Жонн максвеллийн өдөр бүрийн уншигч /​5 сарын 22/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


5 сарын 22


ЖИЖГЭЭС ЭХЭЛ


Маргааш хийх зүйлээ маргааш бол. Маргааш өөрийгөө томоор сахилгажуулснаас өнөөдөр өөрийгөө багаар сахилгажуулан хөгжүүлж эхлэх нь чухал. Өөрийгөө сахилгажуулан жижиг зүйлээс эхлэхдээ.


Том өөрчлөлт хийх жижиг төлөвлөгөө гарга


1. Таны амьдралд сахилгажуулалт шаардлагатай байгаа таван хэсгийг жагсаа.


2. Тэднийг чухал шаардлагатай байдлаар нь жагсаан байрлуул.


3. Тэдгээрээс нэг удаад нэгийг барьж ав.


4. Аль хэсэгт анхаарал тавих ёстойг чиглүүлж өдөөлт өгөх ном, хуурцаг гэх мэт нөөц боломжоор хангагд.


5. Та өөрийн болгохын тулд эзэмшихийг хүссэн зан чанарын загвар болсон хүмүүстэй зөвөлд.


6. Амьдралынхаа сул хэсгийг хянахын тулд өглөө бүр арван таван минут анхаарлаа төвлөрүүл.


7. Үд дундын үед өөрийгөө шалгахад таван минут гарга.


8. Орой өөрийн үйл явцыг үнэлэх таван минут гарга.


9. Та цааш явахаас өмнө нэг сул хэсэг дээр зургаан өдөр ажиллахболомж гарга.


10 .Та үргэжлүүлэн амжилт гаргавал нэг сул талаа захирдаг болсон гэж үз.


Бүгдийг нэг дор хйинэ гэсэн үг биш гэдгийг сана. Үүнд цаг хугацаа мэдээж шаардана. Жижиг эхэлж өнөөдөртөө төвлөр. Нэгэн өдөр том сахилгажуулалтыг аажмаар хуримтлуул.


Өөрийгөө удирдагч болгон хөгжүүл



ЖАГСААЛТААСАА НЭГИЙГ СОНГООД ӨНӨӨДӨР ХИЙ.