхдээ ашиглана. Энэ дараалал нь 5 алхамтай:


1.Сонсогчдын анхаарлыг татах


Хүн бүрийн гайхшралыг төрүүлэх статистик гэх мэт сонирхолтой мэдээллийг пресэнтэйшнийхээ оршилд оруулах хэрэгтэй. Хүмүүсийг уйдаахааргүй, сонирхолтой байх ёстой.


2. Хэрэгцээ шаардлагыг бий болгох


Сонсогчдод асуудал байгаа гэдэгт итгүүлж, нөлөөллийг нь тайлбарла. Дараа нь өөрчлөх хэрэгтэй гэж ятга.


3. Шийдлийг тодорхойлох


Ямар зүйл хийх хэрэгтэй гэдгийг нь тайлбарла.


4. Амжилт /алдаа/-ны нарийвчилсан зургийг дүрсэл


Хүмүүст ямар нэгэн чиглэл өг. Тэр нь үнэрлэж, харж, амталж, хүрч болох ямар нэгэн зүйл.


5. Сонсогчдоос шууд хариулж болох ямар нэгэн зүйл асуух


Сонсогчдоо хамруул. Хэрэв бүгдийг нь тэгш хамруулж чадах юм бол дараа идэвхитэй байх, оролцуулахад хялбар байна.


4. Нотлох бүтэц


Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахдаа ашиглана. Бүтээгдэхүүн үйлчилгээ яагаад сайн гэдгийг тайлбарлахаас эхлэх хэрэгтэй. Ямар онцлог шинж байна вэ? Ямар асуудлыг шийдвэрлэх вэ?


Дараа нь түүнийгээ нотло. Сонсогчдын анхаарлыг татах чухал санааг өгч, шаардлагатай тохиолдолд зөвлөгөө өгч болно. Үр дүнг харуулж, хэрэгтэй мэдээллийг өгч дуусгана.


Хэтэрхий их нарийвчлах хэрэггүй. Энгийн байх хэрэгтэй. Таны пресентэйшн илүү хүчирхэг бөгөөд сонсогчид чухал давуу талуудыг тогтоосон байх болно. Тэдний сонирхлыг татаж, илүү ихийг мэдэх хүсэлтэй болгоно.


5. Боломж, Үр ашиг, Тоо хэмжээ


Аль болох богино хугацаанд хэлэх гэсэн санаагаа товч тодорхой хэлэх үед үр дүнтэй. Үүний тулд сонсогчдын хүсэн хүлээсэн үр дүнг тодотгож боломжийг хураангүй хурдан хүргэнэ. Дараа нь шаардлагаа бататгах тоо хэмжээг өгнө.


Жишээ нь, компанидаа шинэ гүйцэтгэлийн менежментийн системийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг тайлбарлаж байна гэж төсөөлөе. Эхлээд санал болгосны дагуу зарим нэгэн суурь ойлголт өгнө. Та өндөр гүйцэтгэлтэй соёлыг бий болгохыг хүсч байна гэх мэт. Дараа нь үр ашгаа тайлбарлана. Байгууллагын гүйцэтгэл, ашгийг нэмэгдүүлнэ гэх мэт. Сүүлд нь, системийг нэвтрүүлэх ашиг, хөрөнгө оруулалтын зардлыг өөр байгууллагын ижил систем дээр тулгуурлаж харьцуулна.



Илтгэлийн бүтцийг оновчлох, бүтээлчээр пресентэйшн бүтээх, түүнийгээ үр дүнтэй толилуулах ур чадварын Pro-Presentation сургалтын талаарх мэдээллийг ЭНЭД дарж авна уу.