​Бизнесмэн бүрийн 2017 онд заавал унших номын жагсаалт



Билл Гэйтс 2017 онд заавал унших 10 номын жагсаалтыг танилцуулжээ.


10. Гутлан нохой /Shoe Dog, Phil Knight/


Shoe Dog: A Memoir by the Creator of Nike by [Knight, Phil]


Билл Гэйтсийн дуртай уг номыг дэлхийн тэргүүлэх брэнд Nike-н үүсгэн байгуулагч Фил Найт /Phil Knight/ өөрийн туршлагад суурилан бичжээ.


9. Титаны хэрэгслүүд /Tools of Titans, Tim Ferriss/


Tools of Titans: The Tactics, Routines, and Habits of Billionaires, Icons, and World-Class Performers by [Ferriss, Timothy]


Энтрепренер, стратегич Тим Феррис /Tim Ferriss/ 200 гаруй дэлхийн шилдэг тоглогчдын бүтээмжийн нууцыг хуваалцсан байна.


8. Сүйрлийн хүч /The Power of Broke, Daymond John/


The Power of Broke by [John, Daymond, Paisner, Daniel]


Shark Tank star болон Fubu-г үүсгэн байгуулагч Дэймонд Жон /Daymond John/ хязгаарлагдмал нөөц бүхий бизнесийг эхлүүлэх нь өр төлбөр биш өрсөлдөх давуу тал гэдгийг тайлбарласан байдаг.


7. Ээлжит бус оюун ухааны хууль /The Code of the Extraordinary Mind, Vishen Lakhiani/


The Code of the Extraordinary Mind: 10 Unconventional Laws to Redefine Your Life and Succeed On Your Own Terms by [Lakhiani, Vishen]


Хайр, ажил, амьдралын талаарх бүх бодлын юу нь буруу вэ? MindValley үүсгэн байгуулагч Вишен Лакиана /Vishen Lakhiani/ хувийн амьдралын утга учрыг дахин тодорхойлоход туслах хүчин чармайлтад таны хамгийн хүчтэй итгэл үнэмшил сорилт болно.


6. Сүйтсэн /Disrupted, Dan Lyons/


Disrupted: My Misadventure in the Start-Up Bubble by [Lyons, Dan]


АНУ-н зохиолч Дан Лаонс /Dan Lyons/ ReadWrite редактор болохын өмнө Форбес сэтгүүлийн ахлах редактор байсан юм. Харин HubSpot-д өөрийн байр сууриа олж 2013 оны 3 сард ReadWrite-ыг орхижээ. Тэрбээр уг номондоо өөрийн стартаппын талаар нарийн дурджээ.


5. Эх хувь /Originals, Adam Grant/


Originals: How Non-Conformists Move the World by [Grant, Adam]


Зохиолч, профессор Адам Грант/Adam Grant/ уламжлалт байдлаас хэрхэн татгалзах талаарх болон анхны санааг бүтээлчээр хувиргах маягаар тухайн байдалд тохируулж сайжруулах талаар судалсан байна.


4. Луйвар /Hustle, Neil Patel, Patrick Vlaskovits, Jonas Koffler/

Hustle: The Power to Charge Your Life with Money, Meaning, and Momentum by [Patel, Neil, Vlaskovits, Patrick, Koffler, Jonas]


Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай уг ном нь тэдний өдөр тутмын амьдралд хүнд хүчир ажлаас чөлөөлөгдөх үйл явц болон хэрхэн боломж болгон эргүүлэх талаар уншигчдад гарын авлага маягаар хүржээ.


3. Тэвчээр /Grit, Angela Duckworth/


Grit: The Power of Passion and Perseverance by [Duckworth, Angela]


Сэтгэл зүйч Анжела Дакворт /Angela Duckworth/ амжилт бол авъяас, аз биш хүсэл тэмүүлэл, шаргуу хөдөлмөрийн үр дүн гэж үздэг.


2. IOT бүтээх нь /Building the Internet of Things, Maciej Kranz/


Building the Internet of Things: Implement New Business Models, Disrupt Competitors, Transform Your Industry by [Kranz, Maciej]


IOT-ын бизнесийн үр дагаврын талаар анхаарч байгаа бизнес эрхлэгчдэд зориулсан практик гарын авлага юм.


1. Хурдан бас удаанаар сэтгэ /Thinking, Fast and Slow, Daniel Kahneman/


Thinking, Fast and Slow by [Kahneman, Daniel]


2011 онд хэвлэгдсэн уг ном 2016 онд ч шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Нэрт сэтгэл судлаач Даниэел Кахнемэн /Daniel Kahneman/ бидний өдөр тутмын амьдралдаа хийдэг дүгнэлт, шийдвэр гэх хоёр танин мэдэхүйн системд гүн гүнзгий шинжилгээ хийсэн байна.


Эх сурвалж: Forbes.com