​Илүү бүтээлч байхын тулд амралтаа төлөвлө



Баасан гарагийн орой болж байна гэж төсөөлье. Та ажлаасаа гарахынхаа өмнө бүтээлч сэтгэлгээ шаардлагатай 2 асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүний тулд дараах 3 арга барилын алийг ашиглах вэ?


- Ажлынхаа тэн хагасыг эхний асуудлаа шийдвэрлэхэд, үлдсэнг нь дараагийн асуудлаа шийдвэрлэхэд зарцуулдаг уу?


- Хоёр асуудлыг урьдаас тооцоолсон тогтмол завсарлага авч сэлгэдэг үү? /5 минут тутамд солих/


- Асуудлууд хооронд өөрийн сонголтоороо сэлгэдэг үү?


Ерөнхийдөө ихэнх хүмүүс эдгээр асуултыг асуухад ихэнх хүмүүс өөрийн сонголтоороо асуудлыг сэлгэдэг гэж хариулдаг. Энэ хандлага нь уян хатан, бие даасан байдлыг санал болгодог ба нэг асуудалд гацахдаа нөгөөхөө солих боломжтой байдаг.


Гэхдээ илүү бүтээлч асуулт гарч ирэхэд таны зорилгод уг хандлага тохирохгүй. Харин оронд нь асуудал хооронд урьдаас тооцоолсон тогтсол завсарлага авах нь үр дүнтэй гэж Байгууллагын зан төлөв, хүний шийдвэр гаргах үйл явцын өнгөрсөн 3 сарын дугаарт нийтэлжээ.


Судалгаанд хамрагдагсдын ихэнх нь сайн дураараа сэлгэх тохиолдолд бүтээлч үр дүнд хүргэж чадахгүй гэж үзжээ. Яагаад гэвэл асуудалд бүтээлч шийдэл хэрэгтэй үед ямар ч эргэлзээгүй дуусгадаг. Заримдаа бүх санаа үр дүнгүй санагдаж хэрэгтэйгээ олж чадахгүй үед дараагийн ажил руу шилжих цаг боллоо гэсэн үг. Үүний эсрэгээр тогтоосон завсарлага авч хоёр үүрэг даалгаврыг ээлжлэх нь оюун санаагаа шинэчлэж, ажлаа өөр өнцгөөс харах боломжийг олгоно.


Туршилтад 3 аргаас нэгийг санамсаргүй байдлаар сонгож өгсөн. Тогтсон хугацаанд асуудал хооронд сэлгэх заавар авсан судалгаанд хамрагдагсад цагаа тал талаар нь хуваадаг эсвэл өөрийн сонголтоор ажлаа сэлгэдэг хамрагдагсдаас илүү зөв хариултыг олж авах магадлал өндөр байгаа нь харагдсан байна.


Хоёр дахь судалгаанд бүтээлч санаан дээр төвлөрсөн. Туршилтад тулгарсан асуудлуудад зөв хариулт байгаагүй бөгөөд тухайн асуудлаас ашигтай талыг нь олохыг хүссэн юм. Судалгаанд хамрагдагсдаас тогтсон хугацаанд завсарлага авч солих даалгавар авсан хүмүүс нөгөө хоёроосоо илүү бүтээлчээр хандаж байсан байна.


Бид 3 хандлагаас дахин санамсаргүй байдлаар сонгон хуваарилж, боловсруулсан 2 өөр санаанаас бүтээлч санаа боловсруулах даалгавар өгсөн юм. Эхний судалгаанаас үзэхэд ихэнх хүмүүс өөрсдийгөө хоёр санааны хооронд өөрсдийнхөө сонголтоор шилжих нь илүү гүйцэтгэлтэй гэж бодож байв. Гэтэл тогтсон хугацаанд завсарлага авах аргаар санаа хооронд шилжих заавар авсан оролцогчид илүү шинэлэг санааг бий болгож чадсан юм.


Бүтээлч сэтгэлгээ шаарддаг ажил хийж байгаа бол завсарлага аваад сэргээх аргыг туршаарай. Гэхдээ тухайн завсарлага тогтсон хугацаатай байх хэрэгтэй. Нэг ажлаа орхиод нөгөө ажлаа эхлүүл: Баримтуудаа эмхлээд, мэйлээ шалгаад, ширээгээ цэвэрлэснийхээ дараа үндсэн ажилдаа эргэн орох. Багахан завсарлага авснаар илүү олон санаа олох магадлалтай болдог. Багахан завсарлага авчихвал ажилдаа эргээд ороход түвэгтэй байна гэж бүү санаа зовоорой. Цагаа хамгийн сайнаар ашиглаж чадах үедээ л хийх ёстой зүйлээ хийгээрэй.


Эх сурвалж: hbr.org



Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд аргуудыг MEGA SKILLS сургалтаас